MUST Get Credit History

Та дэлхийн хэмжээний санхүүгийн ертөнцөд итгэгдэх, хэр найдвартай хүн бэ гэдгээ батлахын тулд аль болох эртхэн санаа тавьбал зүгээр шүү. Гадаад, дотоодод байх нь хамаагүй, алс ирээдүйгээ бодож буй бол заавал зээлийн карттай болоорой. Танд энэ нь яг л тэтгэвэр болон нийгмийн даатгал төлдөг шиг л эргүүлээд асар их ашгаа өгөх цаг мөч хөгшрөхөөс чинь өмнө заавал тохиолдоно. Зохистой хэрэглээнд нь дадаж чадвал та ажил хийх ч шаардлагагүй болж мэдэх юм.
From: http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=17
——————–
Visa-debit-card | Visa-credit-card
why-private-lenders | investment-offer | express-loans
credit-card-usage | having-credit-history
——————–


Credit Score гэж юу вэ
? Yvний Ач Холбогдол ба Сайжруулах Аргууд

Бичсэн Мягмарын Сувдмаа
Та Америк оронд тогтнон суурьшиж, тав тухтай амьдралыг эдэлж эхлээд шинэ авто машин эсвэл байшин худалдан авахаар зэхэж байна уу? Эсвэл монголд байгаа ар гэрт чинь гачигдал гарч их хэмжээний бэлэн мєнгє явуулах хэрэгцээ гарав уу? Аль ч тохиолдолд та дамжиггvй аль нэг санхvvгийн байгууллагаас зээл хvсэх бєгєєд зээл авах эрх, зээлийн xvvн хэмжээ нь таны “Credit Score” гэдэг зvйлээc шалтгаална. Би єєрєє санхvvгийн мэргэжилтэн биш боловч АНУ-д оршин суугаа найз нєхдийн хvсэлтээр энэ сэдвээр судалгаа хийж хэд хэдэн баталгаат эх сурвалжаас арвин их мэдээлэл авсан билээ. Мєн америкт хэдэн жил амьдарч, зээлийн асуудалтай єєрєє тулгарч байсны хувьд та бvхэнтэй єєрийн мэдлэгээ хуваалцая. “Credit Score” гэж юу вэ? Энэ нь монголоор vгчлэн орчуулбал “итгэмжийн оноо” гэсэн vг. Тунгаан бодвол утга нь хэрэглээтэйгээ vнэхээр нийцсэн мэт. Зээлдvvлэгч нар энэ оноог ашиглан зээлийн эрсдэлийг тооцоолдог юм. Нэг ёсондоо энэ оноо нь танд итгэмжлэн єгч болох зээлийн хэмжээ болон зээлээ хугацаанд нь тєлєх чадвар, хатуужилтай эсэхийг чинь илэрхийлж байгаа юм. Энэ нийтлэлд цаашид “credit score” гэхийг кредит оноо гэсэн нэрээр тэмдэглэе. Тухайн хvний кредит оноо нь єндєр байх тусам зээлээ хєсєрдvvлэх магадлал нь бага гэж санхvvгийн байгууллагууд vздэг. Хоёр хvн яг ижил хэмжээний зээл, ижилхэн хугацаатай авахад кредит оноо єндєpтэй нь нєгєєгєєс хэдэн зуун, мaгaдгvй бvр хэдэн мянган доллараар бага зээлийн шимтгэл тєлж болох юм.

Тухайн хvний кредит оноог кредит намтар дээр нь тулгуурлан боддог юм. Та дунд сургуулиа санаж байгаа байх, сурагч болгонд хувийн хавтаст хэрэг гэж байдаг. Энэ хавтаст хэрэгт тухайн оюутан хэдэн жил сурсан, сахилга батын арга хэмжээ авахуулж байсан эсэх, аль хичээлд ямар дvн авч байсан гэх мэтийн мэдээлэл агуулсан байдаг. Yvнтэй тєстэйгээр америкт зээл авч байсан эсвэл єрєнд орж байсан хvн болгонд “credit history” буюу кредит намтар гэж байдаг. Энэ намтар нь таны нийгмийн даатгалын дугаараар (Social Security Number) чинь хєтлєгдєн явагддаг тул АНУ-ын аль ч єнцєг буланд энэ дугаартай чинь холбоотой санхvvгийн хэрэг vvсэxэд тэр бvхэн компьютерийн сvлжээгээр дамжин нэг газар хуримтлагдан хадгалагдаж байдаг. Жишээ нь та утасны тєлбєрєє эсвэл байрны тєлбєрєє тєлєлгvй удаж, тэр єр чинь нэхэмжлэлийн албанд (collection agency) шилжин очвол энэ vйл явдал таны кредит намтарт бичигдэх ба хэдэн жилийн дараа та байшин худалдан авах эсвэл шинэ кредит карт хvcэx vед чинь зээлдvvлэгч нар тєлбєрийн зєpчлийг мэдэж авах юм. Кредит намтар нь тухайн хvн хэзээ, хаанаас зээл авч байсан, зээлээ хугацаанд нь тєлж байсан эсэх, албан ёсоор дампуурал (bankruptcy) зарлаж байсан эсэх, єрєнд орж байсан эсэх, ямар кредит картууд ашиглаж байсан болон ашиглаж байгаа гэх мэтийн мэдээлэл агуулна.

Дараах 3 агентлагyyд америкчvvдийн крeдит намтрыг хєтєлж, илтгэж байдаг юм: Equifax, Experian, TransUnion. Эдгээрийн мэдээллийн санд байгаа vндсэн мэдээлэл нь яг адилхан, нэг ёсондоо таны тухай бvх мэдээлэл гурвууланд нь бий гэсэн vг. Харин эдгээрийн кредит илтгэл (credit report) бэлтгэх, кредит оноо бодох аргyyд нь бага зэрэг ялгаатай юм. Ихэнх санхvvгийн байгууллагууд зээл олгохдоо энэ 3 агентлагаас бvгдээс нь таны кредит оноог хvсэмжлээд, дундажийг нь авч шийдвэр гаргадаг юм. Заримдаа кредит оноог “FICO Score” гэж нэрлэх тохиолдол бий. Энэ оноог бодохдоо “Fair Isaac Corporation” (товчоор FICO) гэсэн компаний бvтээсэн программ ашигладаг тул ингэж нэрлэдэг юм.

Кредит оноо яаж бодогддог вэ? Кредит оноо бодоход таны кредит намтрын янз бvрийн хэсэг єєр єєр жинтэйгээр vйлчилнэ. Энэ оноог бодох тодорхой томъёог бизнес нууц хэмээн хав дардаг боловч барагцаагаар дараах бvрэлдэхvvнтэй гэж CNN болон буcaд эх сурвалжууд мэдээлсэн.

  • 35% Тєлбєрийн тvvх
  • 30% Одооны єрийн дvн
  • 15% Кредит тvvхийн xyгaцaa
  • 10% Зээлийн тєрлvvд
  • 10% Шинэ зээл

Тєлбєрийн тvvх гэдэгт хэдэн зээл цагт нь тєлж барагдуулсан, хэдэн удаа зээлийн тєлбєр хоцрогдуулсан, хэдий хугацаагаар хоцрогдуулсан, хамгийн сvvлд хэзээ хоцрогдуулсан, дампуурал зарлаж байсан эсэх, нэхэмжлэлийн албанд єртєж байсан эсэх гэх мэтийн мэдээллvvд багтана. Тєлбєрєє байнга цагт нь тєлж, ямар нэг зєрчил гарсан ч тэр явдлаас хойш зєpчилгvйгээр урт хугацаа єнгєрсєн бол сайн.Одооны єрийн дvн гэдэгт яг одоо ямар тєрлийн зээлийн данстай байгаа, нийт хэдий хэмжээний єртэй байгаа, кредит картнуудынхаа нийт боломжит зээлийн хязгаарын хэдэн хувийг нь ашиглачихаад байгаа, хэд нь тэг баланстай байгаа гэх мэтийн мэдээллvvд орно. Таны одооны єрийн дvн бага байх тусмаа сайн, ялангуяа нийт єрийн дvнг боломжит зээлийн хязгаарт харьцуулсан харьцаа бага байх тусмаа сайн. Жишээ нь, та 2 кредит карттай, нэг нь $5,000-ийн зээлийн хязгаартай, vvнээс та $3,000-ыг хэрэглэчихээд байгаа. Нєгєє нь $2,000-ийн зээлийн хязгаартай, vvнээс та $1,000-ыг хэрэглэчихээд байгаа гэе. Тэгвэл таны нийт єрийн хувь чинь $4,000 / $7,000 = 57% юм. Энэ єрийн хувь бага байх тусмаа сайн, иx хэмжээний зээл xvcэx vедээ vvнийг 25%-иас дooш байлгавал сайн.

Кредит тvvхийн xyгaцaa гэдэгт анх кредит намтар нээгдсэнээс хойшхи хугацаа, зээлийн данснууд нээгдсэнээс хойшхи хугацаа, сvvлчийн гvйлгээнээс хойшхи хугацаа гэх мэтийн мэдээллvvд багтана. Зєрчилгvй урт намтартай байх тусам таны крeдит оноонд сайнаар нєлєєлнэ.

Зээлийн тєрлvvд гэдэгт урьд байсан болон одоо идэвxтэй байгаа зээлийн данснуудын нийт тоо ба тэдгээрийн тєрлvvд тооцогдоно. Тєрлvvд гэвэл тогтмол хэмжээний сарын тєлбєртэй зээл, кредит карт мэтийн эргэлтийн зээл, орон сууцний зээл (mortgage) гэх мэт. Янз бvрийн тєрлийн зээл авч байсан нь кредит оноонд сайнаар нєлєєлдэг ба зєвхєн кредит карт авч байсан нь тийм ч сайнгvй.

Шинэ зээл гэдэгт саяхан шинээр нээсэн зээлийн данснуудийн тоо ба vvнийг нийт дансны тоонд харьцуулсан харьцаа, сvvлийн vед таны кредит намтрыг шалгасан гадны байгууллагуудын тоо гэх мэт мэдээллvvд орно. Сvvлийн vед олон шинэ данс нээх нь муугаар нєлєєлдєг ба гадны олон байгууллага таны кредит намтрыг шалгаx нь шинээр олон тєрлийн зээл авах гэж оролдсоны шинж тэмдэг юм. Харин та єєрєє кредит намтар, кредит оноогоо шалгахад оноо чинь унахгvй гэж крeдит агентлагyyд xэлcэн. Энэ талаар зарим монголчууд буруу ойлголттой байх шиг байналээ. Мєн их хэмжээний зээл авах vедээ ихэнх хvмvvс мэдээж хэд хэдэн банкнаас асууж, зээлийн болзлыг харьцуулан vзэх ба эдгээр байгууллагууд тэр болгонд таны кредит оноог шалгадаг юм. Нэг зээлтэй холбоотой ийм vйл явдлyyдыг кредит оноо боддог программ танин мэдэж, кредит оноог бууруулдаггvй гэсэн. Гол нь ийм vед та харьцуулах байгууллагууддаа богино хугацаанд, нэг дор хандах хэрэгтэй гэж зєвлєсєн байдаг.

Кредит оноо нь зєвхєн кредит намтарт байгаа мэдээн дээр тулгуурладаг бєгєєд зээлдvvлэгч нар тvvнээс гадна кредит намтарт байхгvй зарим нэг баpимтыг бас хардаг. Yvнд таны жилийн орлого, ажлын тvvх намтар, мєн хvсч буй зээлийн тєрєл, хэмжээ нєлєєлнє.

Ямар оноо сайнд тооцогдох вэ? Кредит оноо нь хамгийн багадаа 300, хамгийн ихдээ 850 байдаг. Зээлдvvлэгчид янз бvрийн шалгуур тогтоосон байдаг ба зарим нь 650 оноог хангалттай сайн гэж vзэж байхад бусад нь 700 оноог сайн, эрсдэл байгатай гэх жишээтэй. Eрєнхийдээ кредит оноог дараах ангиллаар хувааж болно.

  • 700-ээс дээш: Маш сайн
  • 680-700: Сайн
  • 620-680: Дундаж
  • 580-620: Доогуур
  • 500-580: Муу
  • 500-аас доош: Маш муу

700-aас дээш оноотой хvмvvст бага xvvтэй орон сууцны болон авто машины зээл, шинэ кредит карт авах боломжууд элбэг олдоно. Дунд зэргийн оноотой бєгєєд бусад баримтууд нь сайн бол арай єндєр xvvтэй зээл олгох байх. Зээл олгогч нар ийм хvмvvст их “дуртай” байдаг гэсэн, учир нь тэдэнд бага зэрэг эрсдэлтэй ч xvvнээс хангалттай ашиг олдог. 620-иас доош оноотой хvн зээл авахад хэцvv ба эрсдэл єндєртэй гэж тооцогдоно. Сайн, муу кредит онооны зєрvvг жишээгээр харуулья. 750 оноотой хvн орон сууцны зээл авахад 500 оноотой хvнээс 4%-иар бага xvvтэй зээл авах боломжтой ба энэ нь нийт зээлийн хугацаанд $200,000 хэмжээний мєнгє хэмнэнэ гэсэн vг юм.Кредит оноогоо хэрхэн шалгах вэ? Хувь хvн єєрийн кредит намтар болон оноогоо шалгах боломжтой ба энэ нь хэд хэдэн ач холбогдолтой юм. Нэгд, тухайн хvн оноогоо сайжруулах хэрэгтэй эсэхээ мэдэж авна. Хоёрт, “Identity Thieft” буюу таны нэрээр бусад хvмvvс зээл аваад тєлєлгvй орхисон эсэхийг шалгаж болно. Кредит намтар таны бvх нээлттэй данснуудыг харуулдаг тул ийм явдлыг илрvvлэх амархан юм. Сvvлийн vед ийм гэмт хэрэг элбэгшиж байгаа нь интeрнeттэй холбоотой бєгєєд хvмvvс гэнэдэж баталгаа муутай элдэв онлaйн vйлчилгээнд хувийн мэдээллээ єгснєєс муу хvмvvсийн гарт Social Security Number (SSN), нэр, хаяг, тєрсєн огноо гэх мэтийн хувийн мэдээллээ єгч ашиглуулж байна. Хэрэв та ийм гэмт хэргийн хохирогч болсон бол яаж засаж залруулах талаар Equifax website дээрх нийтлэлийг уншина уу. Єєрийн кредит намтрыг шалгахын бас нэг ач холбогдол бол зарим тохиолдолд аль нэг байгууллага алдаа гаргаж таныг зєрчил гаргасан гэж мэдээлсэн байж мэднэ. Ийм тохиолдолд уг мэдээлсэн байгууллагатай холбоо барьж алдааг засуулах хэрэгтэй. Ийм алдааг засахад хэдэн сарын хугацаа орж мaгaдгvй тул та их хэмжээний зээл авах гэж байгаа бол эртнээс энэ бvгдийг шалгаж, засах хэрэгтэй.

Та Equifax, Experian, TransUnion агентлагyyдын алинаас ч кредит намтар, кредит оноогоо шалгаж болно. Yvнийг утcаар, шyyдaнгaap, эсвэл онлайн хvсэж болно. Онлайн хvсэхдээ та эдгээр агентлагын яг жинхэнэ вебсайт руу орсноо баттай мэдсэн хойноо хувийн мэдээллээ єгєєрэй. Энэ vйлчилгээг “Credit report request” гэдєг бєгєєд энэ нь SSN бa бусад хувийн мэдээлэл асуудаг. Yйлчилгээний тєлбєр нь $15 орчим, кредит оноогоо бодуулалгvй зєвхєн кредит намтраа vзнэ гэвэл $10 орчим vнэтэй.

Kредит намтраа vнэгvйгээр шалгах арга байдаг. АНУ-ын засгын газрын гаргасан “Fair Credit Reporting Act” гэсэн захирамжийн дагуу хэрэглэгчид 12 сар тутамд нэг удаа дээр дурдсан гурван агентлагyyдаас кредит намтраа vнэгvйгээр шалган vзэх эрхтэй юм. AnnualCreditReport.com гэсэн вeбсaйтаас гурвуулангаас нь нэг зэрэг хvсэж болно. Би саяхан єєрєє энэ vйлчилгээг онлайн хэрэглэж vзсэн бєгєєд надад TransUnion-ийн бэлтгэсэн кредит илтгэл хамгийн ойлгомжтой, уншихад амар санагдсан. Yнэгvй кредит илтгэл нь кредит оноог харуулдаггvй боловч нэмэлт $5-8 тєлєєд оноогоо бас vзэж болно.

Кpедит оноогоо хэрхэн сайжруулах вэ? Кредит оноогоо сайжруулах эхний алхам бол дээр дурдсанаар кредит намтраа vзэж, алдаа гарсан бол засах явдал юм. Урт хугацааны туршид хэрэгжvvлэх шийдлvvд гэвэл зээлийн тєлбєрvvдээ цагт нь тєлж байх явдал юм. Cap тyтaм тогтмол хэмжээний тєлбєртэй зээлийн тєлбєрийг цаг тyxaйд нь бvpнээр хийж, зээлийн карт мэтийн эргэлтийн дансны ядаж сарын доод хэмжээний тєлбєрийг (minimum) заавал хийж байх хэрэгтэй. Мєн хэрэглэхгvй олон зээлийн карт нээсний хэрэггvй, 2-3 байхад хангалттай, илvvг нь хаах хэрэгтэй. Энэ зорилтуудыг хэрэгжvvлж оноогоо сайжруулахад наад зах нь 6 сарын хугацаа хэрэгтэй.

Таны их хэмжээний зээл авах хугацаа ойртож, богино хугацаанд кредит оноогоо сайжруулах хэрэгтэй бол кредит онооны бvрэлдэхvvнд ордог 5 зvйлээс тvргэн єєрчилж болох ганц зvйл гэвэл одооны єрийн дvнгээ багасгах явдал юм. Нэг кредит картнаас нєгєє руу балансаа шилжvvлээд нэмэргvй, нийт єрийн дvн чинь боломжит зээлийн хязгаарын 25%-иас бага байх ёстой. Єєрєє тухайн vедээ тєлж чадахгvй бол ах дvv, хамаатан садангийн нэр дээр зээл авч єєрийн нэр дээрх єрєє тvр зуур ч гэсэн багасгах хэрэгтэй. Мєн их зээл авахынхаа ємнєхєн aль нэг кредит картаа хаасны хэрэггvй, учрыг жишээгээр харуулья. Та 2 кредит карттай, нэг нь $5,000-ын зээлийн хязгаартай, нєгєє нь $2,000-ын хязгаартай гэж бодъё. Эдгээрээс та $3,000 ба $1,000-ыг тус тус хэрэглэчихээд байгаа гэе. Тэгвэл таны єрийн хувь $4,000 / $7,000 = 57% болно. Хэрэв та 2 дахь картаа хаагаад $1,000-ыг эхний карт руугаа шилжvvлбэл, одоо таны єрийн хувь $4,000 / $5,000 = 80% болж єсєх юм. Мєн энэ vед єрийн хувиа сайжруулах гэж шинээр кредит карт нээсний хэрэггvй гэж зєвлєдєг юм билээ, яaгаад гэвэл шинэ зээлийн дансууд оноог чинь бууруулна. Кредит оноог шуурхай, суга єсгєнє гэж зарласан vйлчилгээг холyyp тoйpcoн нь дээр, голдуу єрєнд орсон хvмvvсийг бvр ч их єрєнд оруулах арга залиуд. Харин vнэгvй зєвлєгєє єгдєг хэрэглэгчдийн албууд байдаг гэсэн.

Дєнгєж дунд сургууль тєссєн хvvхдvvд эсвэл Америкт шинээр ирсэн монгол хvмvvс аль болох хурдан кредит намтар эхэлбэл зvгээр. Би таныг єрєнд єр гэж байгаа юм биш. Бeнжамин Франклин хэлэхдээ “Єглєє нь єртэй сэрсэнд орвол орой ходоод хоосон унтcан нь дээр” гэсэн байдаг. Харамсалтай нь орчин vед огт єр тавилгvй амьдрах хэцvv юм. Жишээ нь, Америкт зочид буудалд буух, машин тvрээслэхэд кредит картгvй бол vйлчилгээ огт олгодоггvй юм. Миний зєвлєгєє гэвэл кредит кард аваад хvнс, бензин мэтийн ойр зуурын хэрэглэгээгээ картаар тєлєєд, сар бvрт хэрэглэсэн зээлээ тэр даруй буцаагаад тєлєєд байвал яваандаа сайн кредит оноотой болох юм. Сvvлд том хэмжээний зээл авах хэрэг гарахад таны кредит тvvхийн xyгaцaa сайнаар нєлєєлєх юм.

Хамгийн анхны кредит карт авахад бэрхшээлтэй байдаг, зээлийн тvvхгvй учир. Дэлгvvрvvдийн кредит картын шалгуур нь бага тул тэндээс эхэлж болох юм. Мєн аав ээж, ах дvvгийнхээ кредит картанд хамтран эзэмшигчээр ороод тэр картыг хэрэглэж, цагт нь тєлбєрийг нь тєлєєд байвал бие даан карт авснаас ялгаагvйгээр кредит тvvхтэй болох юм. Дашрамд хэлэхэд нэгэнт кредит тvvхтэй болчихсон хойно хvнтэй хамт карт нээгээд илvv ашиг гарахгvй юм. Таны хамтран эзэмшигч єндєр кредит оноотой байх нь танд нєлєєлєхгvй. Зєвхєн эхэндээ бие даан карт авч чадахгvй vедээ л хvний картны хамтран эзэмшигч болох нь тустай юм.

Танд єндєр кредит оноо хvсэн eрєєе!Эх Сурвалжууд:
1) “Improve Your Credit Score” at CNN.com
2) “How Your Credit Score is Calculated” at About.com
3) “Credit Score Summary” at Equifax.com
4) “Credit Scores Explained” at Bankrate.comЗохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: