Australian Education

From: http://www.earcmn.org/edu_systems/australia_mon.html

vs Mongolian Edu/Sys: http://www.earcmn.org/edu_systems/asia.htm

http://mglaus.wordpress.com/study-in-au/

———————

Австрали улс

Боловсролын систем

Австралид дунд сургуульд 12 жил суралцсны дараа дээд сургуульд vргэлжлvvлэн суралцдаг. Суралцагчид шалгалт єгч боловсролын гэрчилгээ /Senior Secondary Certificate/ авсны дараа их, дээд сургууль, техник мэргэжлийн сургууль, коллежыг сонгон суралах боломжтой болдог. Австралийн дээд боловсролын систем нь Английнхтай адилхан байдаг. Австралийн анхны их сургуулиудын нэг Сидней, Мельборны Их сургуулиуд нь Оксфорд, Кэмбрижын их сургуулийн загвартай адил байдаг. Australian Qualifications Framework (AQF) бол дээд боловсролын систем юм. Боловсролын 12 тvвшин нь дунд сургуулийн боловсролын гэрчилгээнээс эхлээд докторын сургалт хvртэл vргэлжилдэг.

Go Back to Top

  • School

Senior Secondary Certificate of Education
Vocational Education and Training
Advanced Diploma.
Diploma
Certificate IV
Certificate III
Certificate II
Certificate I

  • University

Doctoral Degree
Masters’ Degree
Graduate Diploma
Graduate Certificate
Bachelors’ Degree
Advanced Diploma.
Diploma

Австралийн Техникийн Боловсрол (TAFE) нь оюутнуудыг техникийн болон мэргэжлийн хичээлд сургадаг.

Go Back to Top

Элсэгчид тавих шаардлага:

Элсэгчийн орох гэж байгаа сургуулиас шалтгаалан тавигдах шаардлага нь янз бvр байна. Дунд сургуулийн 10, 11-р ангидаа TAFE-н коллежид орж болдог. Дээд боловсролын баклаврын сургалтанд ороход H.S.C шалгалт эсвэл тvvнтэй адил шалгалт єгнє.

Англи хэлний чадвар

  • TOEFL-н оноо 550-аас доошгvй

  • Олон улсын англи хэлний систем(IELTS)-н оноо 6,0

Таны тодорхойлолт:

Ихэнхи коллеж таны мэргэжил болон боловсролын чадварын талаархи 3 тодорхойлолт авахыг хvсдэг. Энэ тодорхойлолтыг багш, ажлын дарга, хамт ажиллагчаар хийлгэж болно. Сургуулиас тодорхойлолт бичих маягтыг єгдєг.

Таны санхvvгийн байдал:

Гол нь та суралцах хугацаанд санхvvгийн хувьд чадвартай гэдгээ батлах бичиг баримтаа vзvvлнэ.

Санхvvгийн тусламж, тэтгэлэг

Энэ нь оюутны чадвар, тухайн сургууль, коллеж, мєнгєн тусламжийн чадвраас хамаарч янз бvр байна. Гадаадын оюутнуудад зориулсан тусламж нь хязгаартай бєгєєд ихэвчлэн оюутнууд єєрсдєє сургалтын тєлбєрєє тєлдєг. Тэтгэлэгт баклаврын шатны єргєдєл хvсэгчээс аспирантын шатны єргєдєл хvсэгч илvv хамрагддаг. Оюутан нь сургуулийн ажлын хvрээнд ажилд хамрагдаж болно. Австралийн хуулиар оюутныг долоо хоногт 20 цаг ажиллахыг зєвшєєрсєн байдаг.

Виза:

Embassy the Acceptance Advice (AA)-д оюутан нь виз хvсэх єргєдлєє єгєх шаардлагатай. Эрvvл мэндийн vзлэгт орж, эрvvл мэндийн даатгал хамрагдсаны дараа оюутны тvр виз авна. Эрvvл мэндийн даатгал, санхvvгийн байдал баталгаатай болсон vед визыг олгоно.

———————-

www.mon2aus.com

www.studyinaustralia.com.au
www.studyinaustralia.com -> Uni list
http://www.vicmong.110mb.com/

http://mglaus.wordpress.com/2007/10/08/how-to-study-in-au/

Монаш их сургууль – http://www.monash.edu.au
Мелбурны их сургууль – http://www.unimelb.edu.au
Свинбурны их сургууль – http://www.swin.edu.au
RMIT их сургууль – http://www.rmit.edu.au
Виктория их сургууль – http://www.vu.edu.au
La Trobe их сургууль – http://www.latrobe.edu.au

Дээд боловсролын талаар

Дээд боловсрол бол Австралийн гол салбаруудын нэг (мэдээж аялал жуулчлал, хөдөө ажуй ахуй зэргээс гадна). Нийт 39 их сургуультай, нэг сургуульд дор хаяж 20000 оюутан сурдаг гэхээр чамгүй олон оюутны тоо гарна. Сургалтын хөтөлбөр ерөнхийдөө адилхан. Тиймээс аль ч сургуульд заагдаж байгаа хичээлийн хөтөлбөр адилхан. Мөн Австралийн сургалтын чанар нилээд өндөр.
Сургалтын төлбөр (Магистрын) нэг хичээл нь 2000-3000 доллар байна. Бүтэн цагаар хичээллэх оюутан (full time student) манай сургуулийн хувьд дор хаяж нэг семестерт 3 хичээл үзэх ёстой. Жилд үндсэн 2 семестертэй бас зуны семестер гэж хичээллэнэ. Зуны амралт нь ойролцоогоор 3 сар үргэлжилнэ. Нэг семестерт 12 долоо хоног хичээл орно. Эхний 8 долоо хоног хичээл орчихоод 2 долоо хоног завсарлана. Энэ үедээ оюутан багшаасаа зөвлөгөө авах, ойлгоогүй зүйлүүдээ асуух болон хоцрогдлоо нөхөх боломжийг олгодог. Тэгээд дахин 4 долоо хоног хичээллээд хичээл дуусна. Үүний дараагаар шалгалт эхэлнэ (зарим хичээлүүд нь шалгалтгүй бие даалтууд өгөөд дүнгээ гаргана). Шалгалт нь 2 цаг үргэлжилдэг ба тухайн хичээлийн хүрээнд үзсэн бүх агуулгыг багтаахаас гадна нэмж унш хэмээн өгсөн материалуудаас асуулт ирэх нь ч бий. Түүнээс гадна лекц долоо хоногт 2 цаг орох учир бусад зүйлсээ бие дааж сурах, унших ёстой. Зөвхөн лекцийн хүрээнд шалгалтандаа бэлдэнэ гэвэл маш их учир дутагдалтай. Ер нь танхимаар (лекц, семинар болон лаборатори) хэдэн цагийн хичээл орно түүнээс 3 дахин илүү цагаар бие дааж сурах шаардлагатай гэж анх тэнхимээс зохион байгуулдаг уулзалтан дээр хэлж байсан. Жишээ нь: 2 цаг лекц, 2 цаг лаборатори орсон бол долоо хоногт дор хаяж 12 цаг бие дааж суралцах шаардлагатай гэсэн үг.

Australian universities’ links

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: