PM John Howard

Шинэ Ерөнхий сайд: http://gegeen.wordpress.com/2007/11/27/australian-election-2007/ 

Австралийн түүх, улс орны байдлын талаар Австраличууд нь ч өөрсдөө мэдлэггүйгээ хүлээн зөвшөөрдөг.

“Rove’s Live -> Are you smarter than a 5th grader” нэвтрүүлийг үзэж байгаа биз дээ. Анхны Оролцогч Австрали хүүхнээс Ерөнхий сайд Жон Ховардыг хэдэн онд анх сонгуульд ялсаныг нь асуусан. Асуултынхаа араас шоуны эзэн Ров – Австралийн түүх мэддэг нэг ч Австрали хүнтэй  тааралдаж яваагүйгээ дурссан бөгөөд үнэхээр л оролцогч хүүхэн тааж чадаагүй.

Монголчууд маань MPM буюу Mongolian Prime Minister дугаартай машиныг шохоорхон худалдаж авцгааж байгаа энэ үед байгаа улсынхаа удаа дараа дахин дахин нэр дэвшиж буй Ерөнхий сайдынхаа талаар бага ч болов мэдлэгээ дээшлүүлцгээе.

Ховардын буянаар анхныхаа байшингаа Австралид худалдаж авцгаасан олон Монголчууд энэ хүнд ам сайтай байдаг юм. Ховард ах цаана чинь 34 тэрбумыг татвараас чөлөөлөх гэж байгаа юм байна. Бид  буюу ажилчин шоргоолжууд долоо хоног бүр 14-34 доллар гар дээрээ нэмж авах сурагтай. Холбогдох англи эх сурвалжуудаас нь олж хараарай. Австраличууд нь болохоор татвараа төлдөгөөрөө төлье, эрүүл мэндийн салбарыг дэмжээч гээд байгаа юм байна.

Австрали хүнтэй суусан хүмүүс, Австралид удсан Монголчуудаас иргэншил авахад нь зориулж тест бөглүүлдэг. Тэгвэл танд ирж магадгүй асуултуудад чинь хариу өгч мэдэх, мэдлэгт дусал болох дараах мэдээллийг хүргэе.

From: http://tsogbadrakh.blogspot.com/2007/09/108.html

Австралийн засгийн газар маш тогтвортой – 1996 онд ерөнхий сайд John Howard сонгогдсоноос хойш хоёр дахь удаа улиран ажиллаад байгаа аж. Үүнийг ч дэлхийн хамгийн алдартай мэдээний “акул” BBC “John Howard бол Австралийн тогтвортой эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулсан, онцлох хүн төдийгүй 2004 оноос АНУ-тай чөлөөт худалдааны зөвшилцөлд хүрч чадсан юм. Энэ нь түүний засгийн газрын гол амжилт, түлхүүр болж байна” гэж өгүүлээд байгаа юм.

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=72172&mode=thread&order=0&thold=0

Гадаад ертєнцєд : » Австралийн ерєнхий сайд тав дахь удаагаа сонгуульд єрсєлдєнє

Австралийн ерєнхий сайд Жон Ховард парламентийн сонгуулийг арваннэгдvгээр сарын 24-нд хийх болсноо зарлалаа

Тэрээр ємнє нь парламентыг тараах зєвшєєрєл авахын тулд Майкл Жэфри болон хатан хаан Элизабет нарт бараалхсан юм. 68 настай ерєнхий сайд хєдєлмєрийн шинэ хууль батлан гаргасан нь залуу сонгогчдын дургvйцлийг ихээр тєрvvлсэн юм.

Учир нь энэ хууль ажилчдад ажил олгох болон ажилчдыг ажлаас нь халахыг хялбар болгосон аж. Энэ нь ажил олгогчдод давуу эрх олгож байгаа хэрэг хэмээн тэд узэж байна. Харин Ерєнхий сайд ноён Ховард энэ нь тус улсын эдийн засагт ач холбогдолтой хэмээн мэдэгдэж байгаа юм. Vнэхээр ч энэ жил Австралийн хєрєнгийн бирж ємнє байгаагvй ашигтай ажиллаж мєн ажилгvйчvvдийн тоо 33 хувиар багассан юм.

Ноён Ховард сонгууль зарласнаа мэдэгдэн хэвлэлийн бага хурал хийх vедээ сэтгvvлчдэд “Намайг хайрла эсвэл vзэн яд. Гэхдээ Австралийн ард тvмэн намайг тэдний ирээдvйн тєлєє ямар байр суурьтай байгааг мэдэх байх”гэжээ.

Энэхvv сонгуулийн ажиллагаа нь тус улс цэргээ Иракаас буцаан татах эсэхийг шийдэхэд чухал алхам болж байгаа юм. Учир нь Ерєнхийлєгч Бушийг дэмжих ноён Ховардын тууштай дэмжлэгийг олонхи сонгогчид нь буруушааж байгаа аж.

Энэхvv дайны асуудал болон дэлхийн цаг агаарын єєрчлєлтєд зориулсан Коёото гэрээнд гарын vсэг зурахаас татгалзсан зэрэг нь тvvний нэр хvндийг ихээр унагаасан ажээ. Ийм ч учраас шинжээчид тvvнийг энэ удаагийн сонгуульд ялагдал хvлээнэ хэмээн таамаглаж байгаа аж.

Дугаар 150/262/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: