Exporting MN Workers

Энэ зөвхөн санаа шүү. Хэрэв Монголчууд маань 12-с дээш хүнтэй компани байгуулаад дараах чиглэлээр Монголтойгоо холбоотой юм хийдэг болчихвол Монголоос 4 жилийн ажлын эрхтэйгээр Австрали руу Монгол ажилчид, ойр тойрныхоо авъяастай, ур чадвартай хүмүүс болон Ажлын чадвартай, амьдралаа дээшлүүлэх хүсэл сонирхолтой Монголчуудыг импортлох, туслах боломж байна. Энэ нь түр виз гэдгийг анхаараарай. Австралид сураад буцаж буй хүмүүсээс илүү практик дадлага олоод буцаж байгаанууд нь Монголдоо үнэлэгдэнэ гэдэгт итгэл төгс байна. Мөн Монголдоо чадалтай, толгойтой боловч байр сууцны юм уу, эргэлтийн хөрөнгөний асуудалтай явдаг хүмүүст энэ нь маш их нэмэр болно гэж үзэж байна.
– модон эдлэл, сувенир, Монгол бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Монголын уламжлалт анагаах ухаанаар дагнасан эмнэлэг, барилга, Монголын аялал жуулчлал, Визний зуучлал, Монгол судлал, Монгол хэвлэлийн компани, Монгол кино студи, Монгол цирк, урлагийн баг, үзүүлбэр, уран нугаралт, шоу бизнес, дэлгүүрийн сүлжээ, барааны дистрибьютер …

Энэ нь өнгөц ойлговол хүний наймаа, Монгол дахь чадварлаг хүмүүсийг цөөлөхтэй холбоотой гэх хүн хүртэл гарч байгаа боловч яг үнэн хэрэгтээ бол

– гадны технологийг алсдаа Монголд нэвтрүүлэх,

– олон улсын туршлага судлах,

– төлбөргүй мөртөлөө цалин урамшуулалтай сургалтанд хамрагдах,

– богино хугацаанд хар ажил хийлгүйгээр, мэргэжлийн талбартаа олон улсын түвшинд бэлтгэгдэн давхар санхүүгийн боломжтой болох, мэргэжлээрээ үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнес хийх нөхцөл боломж бүрдэх

– Монголд хөрөнгө оруулалт, бизнесийн санаа, мөнгө төгрөг ихээр орж ирэх

– Дэлхийн хэл болсон Англи хэлийг илүү сайн эзэмших, хэлний чадвараа сайжруулах давуу талтай байж болно


http://gegeen.wordpress.com/2007/08/22/attracting-overseas-workers/

http://gegeen.wordpress.com/2007/11/09/400000-workers-needed/

“АНУ-д хамгийн захын хөгжилгүй Воёмен мужийн малчин гэрээсээ Монгол малчин захиалж аваад виз сунгуулж байдаг.” http://nasmgl.blogspot.com/2007/06/blog-post_15.html

Австралид Монгол адуучид, хоньчид, малчид, модон эдлэлийн үйлдвэрийн ажилчид, уул уурхайн салбар, агаарын тээвэр, мэдээллийн технологийн салбаруудын инженерүүд, мэргэжилтэнүүд Австрали компаниудаар спонсорлуулан ирдэг юм байна. Мөн Америкийн бизнес эрхлэгч Монголчууд визний статус харгалзахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой байдаг ба зарим нь албан ёсоор бизнес хийх эрхийг нь аваагүй ч Монголчуудаа гэх сэтгэлээр албан бусаар, туршилтын шугамаар гэх мэт олон аргаар бусаддаа хэрэгтэй явах гэж, бизнесээ өргөжүүлэх гэж, гадаадад олон тэрбумаараа эргэлддэг их мөнгөн урсгалын бяцхан хэсгийг ч болов Монгол хүн рүү, Монголчууд руу чиглүүлэх гэж хичээдэг юм байна.

Монголчууд маань Титаникийг тэрбум гаран доллар, Шрек-2-г зөвхөн киногоороо тэрбум орчим доллар хийхэд нь хувь нэмэр болцгоосон л байгаа. Шректэй ном, хүн аалзын зурагтай хувцас, гадаадынханы үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хүүхэддээ авч өгөх нь бараг үүрэг мэт тооцогдох болсон цаг үед бид амьдарч байна. Бидний хэд нь гадаадын юм хэрэглэж, гадаад тоглоом хүүхэддээ авч өгдөг билээ дээ. Aжилгүйчүүдээ, эмзэг давхрагынханаа, зудны бэлтгэл муутай малчидаа давхар давхар авч явдаг хөдөлмөрч цөөвтөр татвар төлөгчидийн маань бүрдүүлдэг багахан капитал, ард түмний маань эзэмшдэг газар нутгийн маань баялагаас өгсүүлээд Монголд буй гадаадын иргэд, компаниуд биднээс хангалттай сааж байгааг бид мэдсээр байж, гадаад тогоочтой хоолны газар, гадаад багштай цэцэрлэг, курс дамжаа, гадаад бараатай дэлгүүр гэхээр л байдгаа гөвөх гээд гүйгээд очицгоодог.

Тэгвэл яагаад бяцхан баялаг бүтээдэг Монгол хүмүүсийн маань халааснаас гадаад руу мөнгө нь гараад сууж байхыг бид зүгээр, байж болох зүйл шиг хүлээж авдаг, хөхүүлэн дэмждэг, даган хуйлардаг байж, гадаадаас Монгол руу, Монгол хүмүүс рүү багахан ч болов хөрөнгө цуглаж, хуримтлагдахыг байх боломжгүй, зүйд нийцэхгүй, хүршгүй хол мэт санаж, болгоод батлаад явж байгаа хүмүүсийнхээ мууг үзэх гээд, боломж олдвол саад болчих гээд явж байх ёстой юм бэ. Австралид байгаа Монголчууд бид сууриа зөв тавьцгааж, биднээс хойш ирэгсэдийгээ цаашид хөгжүүлээд явах боломж үүсгэн халаа сэлгээгээ бэлтгэцгээх, одоо байгаа, байсан болон ирэх гэж байгаа Монголчууддаа зориулж, туршлага, мэдлэгийн сан, хуримтлал үүсгэх хэрэгтэй байна. Бусад Азиуд, Оросууд, Арабууд, Туркууд, Хятадууд гэх мэт Австралид ирсэн бусад үндэстэний цагаачид үнэхээр хүчээ авсан харагдаж байна. Бидэнд ч бас боломж байгаа нь тодорхой.

http://gegeen.wordpress.com/2007/11/11/why-doing-business/

Бид бие биенээ харь улсад түшиж дэмжье, нийтийнхээ хүчийг базъя, нэгдэж суръя, итгэлцэж суръя. Бидэнд маш их боломж, нөөц, потенциаль байгаа. Чаддаг чаддаг хүмүүсээр нь чадах юмыг нь хийлгэе. Бусаддаа уриалъя. Мэдэх, болох зүйлсээсээ туршъя, эхлүүлье. Бид бусдыг харж, хүлээгээд сууж байсан хуучин цагийг халж, шинэ үе ирсэнийг, шинэлэг сэтгэлгээг амьдралд хэрэгжүүлэх мөч тулсаныг хүлээн зөвшөөрч, дор дороо нэгийг бодож, хоёрыг тунгаацгаагаад, шинээр гарч ирж буй бусдыгаа хүндэтгэцгээе.

Бид Дэлхий дээрх компани байгуулахад хамгийн тааламжтайгаараа нэгдүгээрт, хөгжлөөрөө 2-т шалгарч чадсан улсад амьдарч байгаагийн хэрэг юу билээ, нэг нэгэндээ дэмжлэг үзүүлж компанитай болцгооё. Нэгдэж томрохгүй юмаа гэхэд хүн бүр өөр өөрсдийгөө даагаад явах боломж бололцоо байна.

http://gegeen.wordpress.com/2007/08/03/sample-small-business/

Монголд бизнес хийдэг ойр тойрныхонтой, эсвэл өөрөө бизнес хийж үзсэн, гадаадад салбар байгуулж өргөжих сонирхолтой, бүр эсвэл энд байгаа Employer Sponsored Visa-ний мэдлэгтэй, энэ визээр Австралид ажиллаж, амьдарч байсан болон байгаа хүмүүстэй санал солилцох хүсэлтэй байна. Холбогдоно уу.

http://gegeen.wordpress.com/2007/10/07/success-of-mn-in-au/

http://gegeen.wordpress.com/2007/10/06/biz-success-of-mn-in-usa/

http://gegeen.wordpress.com/2007/10/12/exporting-mn-workers/

Contact: gegeen_au@yahoo.com

Advertisements

6 Responses to “Exporting MN Workers”

  1. tseren Says:

    Sain uu,

    Enehuu sanaag chin setgeleesee demjij baina. Bi endhiin negen company-d ajillaj baigaa. Tedniih golduu Employer Sponsored Visa gargadahad uilchilgee uzuuldeg. Ene talaar bi neleed sudalsan. Gehdee ene oni 7- sarin 1-nees huulind n uurchlult orj Employer Sponsored-r orj irj baigaa humuus hurtel angli helnii shalgalt ugdug bolgoson. Tegeheer Mongoloos ajlin visa-r ireh huseltei humuus angli helnii IELTS shalgalt ugch dor hayj 4.5 onoo avsan
    baih estoi. Herev shalgalt ugsun, ajlin visa-r ireh huseltei humuus baival nemelt medeelel ugch, visa gargahad n tusalj bolno shuu. Gol n yadaj IELTS-d tentssen humuus handvah heregtei gedgiig anhaaruulya.

    Tseren
    From Perth

  2. bayarmaa Says:

    hi
    gegeen ih dajgui nertei yumaa,tuun shigee bas ih gegeen yum ch bichih yum.yunii omno ene buhend tani bayrlaj bdgaa ilerhiiley ee.
    manai ger buliin hun oortei tani ihevchlen holbootoi bdag tul bi hedii ooroo bichdeggui ch davhar buh medeelliig avch,bichij bdag yum shuu he he
    humuust tuslae gesen ene sanaa yu yunaas mash ih taalagdlaa.urjigdar amraltiin odrooroo manai ger bul franchaise-n uzesegelen hudaldaa uzsen yum.melbourne hotiin ovoo heden tom gazruud orolstoj yag ooriin tani bichsen shig idea ooriin erhgui torj bailaa.mon ene usegeleng uzsen humuust wood show-g uzeh bilet ogch bsn bolhoor orj sonirhohod manai 2 ah gariin ur duitei bas 1 ah maani alt,mongon edlel hiideg mon ovoo hoorhon ner nolootei bolson sanaand orj tedniig ene chigleleer iim zuils hiivel gej bas l oortei tani sanaa negdeheer bodol orj irj bsan yum
    Gehdee ene buh sanaachilgiig tani ashiglaad naidvargui humuus garch iren harlah ch yumyy,oor bas bus ur dagavar garah vii gej emeej bn.tiim bolohoor minii idea gevel jaahan filter heregtei bh gesen sanaag nemeh gesen yum.
    Tuunchlen uund negdehed belen bolon demjiij bgaagaa ilerhiilj bn

  3. gegeen Says:

    ene chigleleer sanalaa yavuulsan negen mongol uuniig mushgij oilgogdohoor bolson bn geh shig bolloo.
    mgl-n hogjild chodor tushaa boloh sanaa baina gesen utgaar yarigdaj bolzoshgui gesen email iruuljee.

    zarim hunii ontsogoos harval zov gedgiig huleen zovshoorch baina. busad hun bolomjiin amidraltai, etseg eh ni bair saviig ni beldeed ogchihson bolohoor zarim neg chadaltai bolovch yaduuhan humuusiinhee case-g sain medehgui baigaa yum baina gej dugnelee.

    baruunii hogjloos suraltsahiig zovhon surguuliar bus ajliin bairaar damjuulj bas olj avch bolohiig ni uguisgehgui baigaa gej naidaj baina. tnx

  4. Tem Says:

    Kharj baikhad ajliin buyu 457 viziig avakhad zaaval angli khelnii medleg shaarddaggui yum bilee. End avakh jiliin tsalin chin 75000$-oos ikh, tegeed oort chin viz olgokh ni Australiin erkh ashigt niitsne gej uzvel viz ni zugeer garna. Tegekheer gol ni endekhiin sponsorloj bui compani chin neleen tom bas tsalin gaigui bol viz neg ikh tovoggui gej oilgoj bolno. Angli khelnii shalgalt ogolguigeer. Gekhdee end kharitsangui ondor tsalintai ajillaj bui khunii angli khel bas tegtlee ch gologdokhoorgui baikh bailgui dee.

  5. gegeen Says:

    tiimee, helnii shalguur tavidaggui baij baigaad sayavtaraas iim bolj bui yum baih. http://www.immi.gov.au -s haival 2007.Sep.1-nees hoishih mash ih oorchloltuud tusgagdsan baigaa haragdaj baina. busad angilaliin visa-nii helnii shalguur bas ondorsson baina. Tsalingiin huvid zarim medeegeer overseas skilled workers-g jiliin 3-5000$-r baga holsoor ajilluulah bolomjtoi baidag gesen baina. jiliin 41000-n AU worker-n orond 38000-n gadaad ajilchin avah bolomjtoi talaar WA-n medeenuud deer baih shig bainaa.

    Ih nariin mergeshliin consultant-uud odriin $700 yum baih.

  6. undrakh Says:

    tseren mail haygaa uguuch, mail bichie, bi IELTS-iin 5.5 onoo avsan. Ajliin visa-eer garmaar baina,


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: