Why we are overseas

From: http://www.monireland.net/forum/viewtopic.php?t=1260&sid=10

Хүний нутагт бодогдсон бодлууд

Related: http://gegeen.wordpress.com/2007/08/21/10-living-in-australia/

Энэ шүлэгний нэр нь тодорхой бус байсан учраас түр зуур дээрх нэрийг өгчихлөө.Wink

Boroo (Battumur)


Эх орон, эрхэм нєхєд, эрхэлсэн ажилаа орхиод
Эхнэр хvvхэд, гэр орон, ахан дvvсээсээ хагацаад
Элэнцэгээ хийгээд энд эргvvтэн явна аа чи гэж
Эмзэг бvгдийг минь сэдрээгээд надаас бvv асуу

Боловсрол мэдлэг, бодол ухаанаар хэнээс ч ер дордохгvй
Бодгаль бие, зvс царай хvнээс ер дутахгvй байж
Баялуугаа хийгээд харьд тэнvvчлэж явна аа чи гэж
Баалж тавлаж намайг бvv зовоо

Vнэнч шударгаар зvтгээд авдаг хэдэн зоос нь
Vр хvvхэд гэр орноо тэжээхэд хvрдэгсэн бол
Vйлээн vзэж хvний газарт боолын хєдєлмєр эрхэлж
Vсээ цайтал vгээ баран ингэж ч явахгvйсэн би

Нийлж суугаад дампуурчихдаг, нийгмийн ємчийг хумсалчихдаг
Нэрэлхэх юмгvй зээлчихдэг, нэхээд ирэхэд нь хуурчихдаг
Нэр хvнд албан тушаал, ашиг хонжооны тєлєє
Нэгийгээ золиослохоос ч буцдаггvй байсансан бол

Дарга даамал захиралуудад зусардаж чаддагсан бол
Дальдчиж хурган баячуулд дарлуулж хvлцэж явсан бол єдийд би
Дээдсийн хvрээлэнд орж амьд vзмэр болчихоод
Дээгvvр толгойтой дундуур ухаантай сажилж явж чадах л байсан байх

Гэхдээ би…
Єєртєє итгэлтэй шазруун омголон болохоороо
Єрєєлєєс царайчилж дарлуулж сураагvй учираасаа
Єєдєсхєн хvvхдvvдээ тэнэгvvдийн боол болгочихгvй л гэсэндээ
Єєрийгєє золиослон харид ажиллаж яваа маань л энэ

Дундаж амьдралтай хvний сардаа авдаг цалин нь
Дулаан байр хоолныхоо талыг ч хvчирэхгvй байхад
Дуугvй бай, битгий давар гэж дээдсvvд тулгаж байхад
Дураар дурги хулгайл залил гэсэнтэй агаар нэгэн байхад

Алаад тєхєєрчих малгvй, албан тушаалтан танилгvй
Аривчлан хураасан хєрєнгєгvй, авилга атгуулчих мєнгєгvй
Адгын чинээ газар ч vгvй, аав ээжийн хогшил ч vгvй болохоор
Алгаан хавсарч тэнгэрт мєргєж суулгvй

Англи улсыг зорисон маань л энэ

Хужаагийн барааны лангуу ч vгvй, хуушуурын жижг мухлаг ч vгvй
Хулгайлж луйвардаж чаддаггvй алтан дундаж Монголчууд маань
Хуйгаараа гадаадад дvрвэцгээж эхэлсэн болохоор
Хульжиж хоцорч чадалгvй тvмнийгээ дагасан маань л энэ

Харин Англи гэдэг чинь байна шvv!!
Ардчилал хvний эрхийг хуульчлан ягштал мєрддєгийг
Ард тvмнийхээ тєлєє жинхэнэ тєр гэж байдгийг
Алхам тутамдаа та эндээс мэдэрч болно
Амьдрал чинь таньд харуулаад єгєх болно.

Сvлжилдсэн тvмэн машинууд нь шvгэл торгуульд дарамтлуулахгvй
Сvрлэг дэгжин цагдаа нар нь сvржигнэж тvмнээ сандраахгvй
Сvрчиг ханхлуулсан бvсгvйчvvд нь сайхнаар мишээж мэндчилсэн
Сvндэрлэсэн єндєр барилгуудынхаа сvvдэрт нь налайн тухалцгаасан

Мянган жилийнхээ тvvхийг тэр хэвээр нь хадгалчихсан
Мянганы гайхамшигт бvтээлvvдээрээ дэлхийг бишрээж гайхуулчихсан
Хатуу мєнгє дэвсгэрт нь ертєнцийг базаад атгачихсан
Хатан хаантай энэ гvрнийг Их Британи гэдэг юм байна

Аргаан барсан цагаачид дзрвэж орогнохоор ирэхэд нь
Ард тvмэн шигээ ав адилхан халамж тавьдаг
Яс vндэс, арьс єнгє, шашин шvтлэг харгалзахгvй
Ягштал хуулиараа ялгал vгvй зохицуулчихсан

Энэ дэлхийн vндэстэн бvхэн цугларч нэгэн бvл болоод
Эрх чєлєєтэй хангалуун сайхан эвтэй найртай амьдарцгаасан
Их далайн дундах амгалан энхийн диваажин
Ийм л нэгэн улсыг Их Британи гэдэг юм байнаГэхдээ бас…
Тэнхэл тасран мухардсан эх орноосоо дайжаад
Тэртээх буурай амьдралаа орхин тэнvvчлэн энд ирсэн ч
Тэнгэрлэг Монгол заяа маань намайг тvшин босгоод
Тэргvvн єєдєє олны дунд зэрэгцэн алхаж явна

Харин энд ирээд харсан чинь…
Бишрэн шvтээд байсан хєгжингvй орны хvмvvст нь
Биднээс илvv юм огтхон ч байхгvй юм билээ
Билэг авъяас ур ухаан амьдрах чадавхаараа бид
Бусдаас хэзээ ч хоцрохгvй энэ тэнцvvхэн юм билээ

Архи л уучихгvй бол Монголчууд гэдэг чинь
Агуу чадвартай ард тvмэн юм билээ
Амсаад давраад ирэхлээрээ харин чиг
Арчаагvй бvдvvлэг авирладаг адгийн новшнууд юм билээ

Зон олныхоо тєлєє гэсэн засаг тєртэй болчиг
Зоригт Монголын vрс гандан буурахгvй л юм билээ
Зовхи нь єєдєє Монголчууд бид нэг л сэхэл авчихвал
Зогсолтгvй урагшлан хєгжиж болохоор л юм билээ

Харин одоо би чинь…
Гомдож баярлаж тунихдаа сэтгэл хєдлєхєє ч больж
Гоёж наадаж наргихад шимтэн дурлахаа ч байж
Ууjлаж бухимдсан ч хамцуйндаа гар гацчихдаг
Уучлалт гуйгаад буруутны ємнє хvлцэн хvлээдэг ч болчихож

Хэрийн юманд цочирдохгvй гєлийчихдєг болчихож
Хэрээ мэдээд амаа хамхиад дvмбийчихдэг болчихож
Хээнцэр охидыг нvднийхээ ємнvvр єнгєрєєчихдєг болчихож
Хэнгэнэтэл санаа алдаад уярчихдаг ч болчихож

Намба сууж тохьтойн дансанд нэрээ бичvvлсэн болохоор
Нас ахиад зуугийн тал руу шааригдаж яваа болохоор
Наанатай цаанатай муутай сайтай ч эвлэрч сурсан болохоор
Наргиан цэнгээн чимээ шуугианаас залхаж гvйцсэн болохоор

Харь холын газарт єчнєєн жил амьдрахдаа
Хайр халамж энэрлээр эр биеэн торгож
Хагацал єнчрєл цєхрєлийг чамгvй амссан болохоор
Харьж очихоос єєр би хаашаа ч зайлах билээ дээ

Бvх л насныхаа хэрэгцээг эндээс хийчихгvй болохоор
Бvгдийг умартан тэвчээд нутгаа бараадан харихаас даа
Бvvдгэр баргар ирээдvйтэйгээ бусдын адил эвлэрээд
Бvлтгэр хэдэн хvvхдийнхээ элгийг тэвтээгээд очихоос доо

Нийтийнхээ жишгийг дагалдан алтан дунджаар амьдрах гэж
Нийгмийнхээ жаягийг аялдан алагтай цоогтой ч эвлэрэх гэж
Насны намараа эх орондоо эзэн хvн шиг vзэх гэж
Нартын жамаар элгэн газартаа эртний булш шиг мєнхрєх гэж
Би Монголдоо буцахаас даа

Энхрий хэдэн хvvхэддээ эцгийн ёсоор харагдах гэж
Эхнэр ханийнхаа дэргэд элэг бvтэн амьдрах гэж
Элэнц євгєдийнхєє хєшєєнд толгой гудайлган мєргєх гэж
Энгvvн жирийн хvмvvсийн дунд илvvчгvй дутуучгvй амьдрах гэж
Би гэртээ харихаас даа

Арав таваараа дvрвэцгээсэн хvн нvvдлийн цуваа
Араас минь харийг зориод алдран замхран шингэсээр
Асар уудам нутаг минь эзгvй гэр шиг хувхайрч
Агуу тэнгэрлэг vндэстэн маань мєхєх вий дээ л гэж зовинож байна.

Алаг vрс маань єсєж хєл нь дєрєєнд хvрэхээр
Амьдралын их далайд шумбан орох vед нь
Англи хэмээх оронд явж эрдэм юугаа євєртлєєд
Ар сайхан Монголдоо ирж амьдарцгаа л гэж захих байна

Харьд єнгєрvvлсэн он жилvvдийнхээ дурсамжаа би
Хачирлаж чимэх юмгvйгээр єргєн тvмэндээ толилуулж байна
Холын холоос тэрлэсэн найраг юуныхаа дугараагаа
Хойч vедээ сургамжлан сэржим єргєн тогтоож байна

Зvvд нойронд минь vзэгдсэн миний тєрсєн газар
Зvрх сэтгэлд минь хоногшсон Монгол нутгаа зорилоо би
Зvvн ємнийг шугамдсан мєнгєн хvлгээр дvvлсээр
Зvvдэлгvй номин тэнгэрээсээ эх орондоо газардана би

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: