Hard Work pays off

http://www3.asuultserver.com/forum/viewtopic.php?t=84500&highlight

Гараа бузарлаяХ. Эрдэмбилэг – 2005.06.-29
uk.tsahimurtuu.mn

Улс юугаараа баян, тvvгээрээ бахархана. Монгол орон бороон дараах мєєгнєєс олон цагаан гартангуудтай. Улс, орон нь єдрєєс єдєрт уруудан, даяар олныг хамарсан ядуурал, єлсгєлєн, бєєсєндєє баригдасаар байхад хаанаас ч юм ид шидээр ажилгvй нялзрай, буянтай, сексий, бардам, цагаан гартангууд олширсоор…ядуурал дээр цэцэглэсэн цэврvv шиг эмзэг гартангууд нэмэгдэсээр…гудамж нь хогийн сав, орц нь жорлон байхад аав, ээжийн буянаар, арын хаалгын ачаар, азтай тушаалын ивээлээр ажил ялгаварласан, ад vзсэн, дарга, дарганцар, дарга болохыг мєрєєдєгсєд, боос, бооссонцорууд vй олноороо vржсээр. Товчхондоо оншлоход, ажлыг vзэн ядах цагаан гартны євчинд Монгол нэрвэгдлээ.
Цагаан гартнууд манай бахархал болж, толгой дээр гаржээ. Амьдралаас тасархай, ажил хийсэн нэгнээ шоолдог, єєрсдєє ажил хийхээсээ ичдэг, цагаантны арми, тэдний цамаан суртал ухагдахуун Монголыг аажмаар ялзаруулнам. Цагаан гартны цамаан vзэл манай нийгмийн манлай vзэл болов. Боловсролоор дулдуйдан, дипломоор тvрvv барин амьдралаа ажлаас салгасан, ирээдvйгээ ажилгvй тєсєєлсєн шинэ vеийн феодалын давхрага манайд аль хэдийн бvрэлдээд, авилгалтай зэрэгцэн эрчээ авч, цамаан изм нь чангарсаар буй билээ. Монголын нийгэмд эргээд феодалын нийгмийн харилцаа, сэтгэхvй бvрэлдэж байна. Ардчилал алагчлалын замаар гулсан, Монгол ардчилсан биш Атаманы орон боллоо. Одоо бараг ноёд, хатагтай нараа гэхийн оронд ноён, хатан нараа гэвэл олон хvний чих нь сэртхийн намайг дууднам хэмээн дотроо хєєрцєглєх байх даа.

Монголын дээдэс, ноёдоос авахуулаад жирийн иргэн нь хvртэл соёл боловсрол гэсэн хоосон лоозонгын доор ажилчин хvнийг гутаах, доромжлох, єрєвдєн шоолох, ёс зvйгvй vзэл vнэртvvлэн, том том ярилцлага єгч, нийтлэл бичэгдсэн байх нь нь хаа сайгvй vзэгдэнэ. Ганц ч удаа гараа балайртуулж, доош орсон ажил хийлгvй, толгойгоо ажлуулсаар даргын суудал, алдартны зогсоолд, буянтай хvний жамаар хvрсэн хэмээн єєрсдийгєє ичгvvргvй рекламдах нь элбэг. Vгvй энэ толгой нь ажиллахад бие нь ажилдаггvй, толгой бие 2 нь салсан ямар шинэ vvлдрийн хvмvvс vv? Vнэндээ бие хєдєлгєж ажил хийдэггvй хvнийг дарга болгодог хачин заншил Монголд л бий. Ил ажил хийлгvй баяжсан бол жинхэнэ буянтай болох нь батлагдан рейтинг нь улам єснє. Ийм байж бид яаж хєгжих юм бэ? Улс орон ажил хийхгvй хєгжинє гэсэн сонин суртал ухагдахуун ч аль хэдийн Монголд гvн vндэслэсэн. Чухам олонх маань шудрага ажил хийлгvй баяжсан учраас Монголд ажлын нэр хvнд унаж, цамаан vзэл замбараагvй цэцэглэж, хууль зєрчин тvргэн баяжих арга 2 хєлтєн бvхний тархийг гашилганам.

Залхуу хvн, цамаан зан хєгжил авчирдагыг хэнээсээ мэдэмхийрэгчид сураа вэ? Амаар бус ажлаар улс орныг єєд татдаг юм биш vv? Ажил хийж сурж л vндэстэй хєгжлийг цэцэглvvлэх болохоос хоосон гадныхныг дуурайн соёлжиж, хэр маяглаж сурснаа гайхуулснаар хєгждєггvй болов уу? Ер нь Монголчууд шальтай хєгжєєгvй атлаа хєгжсєн улсуудыг дуурайн хэрэглээгээ хяналтгvй ихэсгэх юм. Энэ ‘ганган хэрэглээ’ єссєнєєс хожиж байгаа нь цєєхєн, хожигдож байгаа олонх. Хєгжиж байна хэмээн єєрсдийгєє хуурсаар нэг мэдэхнээ Оросын єрєєс ч илvv єрєнд унан, єєрсдєє vйлдвэрлэдэггvй харийн бараа, таваарын шvлсэнд орооцолдож мєхєх юм биш биз.

Дундад зуунд Монголын ард тvмнийг зутраасан нэг зvйл бол хэрэглээ нь дэндсэн муусайн мєлчигч феодалууд байсан. Хятадын данжаадаас хэрээ мэдэхгvй бараа, таваар аван єр, ширэнд орчихоод тvvнээ тєлєх гэж энгийн номхон ардын алба гувчуурыг нэмэн зовлон болно. Худалч хvнд бараг манай хувьсгалын гол хvчин зvйлийн нэг бол энэ єр ширнээсээ салах гэсэн олон ардын уур бухимдал юм. Иймээс энэ хувьсгалд ч хvргэж мэдэх Хятадын барааны шvлсэнд орооцолдохоосоо ємнє Монголчууд одоо сэрэх хэрэгтэй. Эд баялагаар аархадаг, баярхадаг зангаа гээх цаг болжээ. Гамтай, даруухан, тєсєр хэрэглээг эрхэмлэе. Хэт мєнгєжсєн зарим нь амьжиргаа, бизнесын vнэ єртєгийг хєєрєгдєн мєнгєгvй бусдыгаа улам л жийгээд байна. Мєнгє тєгрєгєнд шуналтан гэмт хэрэг, тэр бvv хэл амиа хорлох явдал ч ихсэж байгаа нь энэ хоёр зааг улам ангайж хоосончууд цєхрєнгєє барсны нэг илрэл. Одоо бvгд нэг завинд хvссэн хvсээгvй тавигдсанаа мэдэрмээр юм. Бусдыг анзаарч жигд баяжих аргыг чухалчлая. Энэ аргын vндэс бол ажил хийх…

Идэвхтэй, эрчтэй ажиллаж л…

‘Тvмний нэг’ кинонд Монголын ирээдvйн талаар 2 Герман газар малтагч маргалддаг. Монголчуудыг малтай нь зvйрлэдэг шарков ЗЄВХЄН ЭРЧИМТЭЙ, ИДЭВХТЭЙ 100 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙЖ Л ЭНЭ УЛС ХЄГЖИНЄ гэсэн нь єнєєдєр яах аргагvй vнэн мэт. Одоо бараг тэр Герман тэгэж хэлж байх vеэс хойш 100 жил талийжээ. Энэ хугацаанд бид эрчимтэй, идэвхтэй ажил хийж чадсан уу? Хамаг ажлаа Орос болон бусад социалист ах дvv нараараа хийлгэчихээд ахан дvvсийн барилдалгаа хэмээн дуу дуулж, цагаан арьстаныг боолчилсон Азийн ганц орон хэмээн єєрсдийгєє онгироон, назгайрсаар бvхэл зууныг ардаа орхисон. Бvр Монголын тухай онигоо ч байдаг. Мартсан бол сануулья.

Гадаадын элч, тєлєєлєгчдєд Монгол хэлмэрч социалист бvтээн байгуултаа vзvvлж явна. Энийг Оросууд барьсан, тэрийг Унгарууд бэлэглэсэн, vvнийг Чехvvд босгосон, тэнд харагдаж байгааг Югославууд байгуулсан хэмээн их л бардам тайлбарлаж явах юм гэнэ. Жаахан гайхсан капиталист орны тєлєєлєгч, хvлээж байснаа…Та нар єєрсдєє ингэхэд юу байгуулсан юм бэ? Хэмээн асууж гэнэ. Бид Коммунизм байгуулж байгаа гэж Монгол хэлмэрч их л бардам хариулав. Ха, ха, хээ…

Vнэндээ энэ бол инээдэм биш юм. Инээдэм гэвэл манайдаа ханиад, гадааддаа л инээдэм. Орчин цагт ажил хийлгэж байгаа нь бус, харин ажил хийж байгаа нь хожих зарим тал байх шиг. Материаллаг баялаг єєрсдєє бvтээн ажлын vнэ цэнийг олигтой мэдрээгvй учраас Монгол ‘vндэстэй’ хєгжєєгvй. Иймээс нийгэмдээ нийтээрээ цагаан гартны vзлийг мандуулан тахисан юм. Одоо ингэж болохгvй ээ. Хамаг олноороо цагаан гайтны vзлийг харааж, цэглэх цаг ирсэн. Мэдээж ажиллах л хэрэгтэй гэснээр амжилтанд хvрэхгvй. Ажиллах нєхцлийг бvрдvvлснээр л ажил бид хийж сурна. Тухтай ажиллах нєхцлийг бvрдvvлэхэд олон саад байгаа. Тvvний дотроос, Хятадын ажилсаг ард тvмэн Монголын хамаг ажлыг хамж хийгээд манайхныг улам л залхуу болгох нь.

Ажилсаг Хятадууд – Ажиллах садаа

Монголчууд Монголдоо ажил хийж сурах заяагvй ард тvмэн бололтой. Зах зээлийн харилцаанд орж, капитализмын замаар хєгжихнє дєє гэтэл хажуухан талд маань хямдхан, тєсєр чанартай бvтээгдэхvvний эх vvсвэр идэвхжээд бид зєєдєг, хэрэглэдэг эртний нvvдэлчдээсээ ялгаагvй vvрэг гvйцэтгэх боллоо. Хятадын бараа бvтээгдэхvvн Монголын зах зээл дээр ноёрхон, дотоодын vйлдвэрлэлийг жагсаалаас гаргаж байна. Монгол зєвхєн хувалц мэт vvрэг гvйцэтгэн амиа зогоох янзтай.

Эний эсрэг Монголын тєр засаг, ард тvмэн нэгдэж ухаалаг, оновчтой шийдэл гарган аажмаар хэрэгжvvлэх цаг болсон мэт. Мэдээж Хятадын хамаг барааг хаана гэдэг бол зvvдэнд ч оромгvй явдал. Хятад улс єнєєдєр Монгол улсын тэжээж чадахгvй олон иргэдийг шууд бус утгаар тэжээдэг гэхэд худлаа хэлсэн болохгvй. Ажилгvй хичнээн олон хvн Хятадаас бараа зєєн амьдрал ахуйгаа авч явна. Хятадад биеэ vнэлэн Монголд олоогvйгээ олдог хичнээн Монгол янхан байна. Энэ бvгдээс харах юм бол Хятад байгаагvй бол Монголчууд яана даа гэх бодол ч тєрдгийг ний нуугvй хэлчихэд алуулах л болов уу?

Мєн Хятадын хямд ажиллах хvчин ажилгvй Монголчуудыг улам л ‘дархлах’ аястай. Шар ах нарын орон зайг шар мєрний хятадууд эзлэхнэ. Бид зєвхєн гадны зээл тусламж, тєсєл, ашигтай нєхцєл бvрдvvлж, мєнгє авчирдаг, тvvгээр нь ажил хийж, бvтээн байгуулж, ашиг олдог нь Хятадын ажилсаг ард тvмэн болж хувирах юм биш биз. Монголоор дvvрэн ажилгvйчvvд байхад хар, цагаанаар Хятадын ажилчдыг Монголд хєлслєн ажиллуулж буй нь иймэрхvv дvгнэлт хийлгэнэ.

Хэрэв болж л єгвєл дэлхийг хямд тєсєр, чанартай бараа бvтээгдэхvvнээр ганцаараа хангах эрмэлзэл, чадавхитай Хятадын хаяанд бий жижэгхэн Монгол єєрсдєє хийх ажилтай байхын тулд яах вэ? Vнэндээ Монгол байтугай дэлхий бажга авч байна. Хятадын энэ хямд тєсєр чанартай бараа дэлхийн 3-р дайны vvсвэр ч байж мэднэ. Саяхан USА Today сонин дээр бичсэнээс харахад Америкад Хятадын хямд нэхмэл эдлэл, даавуу бvтээгдэхvvнээс нь болж єнгєрсєн жил гэхэд л 16 600 хvн ажилгvй болсон ба нийт 442000 гаруй хvн сvvлийн 5-н жилд ажилгvйджээ. Хаяанд нь буй Монголчууд бид хэрхэх аргаа сайтар эрэгцvvлэх цаг болсон. Яагаад гэвэл бид ажил хийж, эд баялагыг буй болгож сурах хэрэгтэй, ингэхгvйгээр хєгжихгvй нь ойлгомжтой.

Нєгєєтэйгєєр Хятад манайд хєрєнгє оруулагч, ажил олгогч, худалдааны тvнш болохыг умартаж болмооргvй. Хятадын хєрєнгє оруулттай оёдлын vйлдвэрvvд гэхэд л маш олон хvнийг ажлын байраар хангадаг. Гэхдээ энэ оёдлын vйлдвэрvvд маань бараг шахаагаар шахам Монголд ‘тvр суурьшсан ‘ гэдгийг ч санах хэрэгтэй. Хятадын бараанд тавьсан бусад улсын хориг сулрахад л тэд тохиромжгvй Монголоос дорхноо арилаад єгнє. Монгол улс єнгєрсєн жил 137 сая долларын хувцас, давуу бvтээгдэхvvн экспортолсны 97 хувь нь АНУ-д юм байна. Энэ нь Хятадын гаргасан бvтээгдэхvvний нэг долоон хоногынх нь дvнгээс ч бага ажээ. Ноднин жил гэхэд л Хятад АНУ-д 11.6 тэрбумаас (billion) давсан бараа бvтээгдэхvvн оруулсан байна. (USA Today) Дээрх 137 сая долларын хэд нь цэвэр Монголд vлдэж байгаа бол тун бага тоо гарах байх…Чухам Хятадын эдийн засгийн єсєлтийг ашиглах уу, ажилуулах уу гэдэг та бидний тархи мэдэх зvйл.

Ажилладаг дарга-Авдар ухагч

Монголын дийлэнх нь дарга болж баяжихын тулд ажил хийхээс бусдаас буцахгvй. Дарга болоод л зоригтойхон ажилчихвал энэ насных нь мєрєєдєл биелэн тэнгэрийн умдаг базлаа л гэсэн vг. Зах зээлд шилжсэнээс хойш Монгол хэлний ажиллах гэдэг vйл vг, маш далд vйлдэлийн мєнгє хийх аргыг илэрхийлэх боллоо. Єєрєєр хэлвэл шудрага бус замаар мєнгє олох, хэн нэгэнд мєнгєє алдахыг ажиллах, ажиллуулчихлаа гэж ярих нь энгийн vзэгдэл. Жишээ нь гудамжинд нэгэн ‘ажиллагч’ найздаа ийнхvv онгирно… Би зєрєєн дээр нь ажиллаад нилээн юм унагасан. Мангар амьтан мэдээгvй л єнгєрсєн…Эсвэл зах дээр ажиллуулчихсан иргэн цагдаад, би 100 мянган цаасаа ажиллуулчихлаа, одоо яах уу, хэмээн уйлигнан зогсоно… Мєн Монголын хоёр алдартан найз ярилцана. Эхлэж алдаршсан нилээн туршлагажсан алдартан нь нялх алдартандаа том зєвєлгєє єгнє. Одоо л чи мєнгє хийж ажилладаг цаг, нэрээ ашиглаад зээл, тусламж хєєцєлд! Бид л ажиллахгvй бол єєр хэн ажиллах юм бэ?

Vгvй, энэ чинь таминаа бодох цаг болсон юм биш vv. Ажил гэдэг ариун vг арай бузартсан байна ш дээ. Энэ янзаар бол авилгалаар баяжигч нар хамгийн их ажилсан хvмvvс болж таарах нь. Ажиллуулсан нь харин ард тvмэн. Ажилсан хvн нь ажиллуулснаа цєлмєн, ашиг хонжоогоо ганцхан аминдаа хэрэглэнэ. Ард тvмэн нь баяндаа биш харин мангартаа ажиллуулаад, авилгал авагч нар залхууралгvй ажилсан учраас л амны хишэг нь зузаарсан ажээ. Тиймээс хуулийн шийтгэл оногдуулах ямар ч vндэсгvй. Ажилсан хvнийг шийтгэ гэсэн ямар улсын, ямар ардчилсан хууль байнаа…

Тоглоом ч vгvй, Монголд хичнээн олон хvн дарга болж ажиллах ээлжээ хvлээн ажил хийхгvй гараа хумхин суугаа бол. Сонгуулиас сонгуульд тєлєвлєгєє зохион, азаа туршсан албан тушаалын ангуучид авилгал авч мєнгєжихєє хамгийн тvрvvнд бодно. Тэдний хувьд албан тушаал бол ажил биш харин ажиллах л богинохон боломж билээ. Иргэн хvний эзэмшвэл зохих эрдмийн нэгэнд хахууль авах, єгєх эрдэм албан бусаар аль хэдийн орчихсон. Ийм ч болохоор ажлын утга нь дампууржээ.

Vнэндээ мэдсэн мэдээгvй эрдэмтэй, тєгссєн нэртэй дипломтой, сэхvvн зантай сэхээтэн цолтой, сурсан мэдснээрээ ажилж чаддаггvй, амьдрах арга нь арын хаалга болсон дарга буюу цагаатнууд Монголд олон. Монголын их дээд сургуулийн хамгийн их тєгсєгсєн боловсон хvчин бол энэ цагаатны авилгал авагчид юм биш vv? Сvvлийн vед олон их дээд сургууль олширсон, тvvний хажуугаар нийгэмд авилгал ч нэмэгдсэн, энэ хоёрын хооронд цаагуураа холбогдох сэжим буй эсэхийг тогтоож судлахад ч илvvдэхгvй. Их, дээд сургууль тєгсєгчид хэр баргын ажил голон албан тушаалын ангуучлалд мордон авилгалын сvлжээнд єєрсдєє дуртайяа орооцолдог. Хэрэв тохироо нь бvрэлдвэл цалингаас гадуур мєнгєєр тансаг амьдралыг дорхноо буй болгох боломжтойг хэн хvнгvй сайн мэднэ. Амьтай бvхэн их дээд сургуулийн дипломын хойноос амиа тавин хєєцєлдєх болсон нь улс орноо хєгжvvлье гэсэндээ бус харин боловсролтой гэсэн тодотгол зvvж цагаантны армид элсэн, авилгалын сvлжээнд хамрагдах гэсэн чин эрмэлзлээс нь болсон. Хэрэв vнэхээр л Монголын хєгжилд санаа тавьсан бол нэг ширхэг барилгачин, нэг ширхэг цэцэрлэгч илvvдэхгvй болохыг анзаарах л ёстой. Тэгтэл тэгэхгvй байна. Бvгд л дээрх нєхдийг сэжиглэн, яавал тэдэн шиг болж ажиллах уу хэмээн бужигнана.

Ер нь энэ хагарталаа баяжсан нєхєд хаанаас тєрєв, нэг хэсэг нь vр хvvхдээ тэжээж чадахгvй гудамжинд гарган, траншейнд бага насны хvvхэд зулбан, єлєн зєлмєн амьдрал єчнєєн хvнийг багалзуурдаж байхад хаанаасаа хагарталаа баяжсан цагаантнууд гарав. Ямар баялаг бvтээж, юун дээр тvшиглэн, хэнийг мєлжин тєлжнєм. Шудрага ажил хийж, худалдаа наймаа эрхлэн, нийгэмд тустай, хуулийн хvрээнд баяжив уу? Хуулиас гадуур ажиллаж, хулгайгаар баяжиж байна уу? Энэ хоёрын заагыг эртхэн тогтоовол олон Монголыг ажил хийлгэнэ дээ. Ганц, хоёрхон хvн пуужингын хурдаар баяжихад хорь, гучин хvн гэрлийн хурдаар ядуурсаар буй ард тvмнийг буянтай ард тvмэн гэх vv? Дийлэнх маань дээшлэх ч vгvй, доошлох ч vгvй ахуйгаа торгоосоор нэг л мэдэхнээ буянтай хvний хишэг горьдсон буянгvй гуйлагчид болон хувирсаар…Монголын буян хэнд нь нялзаад, хэнд нь нялздаггvй юм бол доо…Vнэндээ ажилладаг дарга нар л авдар хоослоод хамаг буяныг єєрсдєдєє нялзаад байх шиг…

Ажилгvй дарга- хор найруулагч

Албан тушаалаасаа буусан дарга нар ажил хийдэггvй. Монголд тийм сэтгэхvй бvрэлдээгvй. Тэр утгаараа шинэ дарга сонгох болгондоо л Монголчууд тэр хvний цаашид шударгаар ажиллах эрхийг нь хасан, яаж амьдрах чинь чиний авьяас мэдэх асуудал хэмээн зєнд нь орхидог. 4 жил болгон сонгогдох Их Хурлын сонгууль бол 76 хvнийг мєнхийн дарга эсвэл мєнхийн хор найрууллагчдын арми руу паасалж байна гэсэн vг. Дээхэн vед Монголын эмэгтэй парламентч сонгуульд ялагдсаны дараа эрт дарга болох дэмий юм байна гэж хэлж байж билээ. Хэрэв vнэхээр л сvйхээтэй, сурсан мэдсэн зvйлтэй, зєв бvлэглэлд орон, танил талаар татрахааргvй болсон бол далд эдийн засгийн тоглогч болон баяжих vvсвэрээ нээлээ л гэсэн vг. Ямар сайндаа манай нэг дарга єєрийнхєє ирээдvйн талаар ийнхvv мэдэгдэж байх вэ дээ. Би яаж ийгээд амьдраад явчихна. Заавал тєрийн ажил хийгээд амьдрах ч шаардлага байхгvй. Сурсан мэдсэн танил талын хvрээгээрээ болоод л байна. Энд их олон зvйлсийг хэлж байх шиг. Хамгийн гол нь Монголд ‘танил талаар хєдєлдєг механизм’ асар чадалтайг харуулна.

Ер нь ганц дарга ч биш Монголд нэр хvндтэй, алдартай болсон хvмvvст ажил хийхэд нэр хvнд нь унах гээд маш зовлонтой байдаг. Тэрнээс нь болоод зодог тайлсан гавьяат тамирчид цагаан гарлан нэрээ идэн ажилгvй архи эргvvлэн явцгаадаг. Мєн нэртэй тамирчид маань нэрээ ашиглан хууль бус наймаа эрхлэдэг. Ялангуяа бєхчvvд спиртний хэрэгт маш их орооцолдсон. Худлаа vнэн нэг байгуулгын нэрээс барилддаг тэндээ нягтлан, дарга хоёрынхоо л нэрийг мэддэг. Тэгээд л цагаантан царайлчихаад буянтай ард тvмний буяныг хулгайгаар сорж байдаг. Ийм учраас цолны найраа гаарч хэдэн саяар vнэлэгдсэн. Начингын найраа бол vнэндээ Монгол бєхийн цолоор Монгол ард тvмнийг хулхидах гэсэн алсын хараатай ихэвчлэн метр наяас дээш бvдvvвтэр залуусын уран мэх. Ер нь Монгол бєхийн цол єнєєдєр санаанд ч оромгvй худалдаж авах мєнгє vнэлгээтэй байгаа нь бєхчvvд хууль бус аргаар мєнгєжсєний нэг баталгаа.

Ганцхан бєх ч гэлгvй нийгмийн бvхий л салбарт далд эдийн засгийн тоглогч болохын тулд шагнал медалийн тєлєє тэмцдэг нь нууц биш. Нэртэй болно гэдэг танил талаар хєдєлдєг механизмын сvлжээнд дайрч орох нэг том паспорт билээ. АНУ-н Тагнуулын Тєв Товчооны вебсайт дээр Дэлхийн Банк, бусад санхvvгийн байгуулгуудын тооцоогоор Монголын сvvдрийн эдийн засаг албан ёсны эдийн засагтай нь багаар бодоход тэнцэнэ. Хятад улс Монголын гол тvнш, мєн сvvдрийн эдийн засгийнх нь эх ундрага гэжээ. Монголын томчууд юм л бол Хятадтай холбогдоод байдгийн цаад учир нь ийм аж. Энэ нь их хэмжээний бэлэн мєнгє татварын алба, банкны салбараар дамжилгvй эргэлдэнэ гэсэн vг. Энд мєн гадаад хар, цагаанаар ажилдаг хvмvvсийн явуулсан мєнгє ч бас багтдаг аж.(1)

Уул нь нэг хvн ч гэлээ тvргэн баяжиж байвал Монголын буян цуцаарна. Гэтэл алсдаа, цаад утгаараа бид нэг улс болоод бєєнєєрєє амьдарч байхад хуулийг сахилгvй хєдєлгєєн єрнvvлнэ гэдэг бол олонхид хохиролтой. Бvгд шудрага ажиллаж, хєдєлвєл л улс орон жинхэнээр хєгжинє. Ажил хийхгvй амьдарч болох аргыг л цєєлснєєр манай нийгэм эрvvлжинэ. Эцэст нь тэмдэглэхэд авилгалд єртсєн албан хаагч, дарга нартай байна гэдэг бол тухай нийгэм ёс суртахууны доройтолд орж, хvн амыг бvрдvvлж хувь хvмvvс ч ёс зvйгvй амьдардгын нотолгоо.(2) Vvнийг батлах нэг зvйл бий. Сvvлийн жилvvдэд хууль, эдийн засгийн чиглэлээр маш олон хvн их дээд сургууль тєгссєн. Монгол улс бараг тvvхэндээ байгаагvй хуульч, эдийн засагчтай болсон байх. Гэтэл энэтэй зэрэгцээд хууль хуурсан vйлдлvvд, улсаас мєнгє завшсан явдлууд гаарсан. Нєгєє олон хуулийн мэдлэгтэй, эдийн засгийн ухаантай хvмvvс маань хаачаа вэ. Мэдээж тэр дунд л тархиа ажиллуулж яваа шvv дээ. Мэдсэн мэдлэгээ хувийн ашиг хонжоог эрхэмлэн, бусдыг vгvйсгэн туйлшран ашиглана гэдэг бол Монголд vнэхээр ёс суртахуун, ёс зvй доройтсны баталгаа. Иймээс ч Монголчууд ёс суртахуунаа дээшлvvлж ёс зvйтэй амьдрахгvй болбоос хєгжих хэцvv. Ажлын ёс зvй гэж бий бол vvнийг хамгийн тvрvvн мєрдєх хэрэгтэй.

Ажил дор мєргємvй

Манайхан худлаа ном дор мєргємvй хэмээн утга агуулга хамаарахгvй духдаж байхаас ажлын vнэ цэнийг бодитойгоор ухамсарлан, ажил дор байнга мєргєж сурвал зvгээр юм. Хєгжихийг хvссэн оронд ганцхан зам бий. Энэ бол нийт олноороо шудрагаар ажиллах. Хууль ёсны ажил хийхгvй л бол амьдрах аргагvй болох нийгмийн тогтолцоог улам л баталгаажуулах хэрэгтэй. Ажил хийнгvvт л амьдрал эрс дээшилж, амт шимтийг нь дорхноо мэдэрдэг нийгмийн тогтолцоо л єнєєдєр Монголд чухал билээ. Мэдээж нэгхэн єдрийн дотор ийм тогтолцоотой болчихгvйг хэн ч ойлгоно. Ажлын байрыг хангалтай бий болгож, авилгалтай ширvvн тэмцэн, хариуцлага, хєлс vнэлгээг дээшлvvлэх хэрэгтэй болов уу. Аажим ч гэсэн тэр л зvгт хєдєлж байгаа гэсэн бат итгэл л тєрвєл шудрагаар ажиллагчдын эгнээ єргєсєєд ирнэ. Чухам ажил хийхгvй баяжих олон арга зам байгаа учраас Монголчууд тухтай ажил хийж чаддаггvй. Сэтгэл санаа нь самгардаад, эрч хvч нь саараад байна.

Тэгээд ч цагаан гартны vзэл цэцэглэсэн газар хvн яаж ажиллах юм бэ? Ажил хийхгvй бол яаж хєгжих юм бэ? Монгол залуус ихэнх нь гадагш зугтаад байгаа чинь ажил хийх далд хvсэлдээ хєтлєгдєсєн учраас бас болжээ. Эх орондоо ажил хийх гэхээр ховор, цалин багаас гадна цагаан гартны цамаан vзэлтэнгvvд элдэв янзаар доромжлох тулд харь очиж, хvний нvднээс далд тухтай ажиллан хvч хєдєлмєрєє илvv vнэлvvлсэн нь дээр биз дээ. Ажлаар хvнийг хvмvvжvvлэх, нийгмийн дэвшилт иргэн нь болгоно гэдэг бол хамгийн том боловсрол. Энэ бол цэрэгт очиж л эр хvн болдог гэсэн ойлголтоос ч дээгvvр тавигдах ойлголт. Зvй ёсондоо бид ажил хийж л жинхэнэ иргэн болно гэж яривал оновчтой мэт. Хєдєлмєр хvнийг бий болгоно гэдгийг хєдєлмєр хvнийг иргэн болгоно гэвэл одоо тохирно. Єнєєдрийн нийгэмд зєвхєн ажилтай хvн єєртєє итгэлтэй, аз жаргалтай, амьдрал нь утгатай байна. Ажилтай хvн л Ардчилсан нийгмийн vнэт зvйлсийг ухаарч, жинхэнэ ёсоор иргэншиж чадна. Татвар хаанаас гардагыг ойлгоно, татвар далдаар шимэгчдийг жинхэнээсээ хараах болно.

Монголын залуус 30, 40 хvртэлээ хариуцлагыг ойшоодогvй хvvхдээрээ шахам байдаг нь ажилд хандах сэтгэлзvйтэй нь холбоотой. Хамаг юмыг найзан дундаа хийгээд сурчихсан, хариуцлагыг хэнхэг хvний чанар гэж vздэг. Энэ бол Монгол хvмvvжлийн том догогдолын нэг. Ерєєсєє хєгжсєн улсын 18 настай залуугын ажлын хариуцлага Монголын 30, 40 настай хvний л ажлын хариуцлагатай адилхан шахам. Монгол хvн ба гадныхны гол ялгаа нь ажлын хариуцлага дээр л байна. Иймээс Монголын vрс єнєєдєр гадаадад шал арчиж, аяга угааж, жорлон ариутгаж, ажлыг хар цагаан гэлгvй хийж сурж байгаа нь vнэхээр бахархмаар. Ажлыг vнэлж, амьдралын хариуцлагатай болж байна. Залхуу хойлог хэмээн доромжлуулахгvй байна. Эндээс л бид ажил хийх чадвартай гэдэг харагдана. Vнэндээ бол Монголын гэрэлт ирээдvй зєвхєн ажилчин хvний халтар гаранд л бий. Зєв зохион байгуултай, зорилготой ажил хийж байж л бид хєгжинє. Яаж хєгжих vv гэхээсээ яаж vр бvтээлтэй, хєгжилд нэмэртэй ажиллах уу гэж асуумаар юм.

”Арчаагvй ажилчин”

Монголд ажил хийвэл амьдрал дээшлэх биш доошилдог. Ажил хийвэл ам тосдох биш арчаагvйгээрээ дуудуулдаг. Ангал руу нисэж буй баталгаагvй нийгэмд цалинтай, цалингvй ажиллан гvрийж буй хvмvvс бол жинхэнэ баатрууд. Харин Монголд арчаагvй, буянгvй, сvйхээгvй, архичин хэмээн ажилчин хvний гутаана.

Сvvлийн жилvvдэд Монголчуудын далд ухамсарт ч их єєрчлєлт орсон. Заль залхиагаар баяжсан нєхєд баатар болж, ард тvмний дунд сайн эр, буянтай хvv, охин нэрээр алдаршна. Харин жирийн мєрєєрєє мєємєє унжуулаад, мєємгvй нь урьдахаа унжуулаад шударгаар ажил хийн яваа хvн бол ад vзэгдэн зовлонт амьдралыг туулна. Уул нь бид ажил хийж байгаа нэгнээ биш харин амрыг эрхэмлэн амиа аргацаасан арга сvвэгчлэн суудаг цагаан гартныг жигшэх ёстой бус уу.

Хэрэв энэ цагаан гайтны євчинд нэрвэгсэд ихсэвэл Монголын ирээдvй баларна. Монгол улс ажил гологчдоор дvvрвэл, модоо барих нь мэдээж. Vнэндээ хоёрхон сая илvv хvн амтай улс олигтой хєгжихгvй, ирээдvй баргар байгаа нь шудрага ажлыг ад vзэгсэд олширсноос болсон биш vv? Нэгэнт л цагаан гайтны євчинд баригдаж, цагаан га-гатаны эгнээнд орчихвол хар ажлаас зугтаж, ажилчин хvнийг баасны єт мэт доош хийдэг зантай болно. Бvгд биеийн хєдєлмєр хийж, цэвэрлэгч, угаагч бол гээгvй, тийм олон орон тоо ч байхгvй. Зvгээр л хvн бvр урьдах ажлаа хийсэн шиг хийгээд, улс оронд хэрэгцээтэй зvйлсийг хар, цагаан гэлгvй бvтээгээд, бусдыгаа доромжлолгvй байвал болчихно. Гэтэл толгойгоороо ч, биеэрээ ч ажил хийдэггvй, ажил голж лагын євчинд баригдагсад олширлоо. Эдний хамгийн том гай нь хамаг олныг тухтай ажил хийлгэхгvй, цамаан євчин халдааж нэгнээ уруу татан нийгмийг тэр аяар нь авилгалын сvлжээнд оруулдагт оршино. Ер нь ажлыг хар, цагаан гэж нэрлэх хачин хэллэг орчин цагийн Монгол хэлэнд ”суугдсан” нь vнэхээр залхуу цагаантнууд олонх болохын том баримт.

Ямар ч шудрага ажиллаж буй хvн бардам байх ёстой. Монголд энэ хvндэтгэл алга. 70, 80-д жил ажилчин ангийг буй болгохдоо адаг сvvлд нь азгvйчvvдээ чулуудах нулимах сав болгоно гэж тєлєвлєсєн хэрэг vv? Аливаа ажлыг хvндэтгэж сурья. Социализмын vед сураагvйгээ одоо сурья. Ажилчин хvнд хєшєє хэрэггvй. Аймаар том лоозон шаардлагагvй. Хєлсийг нь vнэлсэн мєнгє, хvндэтгэл чухал. Яагаад гэвэл ажилсаг Монголыг бий болгохгvйгээр ардчилсан Монголыг байгуулахгvй. Ажил хийж суралгvйгээр ахуйгаа бид хэзээ ч сайжруулахгvй. Бодиттойгоор хийж, бvтээгээд ирвэл Монгол хvнд єєртєє итгэх итгэл тєрнє. Хєгжил маань ч цойлоод босно.

Хэрэв цаашдаа цамаан измээ эмчилж чадахгvй бол бид яах вэ?. Хєєрхєн охидоо бариад хєнжлєє сєхсєнд нь шургах хэрэгтэй. Єєр зам байхгvй. Уул нь бол хэн ямар ажил таашаах нь хvний дур, харин цагаан гайтны цамаан vзлийг нийгэмдээ нийтээр єєгшvvлж байдаг нь манай Монголын л гайхал араншин. Иймээс цагаан гартан ТА ч, хєгжил сааруулж, гай болохоосоо ємнє хурдхан ажил хийж, гараа бузарлаж, Гандан хийдээсээ авахуулаад бааснаасаа салж, гудамжаа шvvрдэж, хамаагvй ‘соёлжолгvй’, мєрєєдлєєр биш єнєєдрєєр амьдран, єнгє зvсээ єєрийн гараар янзлах цаг ирсэн юм биш vv. Гараа бузарлацгаая. ”Ажиллалгvй” жинхэнэ утгаарна ажил хийцгээе.

Source: http://www3.asuultserver.com/forum/viewtopic.php?t=84500&highlight

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: