Develop yourself first

http://www.news.mn/ October, 26th, 2007

Some parts about developing your personality and individualism

D.Sosorbaram interview: 

Уран илтгэхийг урлаг ч гэж үздэг. Гэхдээ тэр ажлыг та жүжигчнийхээ үүднээс хийдэг юм уу, эсвэл зүгээр л таны дотроос гардаг уу?
-Ерөөсөө амьдралын утга учир зөв ойлголцол шүү дээ. Тэгж байж л улс орны хөгжил ярина уу гэхээс мянга улс төр, эдийн засаг, үзэл бодлын талцал яриад нэмэргүй л дээ. Хувь хүмүүсийн эрх үүрэг, хариуцлага л өндөр байвал улс орон хөгжинө. Тэгэхээр хувь хүн би ямар байх ёстой вэ. Энэ ертөнцөд танигдаагүй, нээгдээгүй их олон зүйл байна. Хүний оюун санаа бол дуусашгүй баялаг. Эрдмийн бяд гэдэг нэг алтны уурхайг ашиглаад, газрыг нь эргүүлээд дуусгахтай адилгүй. Түүнийг л хүмүүстэй хуваалцаж явах юмсан гэдэг хувь хүний бодол юм. Тэрнээс биш жүжигчнийхээ чадвараар далимдуулаад байгаа юм биш. Өөрийнхөө дотоод чанарыг л хүмүүстэй хуваалцаж байгаа хэлбэр. Бидний өнөөдрийн ядуу байгаагийн учир мэдлэг байхгүй, хүн нь хүн болж чадаагүй, түүн дээрээ энэ ороо бусгаа орчлонгийн жам жаягийг зөвхөн өнөөдрөөрөө төсөөлөөд байгаа. Ийм богинохон бодлуудыг задалж, холын ухаантай байх харааг нь нээх юмсан гэсэндээ л. Янз бүрийн сэдвээр ярьдаг л даа. Заримдаа өөрийгөө чамлах чамлалт надад байдаг учраас нэлээд мэдэцтэй, бодитой байж байж ярих ёстой. Хий хоосон мөрөөдөл биш, бодитой хандах хандлага хэрэгтэй.

-Яагаад чамлах гэж? Та чинь дуулдаг, шүлэглэдэг, жүжиглэдэг, бас лекц хүртэл уншдаг нэг хүний хувьд хэтэрхий олон авьяастай хүн шүү дээ?
-Хүнд чинь андуурдаг нэг аюул байна аа. Өөрийгөө юм мэддэг, чаддаг, авьяастай гэж боддог андуурлууд бас их байх юм. Биеэ тоохоос илүү. Өөрийгөө тоох тоолт бол хүнд заавал байх ёстой. Чаддаг юмаа чаддаг, мэддэг юмаа мэддэг, хийдэг юмаа хийсэн шиг хийдэг гэж өөрийгөө тоох, өөртөө итгэх итгэл, мэдрэмж, тухайн нийгмийнхээ хаахна явна гэдгээ олоод харчихсан хүмүүс бий. Гэтэл тийм биш атлаа түүнээс давсан авир гаргадаг андуурлын өвчин бас байна. Тийм ч учраас бусдаас ялгарах гэж нэг сэнтий зайдлаад, тэр сэнтийгээрээ далимдуулж хувийн амьдралаа дээшлүүлдэг, тэр зорилго нь хэвийн, амьдрах гэж ядаж байгаа хүмүүсийн амьдралд гай тарьж байна.   

-Төрийг, улстөрчдийг хэлээд байна уу?
-Ер нь манайхан нэлэнхүйдээ тийм болчихож. Зөвхөн улстөрчид рүү хандсангүй л дээ. Сэнтий гэхээр л УИХ-ын гишүүний суудал гэж андуурч болохгүй. Байгуулага бүрт, хороо, дүүрэг, баг дээр хүртэл хөөрхөн хөөрхөн сэнтийнүүд байна. Тэр сэнтий болгонд нөгөө андуурлууд чинь аалзны тор шиг тогтчихож. Энэ андуурлыг яаж өөрчлөх вэ гэвэл хувь хүн болгон өөрийнхөө хариуцлагыг ухамсарлаж, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг мэдэрсэн л байх ёстой. Тэр олон хувь хүмүүсийн тал талаасаа нийлсэн уулзвар нь энэ сэнтийний өвчинг задалж хаях учиртай.

 

More: http://gegeen.wordpress.com/2007/10/09/must-know-by-mn/

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: