Must know by MN

mglbabe

beautiful poems: http://www.mongolianworld.com/mglworld.html

http://www.mongolianworld.com/Mongol_aranshin.html

Эх орон юунаас эхэлдэг вэ

———————————–

From: http://baabar.blogspot.com/

“Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье.” Б.Баабар 2006.09.9

– Хятад эрчүүд гэр бүлээ тахин шүтэж, түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэх нь уярам. Өөрийн ажил хэргийн бүтэлгүйтлийн учир шалтгааныг давын өмнө өөрөөсөө хайдаг хятадуудын дотуур тамирыг би бахаддаг. “Бусдаас буруу хайх нь чөтгөрийн тавьсан урхи” хэмээх асар гүн утга бүхий хэлц үгтэйд нь бас бахаддаг. Баабар

————————————-

Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай “Титэм үг”

… Цастын орон Түвдэд ийм нэгэн цэцэн үг байдаг гэнэ. “Таны өмч хөрөнгө хумсны толион дайтай бол таны зовлон хумсны толион дайтай юм. Таны өмч хөрөнгө ямааны дайтай бол та ямааны дайтай зовно. Юмтай бол юмтайн зовлон байдаг. Юмгүй бол юмгүйн зовлон байх болно” гэж. Би эдгээрийг хэлэхдээ өмч хөрөнгөтэй болох, баян чинээлэг амьдрахын эсрэг санаагаар хэлээд байгаа юм биш шүү. Олсон юм үрэгддэг, бөөгнүүлсэн зүйл барагддаг болохоор аль болох ариг гамтай зарж сурахыг шууд болон дам утгаар зөвлөөд байгаа хэрэг…

http://oluul.blogspot.com/2007/05/blog-post_03.html

Эд юмсдаа ариг гамтай, арвилан хэмнэлттэй хандаж хэрэглэх тухай Бурхан багшийн энэ сургаал хэдий үед ч, хэнд ч хэмнэж гамнахын мөнхийн дуудлага болон хөтөлнө.“Багыг гамнадаггүй хүн ихийг алдана” гэсэн үг бий. Хэмнэж гамнаж сурвал амьдрал чинь хүний дайтай байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

НАЦАГИЙН БАГАБАНДИ

————————————-

From: http://dayarmongol.com/

Хүн сайтыг олж нөхөрлө

Сайн шувуу модоо шилж сууна. Сайн хүмүүн хүнээ олж нөхөрлөнө гэх хуучны үг сургамжтай. Хүнийг нөхөрлөж буй хүнээр нь шинждэг нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг зүйл. Үүнийг монголчууд нөхрийг нөхрөөр нь шинж гэж хэлдэг. Хүнээ олж нөхөрлөх нь энэ яваа насны энэгшин ижилдэх эрхэм үйлсийн оргил билээ. Нэгэн биений нөхөр, нимгэн хувцасны нөмөр болох хүнээ таньж олох нь залуу хүн чиний хувьд амьдралдаа хийх амжилттай сонголтын нэг яах аргагүй мөн. Яагаад гэвэл нөхрийн сайнаар хүн өөдлөж, нуурын сайнаар загас жаргаж явдаг гэдэг. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд байдаг болохоор ийм байх нь аргагүй ээ. Нөмөр сайтай гэр дулаан байдгийн адил нөхөр сайтай хүн нөмөр нөөлөгтэй байна.

Гар гараа угаадагтай адил хүн хүндээ тусалж, дэм дэмэндээ хорвоог туулна. Хүн сайтыг олж нөхөрлөвөл хүний хорвоод магнай тэнэгэр, магад жаргалтай амьдарна.

НАЦАГИЙН БАГАБАНДИ

———————————–

http://saruul-uhaan.blogspot.com/2007/06/v-v.html

Сүрхий сүрхий ишлэл

Толгой зүтгэл хоёроороо
Мөнгө хийж амьдар
Тоохгvй байгаа нэгнээ
Эргэж хартал амьдар
Амьдар чи амьдар…

Бусдын тухай хов шивнэж суугаа хүнийг бушуухан гэрээсээ хөөж гарга.

Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг та түүнд оролцож байна гэсэн үг.

Хүнлэг байх эсэх нь зөвхөн биднээс өөрсдөөс шалтгаална.

Насаар чинь жаргаана гэж бурхан надад хэлээгүй ч
Насаар чинь зовооно гэж чөтгөр надад шивнээгүй ээ.

Хамгийн ширvvн найзынхаа
Хамгийн сайн найз нь бол оо.

Хүний нүүр харж байгаад хэлж байгаа сайшаалын үгийг
Хараал мэт газар унагаа
Хүний нүд рүү эгцэлж харж байгаад хэлсэн шүүмжлэлийн үгийг
Ерөөл мэт тосч ав
Тэгвэл чи хүн болно
Мишигийн Цэдэндoрж

Өнөөдөр чиний үлдсэн амьдралын эхний өдөр.

Асар их тэвчээрийн цаанаас
Амжилт дөнгөж цухуйж байдаг.

Хайртай хүнтэйгээ маргалдвал зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг л авч үз.
Өнгөрснийг бүү сөх!

Дундуур шингэнтэй лонх
Дулбалзан гилбэлзэх дуртай
Дутуу мэдлэгтэй хvн
Бусдыг шүүмжлэх дуртай.

Хүнд магтаал хэлэх дургүй хvн
Өөрөө магтуулах шалтгаангvй байдаг.

Уншихаа боливол сэтгэхээ болино.

Yгийг ажил болгох нь
Ажлыг үг болгохоос бэрх.

Асар сайн хvн уурлавч бурууг хvлээн зөөлрєх
Адаг муу хvн гуйх тутам чангарах.

Цаг хугацаа байхад алтыг хайх хэрэггvй
Алт байсан ч цаг хугацаа олдохгvй.

Цаг хугацаа бол хэмнэгдлээрээ бус алдагдлаараа үнэ цэнэ нь өсдөг эрдэнэ.

Бусдын нэрийг нэг хугалбал өөрийн нэрийг гурав хугална.

Хүнд чи итгэх юм бол
Хүн чамд итгэнэ
Хүнээс чи зугатах юм бол
Хүссэн амьдрал чамаас зугатана.

————————————-

2007-06-22

Үгээр хүнийг алж ч болно, амилуулж ч болно

Амьдрал таны зөвхөн таны сонголтоос л хамаарна.

John Kehoe

Бүхний тэргүүнд явах нууц бол түрүүлж эхлэх явдал юм.

Mark Twain

Амжилттай амьдрахын тулд та дараах дөрвөн асуултыг өөрөөсөө асууж бай. Яагаад? Яагаад үгүй гэж? Яагаад би байж болохгүй гэж? Яагаад одоо болохгүй гэж?

James Allen

Боломжгүй гэдэг зөвхөн тэнэгчүүдийн толь бичигт байдаг.

Napeleon Bonaparte

Боломжийн хүрээ хязгаарыг олох ганц арга бол боломжгүй зүйлийг даван туулах юм.

Artur C.Clarke

Алдах бол хэцүү, гэхдээ хамгийн буруу зүйл бол оролдохгүй байх явдал юм.

Theodore Roosevelt

Хүнд чухал биш гэсэн өдөр байж болохгүй.

Alexander Woollcott

Амжилтанд хүрсэн бүх хүмүүс агуу мөрөөдөгчид байдаг юм. Гэхдээ тэд ирээдүйд гарах амжилтынхаа төлөө байнга тэмцдэгт гол учир нь байгаа юм.

Brian Tracy

Бид чадна. Яагаад гэвэл бид “чадна” гэж бодож байгаа учраас.

Virgil

Ямар ч алдаа гаргаагүй хүн юу ч хийгээгүй байдаг.

Theodore Roosevelt

Амжилтанд хүрэх хамгийн дөт зам бол та өөрийнхөө хүссэн зүйлээ л хийх явдал юм.

Socrates

Битгий бусдын гаргасан зам харгуйгаар яв. Үүний оронд ямар ч замгүй газраар явж бай.

Ralph Waldo Emerson

Хийж байгаа ажил чинь үнэхээр чухал, хэрэгтэй эсэхийг өдөрт дор хаяж гурван удаа өөрөөсөө асууж бай. Асуултынхаа хариултаараа та өөрийнхөө амьдралаа цогцлоон бүтээнэ.

Lee Jampolsky

Цаг хугацааны үнэ цэнийг мэд, мэдэр. Битгий дэмий өнгөрөө, битгий зогс, өнөөдөр хийнэ гэсэн ажлаа маргааш гэж битгий тавь.

Earl of Chesterfield

Та дэлхий ертөнцийг ямар байлгахыг хүсч байна, түүнийг л хий.

Mahatma Gandi



Ирээдүй гэдгийг сайхан мөрөөдөлд итгэх гэж ойлгох хэрэгтэй.

Eleanor Roosevelt

Одоо цаг мөчид болж байгаа зүйл бүхэн таны өнгөрсөнд сонгосон сонголт тань байдаг.

Deepark Chopra

Амжилт гаргаж буй хүмүүс л мөнгө олдог. Харин мөнгө олдог хүмүүс амжилт гаргадаггүй. Зөвхөн амжилт мөнгийг дагуулдаг.

Wayne Dyer

Алдаа бол амжилтын эхлэл юм.

Henry Ford

Цөхрөлтгүй оролдлогын үр дүнд ялалт ирдэг.

Napoleon Bonaparte

Өнгөрсөнд алдсан алдаа оноо бүхэн одоогийн минь амжилт бүтээл байдаг гэдэгт би итгэдэг.

Anthony Robbins

Хэрвээ та ямар ч эрсдэл хүлээхгүй бол хожим үүнээс илүү их эрсдэл хүлээх болно.

Erica Jong


Бие сэтгэлийг эрүүл байлгах нууц бол өнгөрснийг бодолгүй, ирээдүйд санаа зовохгүй, зөвхөн одоогоороо ухаалгаар амьдрах явдал юм.

Buddha

Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд итгэлтэй яв. Өөрийнхөө бодож төсөөлснөөрөө амьдар.

Henry David Thoreau

Бүх зүйл бидний бодсон бодлын үр дагавар байдаг.

Buddha

Бидний хүч чадал бид хүчгүй гэдгээ мэдсэнээс үүсдэг юм.

Ralph Waldo Emerson

Айдсаас айлгүйгээр өөрийн хүч чадал, зориг, хүслээ байнга сэлбэж бай. Өөрийн чадахгүй гэсэн зүйлээ заавал хийж бай.

Eleanor Roosevelt


Өчигдрөөс суралц, өнөөдрөөр амьдар, маргаашдаа итгэ. Хамгийн чухал нь хэзээ ч битгий асуултаа зогсоо.

Albert Einstein

Хүсэл мөрөөдөл, төсөөлөл бол мэдлэгээс ч чухал байдаг. Мэдлэг бол хязгаарлагдмал, харин хүсэл мөрөөдөл хязгааргүй.

Albert Einstein

Та амьдралдаа сэтгэл дундуур байна уу? Та өөрийн зүрх сэтгэлд байгаа зүйлийнхээ төлөө тэмц, амьдар, үх. Тэгвэл та аз жаргалаа олох болно.

Dale Carnegie

Бид бол бидний бодол. Бүх зүйл бидний бодлоос урган гардаг. Бид бодлоороо л энэ ертөнцийг бий болгоно.

Buddha

Амжилтын гаргахын тулд хэзээ ч бусдад мэдэж байгаагаа хэл.

Roger H.Lincoln

————————————-

Өөдрөг явах 25 зарчим

http://on-toli.com/modules/medleg/unshih.php?item_id=1

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв

2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.

4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.

6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.

7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.

10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.

12. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.

15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.

17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.

18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.

19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.

20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.

21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.

22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.

23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал

24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.

25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

————————————-

Очирбатын ДАШБАЛБАР

АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА.., ХҮМҮҮСЭЭ

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Аливаа сайхан бүхнээ бусдаас битгий харамла.
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх.

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг.
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дурласан сайхан хөвгүүдийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла.
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг л янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг л янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог.
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг.
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад.

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх нь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах нь дуулна,
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла.
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй.

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном.

————————

Life is an opportunity, benefit from it.
Life is a beauty, admire it.
Life is a bliss, taste it.
Life is a dream, realize it.
Life is a challenge, meet it.
Life is a duty, complete it.
Life is a game, play it.
Life is costly, care for it.
Life is wealth, keep it.
Life is love, enjoy it.
Life is a mystery, know it.
Life is a promise, fulfill it.
Life is sorrow, overcome it.
Life is a song, sing it.
Life is a struggle, accept it.
Life is a tragedy, confront it.
Life is an adventure, dare it.
Life is luck, make it.
Life is too precious, do not destroy it.
Life is life, fight for it!

-Mother Teresa-

3 Responses to “Must know by MN”

  1. gegeen Says:

    baabar, bas bus mglchuudiin hen ni baavgaitsaniig medehgui. bi yag baabariin helsen shig bish ch oimstoi holbootoi, hol deeree bosohtoi holbootoi busad mgl-n niitlel unshij baisan yum baina. baabar ah ih olon yum unshij baij ene ugiig ih oilgomjtoi helsen baih. busad huvilbaraar ni yag iluu hund hureheer heleegui ch olon humuusiin ug, setgegdel, niitlel harj baisan shig sanagdaj baina. utga zohiol orolddog humuus ch uneheer oor baidag yum bainaa.

    helsen yumnuudiig ni bol uneheer chashiitel helj gedgiig ni huleen zovshoorch baina. enuunees iluu heleh hun olon bish baih. gehdee zarim zuil deer haaya ih amantsar, galzuu gar shig sanagdaad baidag yum. tiim baihaas argagui baidag baih. gehdee buh buteeltei ni taniltssan. er ni zaluus buteeluudtei ni sain unshij taniltsaad avah zuilee avch, ontsiin shaardlagaguig ni martaj surah heregtei. huvi hun ni hamaa baijuu, hund heregtei yum helsen baival olgood avchih heregtei

  2. gegeen Says:

    great people talk about ideas
    average people talk about events
    ??? people talk about people


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: