About Australia

Some of the information might be outdated, but still you may be interested in:

http://www.phone.yp.mn/1?PHPSESSID=90ce0e663c58fdc7c8273bc920f29079

http://www.mit.pmis.gov.mn/modules.php?name=News&file=article&sid=1635

http://edu.olloo.mn/modules.php?name=Country&co=view&cid=67

http://www.newvoice.mn/index.php?page=education

Австрали улс

Амьдралын өндөр стандарттай, боловсрол, эрүүл мэндийн систем нь маш сайн, уур амьсгалын хувьд таатай, маш өргөн уудам тал нутагтай , улс төр эдийн засгийн хувьд тогтвортой учраас австралийг “Lucky country” гэдэг. Сүүлийн 4 жилийн судалгаанаас харахад жил бүр 100 –н мянга гаруй хүмүүс цагаачилж байна. Дэлхийн ихэнх орноос Австралид маш олон тооны оюутнууд дэлхийн сонгодог боловсрол эзэмших мөн нөхөрсөг , найрсаг, зочломтгой байдал мөн олон үндэстний соёлыг олж харахаар ирдэг. Хэдийгээр Австрали нь дэлхийн 6 дахь том тив ч гэсэн 1мкв талбайд 2 хүн ногддог. Австрали улс нь дэлхийд соёл ёс заншлаа хамгийн удаан хадгалж байгаа орон юм. Австрали улс нь 1901 онд Их британи улсад колони улс болсон нь байгалийн баялагаа үр өгөөжтэй ашиглаж хөдөө аж ахуй , аж үйлдвэрлэлээ маш хурдацтай хөгжүүлэх боломж олдсон бөгөөд дэлхийн 2-р дайны үед Их британий түшиц орон болсон.
Газар зүйн байрлал
Австралийн газар зүйн хувьд номхон далай энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн байдаг. Австрали нь дэлхий дээр эртний бөгөөд ховорхон гэж тооцогддог амьтан ургамалуудтай.
Хүн ам
20 сая гаруй хүн амтай , Австралийн хүн амын цагаачлалын эхний 10 т азиуд ордог. Хүн амын 25% нь дэлхийн 140 гаруй орноос очсон цагаачид байдаг. Австралид 100 гаруй угсаатаны групп байдаг.
Эрүүл мэндийн систем
Бүх австраличууд эрүүл мэндийн даатгал төлдөг. Хувийн эрүүл мэндийн даатгалын санд даатгал төлдөг хүмүүс хөнгөлөлт эдэлдэг. Гадаадын оюутнууд австралид сурахын тулд гадаад оюутны эрүүл мэндийн даатгалд (Overseas Student Health Cover) хамрагдсан байх ёстой байдаг. Австралийн засгийн газраас бүх иргэддээ өндөр стандартын эрүүл мэндийн халамжийг үзүүлдэг. Эрүүл мэндийн халамжийн 1/3 ийг хувийн салбар эзэлдэг.
Эдийн засаг
Эдийн засаг нь барууны хэв загвартай, байгалийн баялаг ихтэй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эрдэс ,бодис , металлын гол экспортлогч орон юм. Австралийн эдийн засаг нь маш бат бөх бөгөөд ихэнхдээ хувийн сектороос санхүүждаг.
Соёл
Австралийн албан ёсны хэл нь англи хэл бөгөөд зарим хотууддаа аялагын хувьд өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл англи, америк, канад, франц , австрали аялагаар ярьдаг. Хүн амын ихэнх хувь нь Кристиан шашныг шүтдэг. Австраличууд хүний эрх , эрх чөлөөг дээдэлдэг учир шашнаар ялгаварлан гадуурхдаггүй . Австрали нь гайхамшигтай хоолны эх орон юм. Хамгийн их хэрэглэгддэг хоол нь мах, загас, жимс болон хүнсний ногоо юм.
Боловсрол
Австралийн боловсролын систем нь 6 хэсэгтэй. Үүнд • Сургуулийн өмнөх • Бага сургууль • Дунд сургууль • Ахлах сургууль • Мэргэжлийн болон их дээд боловсрол 15 нас хүртлэх хүүхдүүд боловсролын хуулийн дагуу заавал боловсрол эзэмших ёстой. Сурагчид 10 жилийн боловсрол эзэмших ёстой байдаг боловч ихэнх нь 12 жил сурдаг.
Зам тээвэр
Дэлхийн хамгийн өндөр амьдралын стандарттай Австрали улс нь хамгийн сүүлийн үеийн зам тээврийн системтэй. Нийтийн зам тээврийн систем нь вагон, автобус, трамвай, үндэсний хоёр том агаарын тээврийн компани болон маш олон тооны дотоодын агаарын тээврийн компаниудаас бүрдэнэ.Жуулчид болон оюутнууд Австралид олон улсын жолооны үнэмлэхээр жолоодох эрхтэй боловч хэрвээ энэ нь англи хэл дээр биш бол ашиглах боломжгүй, заавал албан ёсны орчуулгатай баталгаатай үнэмлэхийг ашиглана.

Universities
University of Wollongong www.uow.edu.au
University of Sydney www.usyd.edu.au
Bond University www.bond.edu.au
English Language Centres
Sydney English Language Centre www.selc.com.au
Sydney Institute of TAFE English Centre www.tafensw.edu.au
Colleges
Cambridge International College www.cambridgecollege.com.au
Australian International College of Language www.aicol.com.au
North Sydney English College www.northsydneycollege.com.au
Institutes
Human International Academy www.human.gld.edu.au
Windsor Institute www.windsor-ic.com.au
Brighton Institute of Technology www.bit.edu.au
Holmesglen Institute www.international.holmesglen.vic.edu.au

.

Австрали Улс

(Австралийн Холбоо)

Австрали тивийг бүхэлд нь, Тасман болон олон тооны жижиг арал дамнасан 7.682.300 кв.км газар нутаг эзлэн оршдог улс.

2003 оны үнэлгээгээр 19.731.984 хүн амтай байсан ба мөн онд хүн амын жилийн дундаж өсөлт 0.93 хувь болж, 2050 он гэхэд 24.175.783 болох төлөвтэй байгаа ажээ. 2.6 хүнд 1 кв.км газар нутаг ногддог, хүн амын 91 хувь нь хотод оршин суудаг ажээ. Нийслэл Канберра 308.100 хүн амтай, томоохон хотууд болох Сидней 3.986.700, Мелбурн 3.371.300 хүн амтай ажээ.

Хүн амын 91 хувь нь цагаан арьстан ба тэд англи, ирланд, шотланд гаралтай бөгөөд 7 хувь нь ази гаралтай хүмүүс, харин уугуул иргэд дөнгөж 2 хувийг эзэлнэ. Албан ёсны хэл нь англи, христийн шашинтан.

2003 оны үнэлэлтээр дундаж наслалт 80.1, нярайн эндэгдэл 1000 төрөлтөнд 5 бүртгэгдсэн байна. Хүн ам нь 100 хувь бичигтэн, дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг, албан ёсны сургалт 11 жил, нэг багшид 17 сурагч ногддог байна.

1000 хүнд 1.931 радио, 519 телефон, 746 телевизор, 297 сонин хэвлэл, 10.000 хүнд 1180 интернэт ногдож (2001 онд) байв.
Голландын далайчин В.Янц 1605 онд Австрали тивийг анх нээсэн бөгөөд түүний дараа 1642 онд А.Тасман ирсэн байна. Бүр 1770 онд Ж.Куко гэгч “хоёр дахь удаа” нээсний дараа англичууд өөрийн эзэмшилд авсан байна.

Англичууд анхандаа Австрали тивийг эрүүгийн гэмт хэрэгтнүүд, засгийн газарт харш элементүүд, газраасаа хөөгдсөн тариачид, ирландын хувьсгалчдыг цөлдөг нутаг болгож байв. Австрали тивд алтны орд газар нээгдсэний дараа нүүдэллэн ирэгсэд эрс ихэссэн гэдэг. 1931 онд Австрали улс бүрэн тусгаар тогтносон улс болжээ.

Австрали улсын төрийн тэргүүн нь Их Британы хатан хаан бөгөөд Австралийн засгийн газар томилсон амбан захирагч хатан хааныг төлөөлдөг ажээ.

Засгийн газрыг ерөнхий сайд тэргүүлнэ. Хууль тогтоох байгууллага нь хоёр танхим бүхий 226 гишүүнтэй парламент юм.

Австрали бол өндөр хөгжилтэй үйлдвэр-хөдөө аж ахуйн орон. Австралийн газрын хэвлий төмрийн хүдэр, чулуун нүүрс, боксит, зэс, тугалга, цайр, байгалийн хий, уран, никел, титан, алт, алмас әрдәнә зэрэг арвин баялаггай.
Хөдөлмөр эрхлэгч хүний тоо 2001 онд 9.887.277 байсны 5 хувь нь хөдөө аж ахуйн, 22 хувь нь үйлдвэрлэлийн, 73 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байсан ба ажилгүйдэл 6.4 хувь байжээ.

Улсын төсвийн 1999 оны орлого 97.1 тэрбум, зарлага 95.4 тэрбум доллар, 2001 оны экспорт 62.8 тэрбум, импорт 60.1 тэрбум доллар, дотоодын нийт бүтээгдэхүүн 2001 онд 368.7 тэрбум долларт хүрч нэг хүнд 19.020 доллар ногдох болжээ. Австрали улсад аялал жуулчлал өндөр хөгжсөн бөгөөд зөвхөн 2001 онд 4.8 сая жуулчин хүлээн авч 7.6 тэрбум долларын орлого олж байжээ.

Армийн бие бүрэлдэхүүн 2001 онд 50.920 хүнтэй байсан ба түүнд дотоодын нийтбүтээгдэхүүний 1.9 хувийг зарцуулжээ.

Мөнгөний нэгж нь австрали доллар ($А). 1.93 $А = 1 US$ (2001)
Манай улстай 1972.IX. 15-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Австрали Улс
Австрали Улс

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: