Education is Investment

http://hamagmongol.net/readarticle.php?article_id=84

Магистрын Зэрэг Сургууль болон Оюутнуудад Ашигтай

Орчуулан бэлтгэсэн Гэгээн

Чикагогийн Их Сургуулийн Магистрын зэрэг олгох програмд элсэгчидийн тоо $37,000 долларын өндөр төлбөрийг нь үл харгалзан 1989 оноос хойш 4 дахин өсөөд байгаа бөгөөд жил бүр оюутны тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.

Магистрын зэрэг нь хэдийгээр үнэ төлбөр ихтэй боловч суралцагч оюутнууд энэхүү хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хэр хурдан буцааж олж авч чадахаа тооцоолчихдог хэмээн Чикагогийн Их Сургуулийн тэнхимийн эрхлэгч, уг програмын захирал Жон Ж. МакАлүүн хэлсэн ба энэ нь сургуульд ч мөн маш их хэмжээний сургалтын төлбөрийн мөнгө хуримтлагдах ач холбогдолтой хэмээжээ.

Магистрын програмд энэ намрын улиралд элссэн олон тооны оюутнууд суралцаж буй програмаа их хэмжээний ирээдүйн орлогынх нь үндэс суурь, их унацтай хөрөнгө оруулалт болж чадна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Нийт улсын хэмжээнд энэ зэргийг горилогч оюутны тоо 1980 оноос хойш бараг 2 дахин өсөөд байгаа бөгөөд 1970 оноос хойших өсөлт нь 150 хувьтай байгаа нь энэ чиглэлээрх бакалавр болон докторын зэрэг горилох програмуудаас 2 дахинаас илүү хурдан өсөлттэйд тооцогдож байгаа юм байна.

Магистрын програмууд нь ирээдүйн их боломжуудыг нээж өгөх оновчтой сонголт юм хэмээн Америкийн Мужуудын Их сургууль, Коллежуудын Нийгэмлэгийн тэргүүн Жеорж Л. Михафи дурьдсан ба магистрын зэргүүд өндөр эрэлттэй байгаа тул зах зээлд нэвтрэхэд хамгийн тохиромжтой цаг мөч ирж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Гэхдээ одоогийн байдлаар магистрын зэрэг нь оюутнуудын хувьд үнэтэй тусаж буй бөгөөд ялангуяа хувийн дээд сургуулиудад жилийн $50,000 хүртэлх долларын зээлээр суралцагсад нэлээдгүй байдаг юм байна. Мөн тэтгэлэг, тэтгэмжүүд докторын сургалтуудад илүү чиглэсэн байдаг ба голдуу Их сургуулиудаас өөрсдөөс нь санхүүждэг тул одоогоор магистрантуудад зориулсан тэтгэлэгүүд цөөн тоогоор маш ховор олддог байна.

Хэдий тийм боловч үнэ хөлсөндөө тохирсон үр дүнгээ өгдөг хэмээн олон хүн баталж байгаа ба тэдний нэг Миннесотын Их сургуулийн магистрант, Шинжлэх ухааны технологи ба Байгалын ухааны зарчим чиглэлээр суралцагч Крег Нэлсон 2 жилийнхээ магистрын сургалтын төлбөрт зориулж 35000 долларын зээл авсан ч нэр нөлөө бүхий 3М компанид эрхзүйн харилцааны хэлтэст ажилтанаар орж чадсан байна.

Тэрээр хэлэхдээ өөрийн эзэмшсэн магистрын зэрэггүйгээр санаандаа таарсан одоогийн ажлаа олж авч чадахааргүй байсан ба хэдийгээр 10 жилийн турш сургалтын зээлээ эргүүлэн төлөхөд тулаад байгаа боловч миний ирээдүйдээ чиглэсэн хамгийн зөв шийдвэр энэ л байсан гэж үздэг гэсэн байна.

Эдгээр магистрын зэргүүдийг санал болгож зах зээлд гарч ирэх нь уламжлалт бакалаврын зэрэг олгох сургалтуудаар дагнасан бусад их сургуулиудад ч давуу тал бий болгож байгаа бөгөөд жишээ нь Калифорны Их Сургууль Бизнесийн удирдлагын магистрын програмуудынхаа төрлийг нэмэгдүүлж, бусад олон магистрын шинэ програмуудаа олон нийтэд танилцуулаад байгаа ажээ.

Калифорнийн боловсролын системийн академич, гүйцэтгэх захирал Гарри В. Рейхард хэлэхдээ “Бид магистрын зэргийг боловсролын салбарын салшгүй нэгэн хэсэг болж байгааг алхам тутамдаа мэдэрч байгаа ба Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг нь алсдаа их хэмжээний цалинд хүрэхэд хүчтэй түлхэц үзүүлэх тул бид оюутнуудаас илүү их төлбөр авах боломж үүсэх юм” гэсэн байна.

Мөн их сургуулиуд магистрантуудад дотуур байр болон хооллох, цуглах газар бэлдэх шаардлага гардаггүй бөгөөд учир нь тэд сургуулиас гадуур амьдрах нь элбэг байдаг байна.
Зарим их сургуулийн ажилтнууд хүмүүсийн энэ хуйлралтыг нь ирээдүйд олох орлогоос нь бус эрэлт хэрэгцээ, өндөр боловсрол нэхсэн зах зээл дээрх ажлын шаардлагуудаас нь болж байна гэж үзэж байгаагаа дурьдсан байна.

Заах аргын Хөгжилд зориулсан Карнеги Сангийн ахлах гишүүн, Индианагийн Их сургуулийн хуучин ерөнхийлөгч асан Томас Эхрлич хэлэхдээ эдгээр магистрын програмууд их сургуулиудад их ашиг авчирч байгаа ч бид мөнгөний төлөө бизнес хийдэггүй бөгөөд бид оюутнуудад сурч боловсрох боломж олгохын төлөө зах зээлд идэвхтэй оролцдог хэмээн мэдэгджээ.

Гэвч аль алиныг нь хөөсөн сургуулиуд ч мөн байгаа ба Фоиниксийн Их Сургууль гэгдэх 60 салбар сургуультай 200000 орчим оюутнуудтай бизнесийн институт нь өнгөрсөн жил 24788 оюутанд боловсрол ба бизнесийн чиглэлээр онлайнаар хийсэн ажлуудад нь голчлон үндэслэж магистрын зэрэг олгосон байна.

Судлаачдын үзэж байгаагаар бакалаврын төвшнөөс дээших боловрол нь илүү үнэтэй байх ёстой ба учир нь анги бүрдэлт илүү бага, цөөн тооны суралцагчидтай байдаг гэжээ. Гэвч докторын програмууд эрт эхлүүлсэн сургуулиуд, өндөр сургалтын төлбөр төлөхөд бэлэн нэмэлт олон магистрантуудтай болж байгаа нь байгаа нөөцөндөө тулгуурлан, илүү зардал гаргахгүйгээр овоохон орлого олохоор байгаа нь үнэн билээ.

Заримдаа дээд түвшний сургалтуудад зориулсан зарим нөөцүүд ашиглагдахгүй байх тохиолдол бий гэж Ноён Михаффи хэлсэн ба хэрэв эхний жилд 10 оюутан дээд түвшний сургалтуудад элсэж, дараа жил нь 15 болвол сургууль бараг ямар ч нэмэлт илүү зардалгүйгээр 50 хувийн өсөлттэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм гэжээ.

Их сургуулиуд магистрантуудад хугацаа сунган 2 дахин их үнэ төлж, хос мэргэжлээр суралцах боломж олгож эхэлсэн байна. Магистрын програмууд гадаад харилцаа ба хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйгээр эсвэл шинжлэх ухаан ба нийгмийн харилцаагаар эсвэл боловсрол ба бизнес гэх мэтээр хосолдог ажээ. Висконсины Их Сургууль гэх мэт бусад сургуулиуд 2 жилийн антропологийн магистрын програмыг оюутны хүсэлтээр музейн судалгаагаар дагнасан ахин нэг жилийн сургалтаар нэмж сунган 3 жилийн сургалт санал болгож байгаа бөгөөд маш олон оюутнууд эдгээр хос болон нэмэлт сургалттай магистрын зэргүүд нь өнөөгийн өрсөлдөөнт ажлын талбарт маш өндөрөөр үнэлэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа өгүүлжээ.

Рей А. Филипс Сантос резюм дээрээ бичигдэхээр 3 зэрэгтэй бөгөөд 2 нь магистрын нэг нь хуулийн зэрэг ажээ. Тэрээр Чикагогийн Их сургуулийг нийгмийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй төгсөөд Чикаго-Кентийн Хуулийн Коллежийн Стюарт Бизнесийн Дээд Сургуультай хамтран явуулдаг байгалийн ухааны менежментийн чиглэлээрх хос мэргэжлээр суралцахаар шийджээ.

Чикаго хотын засгийн газарт хуульчийн албан тушаал хашдаг Ноён Филипс хэлэхдээ дээд зэрэглэлийн ажлуудад маш өндөр шаардлагууд тавигддаг болсон ба эзэмшсэн боловролын зэрэг бүр маань албан тушаал ахих, илүү өндөр цалинд хүрэхэд маань нөлөөлсөн гайхамшигт хөрөнгө оруулалтууд байж чадсан хэмээн өгүүлжээ.

Эх сурвалжийг англиар дэлгэрэнгүй унших

– Гэгээн.ком

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: