AU Foreign Minister

Энэ мэдээ хэдийгээр хуучирсан боловч та бүгдэд сонин байж магадгүй. Сонгууль өгөхөөс залхуурдаг байнгын оршин суугчид, иргэншил авагсад сонгуульдаа оролцож 20 долларуудаа хэмнээрэй.

From: http://origo.mn/index.php?z=/0/0/6000/163/

Австралийн Гадаад хэргийн сайд ирэх сард айлчилна

Origo.mn

2007 оны 03-р сарын 26 15:16 GTM+8

УИХ-ын дарга Ц.Нямдорж тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийн Австрали улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Төлөөлөгчдийг тус улсын парламентын гишүүн, Гадаад хэргийн сайд Александр Даунер хүлээн авч уулзсан байна. Тэрээр хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, ялангуяа уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.

УИХ-ын дарга Австрали Улс, Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлт, чөлөөт зах зээлд шилжих шилжилтийг анхнаас нь дэмжиж, тусалж ирсэнд талархлаа илэрхийлээд хоёр улс уул уурхай, ХАА, боловсролын салбарт хамтран ажиллаж ирсэн, цаашид ч хамтын ажиллагаагаа бүхий л түвшинд өргөжүүлэх боломж байгаад санал нэг байгаагаа хэллээ. Австрали Улсаас үзүүлж буй албан ёсны тусламжийг өргөжүүлэх, Монгол Улсаас Австралид магистрийн чиглэлээр сурч буй оюутны тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг АПЕК-т элсүүлэх талаар санал солилцож тодорхой ярилцлаа. Австралийн Гадаад хэргийн сайд, ноён Александр Даунер манай улсад ирэх сард айлчлахаа нотлов.

Сонгууль өгөөгүй иргэнээ 20 доллараар торгодог

Монголын парламентын төлөөлөгчид Австралийн холбооны улсын сонгуулийн хорооны ажилтай танилцлаа. Сонгуулийн хорооны дарга ноён Йан Кампбэлл тус улсын холбооны сонгууль явуулах зарчим, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, санал солилцлоо. Австралийн сонгуулийн хорооны дарга, ажилтнууд нь ямар нэг намын харьяалалгүй байдгийн зэрэгцээ Засгийн газар, парламентын Сенатын танхим болон улс төрийн аливаа хүчнээс хараат бус байдлаар ажиллах хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн байна. Тус улсын иргэдийн 94-96 хувь нь холбооны сонгуульд оролцдог, сонгуульд саналаа өгөх нь иргэний үүрэг хэмээн хуулиар тогтоосон. Энэ үүргээ биелүүлээгүй иргэнийг 20 доллараар торгодгоос гадна хүндэтгэх шалтгаангүй гэж үзсэн тохиолдолд тухайн иргэнийг шүүхэд өгөх, шүүх ажиллагааны зардлыг бүрэн гаргуулах зэргээр хариуцлага тооцдог онцлогтой юм байна. Сонгогчдын олонхийн санал авсан намуудад авсан саналын тоогоор нь тодорхой хэмжээний санхүүжилт улсаас олгодог. Зарим эрх баригч намууд сонгуулийн дараа 20 сая хүртэл хэмжээний долларыг улсаас авч байжээ.

Улс төрчидтэй өргөн хэмжээний уулзалт хийв

Монголын төлөөлөгчид Австралийн аж үйлдвэр, байгалийн баялаг, аялал жуулчлалын сайд, парламентын гишүүн Йан Макфарлейн, Сүүдрийн Засгийн газрын гадаад хэргийн сайд, парламентын гишүүн Роберт Макклеланд болон Австралийн хөгжлийн агентлагийн Өмнөд, Хойд Азийн хэсгийн захирал Росс Муир нартай уулзаж, тухайн яам, агентлагуудын уйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага, мэдээлэл солилцлоо. Цаашид Австрали, Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд тэмдэглэж, уулзалтын үеэр зарим тодорхой санал, хамтын ажиллагааны чиглэл, хэлбэрүүд гарсныг ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэв.Төлөөлөгчид Австралийн парламентын болон сенатын танхимын Гадаад хэрэг, батлан хамгаалах, эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй уулзаж, Монгол Улсын улс төр, эдийн засгийн төлөв байдлын тухай мэдээлэл хийж, хоёр улсын Хск^тын ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Австралийн парламентын байнгын хорооноос гарсан санал, зөвлөмжүүдэд тус улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулж, бодлого хөтөлбөр боловсруулдаг тул энэхүү уулзалт нь чухал ач холбогдолтой, үр дүнтэй боллоо гэж Австрали, Монголын парламентын гишүүд, сенатын танхимын төлөөлөгчид дүгнэв.

Монголын түүхийг 50 жил судалж буй Үндэсний их сургуульд зочиллоо

УИХ-ын дарга Ц.Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид Австралийн Үндэсний их сургуульд зочиллоо. Монголын туүхийг 50 гаруй жилийн турш судалж, Монголын нууц товчоог англи хэлнээ орчуулан нийтийн хүртээл болгож, манай улсын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус сургуулийн хүндэт профессор Игорь Де Рачевилтзийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга Ц.Нямдорж гардууллаа.

Австралийн Үндэсний их сургуульд нийт найман монгол оюутан суралцаж байна. Өнгөрсөн хугацаанд Австрали улсад сурч мэргэшсэн Монголын шилдэг оюутнууд Монголын төр, засагт өндөр албан тушаал хашиж, улс орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад бахархалтай байгаагаа тус сургуулийн захиргаа онцлон тэмдэглэлээ.

“Рио Тинто” компанийн удирдлагатай уулзав УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэх компаниудын нэг “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Чарли Ленеган нарын хүмүүстэй уулзаж, хоёр улсын бизнесийн салбарын харилцааг хэрхэн үр ашигтай хөгжүүлэх талаар санал солилцлоо. УИХ-ын дарга Ц Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид Голбурн хот дахь хонины аж ахуй эрхлэхэд хэрэгцээтэй бүтээгдэхүүн нийлүулдэг “Элдэрс” компанийн үйл ажиллагаатай танилцсаны дээр Австрали улсдаа ноосны үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч томоохон аж ахуйд зочиллоо.

7000 гаруй ноосны чиглэлийн хонь үржүүлдэг энэ компани жилдээ 250-300000 долларын ашигтай ажилладаг бөгөөд нэг хониноос авах ашиг дунджаар 30 доллар байдаг байна. УИХ-ын дарга Ц.Нямдорж цаашид ийм төрлийн аж ахуй эрхлэхэд манай улсын мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлж болох арвин туршлага байгааг анхаарч ажил хэрэг болгууштай юм байна гэж байлаа.

УИХ -ын даргын айлчлал өндөрлөв

УИХ-ын дарга Ц.Нямдорж тэргүутэй төлөөлөгчид энэ сарын 23-нд Сидней хотын далайн боомтоор аялж, Австралийн алдарт дуурийн театртай танилцжээ. Айлчлалын төгсгөлд Монгол Улсаас Австрали улсад суугаа өргөмжит консул ноён Питер Слоун УИХ-ын дарга, гишүүдийг хүндэтгэж хүлээн авалт хийв. Энэ үеэр УИХ-ын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ноён Питер Слоуныг Монгол Улс, Австрали улс хоорондын харилцаа холбоог өргөжүүлж, идэвхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Найрамдал” медалиар шагнасныг гардуулав. Тус арга хэмжээний үеэр Сидней хотод суралцаж байгаа оюутнууд болон монгол иргэд УИХ-ын даргатай уулзаж, амьдрал ахуйгаа танилцуулав. Ц.Нямдорж тэдэнд сурлага, ажлын өндөр амжилт гаргахыг ерөөлөө. Ийнхүү УИХ-ын даргын Австрали улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөж, уулзалт ярианы дүнд Монгол Улс, Австрали улсын парламент хоорондын цаашдын хамтын ажиллагаа улам өргөжиж, хоёр улсын харилцаа идэвхжин өргөжих шинэ боломж тавигдлаа. УИХ-ын дарга тэргуүтэй парламентын төлөөлөгчид Шинэ Зеланд, Австрали улсад энэ сарын 13-23-нд албан ёсны айлчлал хийгээд 24-нд эх орондоо ирлээ гэж УИХ-ын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: