Winston Churchill

CHURCHILL WINSTON (1874-1965)
Уинстон Черчилль XX зууны Дэлхийн суут хүмүүсийн нэгд зайлшгүй тооцогдох хүн мөн билээ. Тэрээр английн парламентад  60 гаруй жилийн туршид сонгогдон, Их британы ерөнхий сайдаар гурван удаа ажиллаж байсан, нобелийн шагналт зохиолч юм. Түүний намтар нь ямар ч адал явдалт романаас илүү сонирхолтой байдаг хувь хүн.
  Нэгэнтээ түүний Английн парламентад ёс төлөвшилтөд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүний хөшөөг английн парламентийн өмнө босгосон байдаг. Тэр амьддаа л Английн суут хүмүүсийн нэгд тооцогдон бичигдсэн байлаа. Түүний намтар ямар я ч орны улс төрч, парламентийн гишүүн, дипломатчид, жирийн хүмүүст ихээхэн сургамж болох юм.

БАЙЛДАГЧ ЧЕРЧИЛЛЬ

Черчилль төрөх цагаасаа л их “яаруу” гэж нэрлэгдэж ирсэн юм. 1874 оны намар түүний ээж нь хүмүүсийн хоригийг үл ойшоон 7 сартай жирэмсэн эмэгтэй нэгэн үэдшлэгт очсон байна. Ингээд үдэшлэг ид дундаа явагдаж байх үед залуу хатагтайн бие муудан, түүнийг тухайн үед зочдод хувцсаа солиход зориулан зассан нэгэн өрөөнд оруулаад тэнд Уинстон Черчилль төрсөн байна. Ийнхүү 1874 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Уинстон Черчиль хувцас солих өрөөнд 2 сарын өмнө төрсөн байна. Түүний төрсөн энэ өрөө нь Англид одоо музей болон үлдсэн байдаг.
Черчиллын эцэг Рандолъф Черчиллын тухай энд бага зэрэг өгүүлэх хэргтэй болов уу. Тэрээр консерватив намаас парламентад олон удаа сонгогдож байсан бөгөөд төрийн өндөр дээд албан тушаалуудыг хашиж байсан хүн юм. Эцгийнх нь улс төрийн карьер их сонирхолтой бадлаар төгсгөл болсон байдаг. Тэр сангийн сайд байхдаа ерөнхий сайдтайгаа санал зөрсний улмаас өөрөө огцордог, тэгээд түүнийг даган бусад сайд огцорч Засгийн газрыг шинээр байгуулахад өөрөө ерөнхий сайд болно гэж тооцсон ч энэ нь талаар болж түүний улс төрийн карьщр төгсгөл болдог.
Черчилль болон түүний намтрыг бичигсэд Черчилль бүх зүйлд зөьхөн өөрийн хүчээр хүрсэн гэдгийг давтдаг. Түүнийг дөнгөж  21 настай байхад нь буюу 1865 онд эцэг нь нас бардаг. Чечрчиль ер нь өөрөө сурлагаар сайн хүүхэд байгаагүй юм. Тэр 3, 4 удаа шалгадт өгөн барин морин цэргийн сургуулийг төгссөн юм. Ингээд тэр цэргийн албанд орсон бөгөөд  түүний өмнө армид каэрьер хийх боломж гарсан бөгөөд тэр энэ шатны хамгийн эхнийх дээр нь зогсож байлаа.
Түүний анхны томилгоо нь Куб байлаа. Тэрээр куб рүү дайнд яьахдаа “Daily Graphic” сонинтой гэрээ байгуулж тэдэн рүү нийтлэл илгээхээр болж түүндээ урамшуулал авахаар тохиролцсон юм. Тэрээр кубд байхдаа испанчуудаас тамхи татах, өдрийн дунд унтах заншлыг олж авсан юм. Энэ заншил түүний амьдралын туршид хэвээр үлдсэн билээ. Түүний алба хашиж байсан 4-р салаа нь дараа энэтхэг рүү явсан юм. Бомбейд буухын өмнө түүнд золгүй явдал тохиодож түүний баруун гар нэлээд гэмтдэг. Үүнээсээ болж тэрээр өөрийн дуртай полог ч тоглож чадахаа больдог юм.
Тэр ер нь зүгээр баыйж чаддаггүй хүн байсан болотой. Энэихэгт цэргийн алба хашиж байхдаа Лондон руу ээж рүүгээ түүх, философийн талаархи номыг захин түүнийг шимтэн уншдаг байлаа. Ер нь тэрээр Их сургуулийн бүрэн боловсролыг хэзээ ч олж авч чадаагүй юм.  Тэрээр Гиббон, Маколей, Платон, Шопенгаур нарыг ихэд уншдаг байсан бөгөөд дараа нь түүний бичсэн уран бүтээл нь ч тэднээс нэлээд жишээ авсан нь харагддаг. Ийнхүү тэрээр өөрөө өөрийгөө боловсруулж байсан нь эрч хүчтэй Черчильд хангалттай сангдсангүй тэрээр илүү их зүйл хийхийг хүссэн юм. Түүнд ингэхэд нь сайхан боломж оллоо. Энэтхэгийн зүүн хойд хил дээр Малакаданы ойролцоо нэгэн аймгийнхан бослого гаргасан юм. Тэрээр тэднийг дарахад идэвхитэй оролцохын зэрэгцээ Дэли Телеграф сонинд “залуу офицер” гэсэн нэртэйгээр өөрийн нийтлэлүүдийг явуулж байлаа. Тэдгээрийг нь ч уншигчид тааламжтайгаар хүлээн авч, энэ материал нь түүнд цаашид бүтэн ном бичихэд нь хэрэгтэй байлаа. Ингээд тэрээр урьд өөрийгөө боловсруулахад зориулдаг байсан цагаа одоо ном бичихэд зориулдаг болсон юм.
Шинэхэн зохиогч хурдан ажиллаж хоёрхон сарын дотор түүний анхны хөдөлмөр бэлэн болсон юм. Ингээд 1898 оны гуравдугаар сард “Малакаданскын явган цэргийн тухай тууж, 1897, Хил дээрхи дайны эпизод” нэртэйгээр Уинстон Черчилийн анхны ном гарсан юм. Ойролцоогоор 300 хуудас ном болсон. Ном амжилт олж, 1899 онд хоёр дахь дахин засварласан хувилбар нь гарсан юм. 23 настай, харьцангүй хяүгаарлагдмал боловсролтой  офицерийн хувьд энэ нь томоохон амжилт байсан бөгөөд тэрээр үүгээрээ сэтгүүл зүйд өөрийн зайг бий болгож, тодорхой нэр алдартай болж, мөн үүний зэрэгцээгээр тэрээр өөртөө дайсанг бий болгосон байсан. Залуу хошууч бүтээлдээ армийн генералуудыг сургаж, тэдэнд хэрхэн дайныг зөв удирдах талаар заасан нь тэдэнд мэдээж таалагдаагүй юм. үүний шийтгэл болгож, тэрээр Энтхэгийн хойт хил дээр дахин нэг операцид оролцохыг хүссэн боловч түүнд татгалзсан юм.
Ингээд түүний хэлснээр тэрээр “бичих зуршил”-тай болсон юм. Тэрээр удалгүй анхны романаа гаргасан бөгөөд “Саврола” гэдэг нэртэй басйан юм.  Энэ нь түүний анхны бөгөөд сүүлийн роман байсан.
Романаа дуусгаад Черчилль Судан дахь дайнд оролцохоор шийдсэн юм. 70-аад оны эхээр Англи Египтийг эзэлсний дараа Суданыг эзэлэхээр зэхсэн юм. Гэвч тэнд Махди өөрийгөө Аллахын элч хэмээн зарлаж гадаадын түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан 1881 онд хүчтэй бослого гарган 1885 он гэхэд гадныхнаас бараг ангижирсан байлаа. Английн элчин сайд Гордон мөн суданд алуулсан юм. Энэ үед Англид “Гордоны өшөөг авья” гэсэн хөдөлгөөн хүчтэй өрнөж, 1896 онд Англий Судантай дайтаж эхэлсэн юм. черчилль энэ дайнд заавал гар бие оролцох ёстой гэж шийдсэн байлаа.
Гэвч түүнийг тийшээ явуулахыг олон хүн хориглосон юм. Гэвч тэр маш олон шат дамжлага дамжсаны эцэст Судан руу явлаа. Уинстон 1899 оны 9 сард Суданд шийдвэрлэх тулааны үед ирэх бөгөөд энэ үед Махди аль хэдийн үхсэн байгаа юм. Суданы армийн зэвсэг нь Дундад зууны үеийн хуучирсан зэвсэгтэй байхад англи улсорчин үеийн шинэхэн зэвсэгтэй хүчтэй арми байлаа. Тэрээр цаашид цэргийн карьераа яахаа шийдэх хэрэгтэй байлаа. Цэргийн карьер нь их удаан бөгөөд төвөгтэй, тэгээд генералууд түүнд туслахааргүй байсан юм. Харин сэтгүүл зүй түүнд нэлээд орлого оруулж байлаа. Ингээд тэрээр сэтгүүл зүйгээр хичээллэж байгаад цаашид улс төр лүү шилжихээр шийддэг юм.
Тэрээр Англид эргэж ирээд Судан дахь дайны тухай “Эрэг дээрхи дайн” нэртэй 2 боть романаа 1899 оны 10 сард гаргадаг. Тэрээр энэхүү зохиолдоо Судан дах дайныг удирдаж байсан генерал Китченерыг асар ихээр муулж бичсэн бөгөөд тэрээр хэрхэн үхсэн Судан цэргүүдийн дээрээс дахин дахин буудаж тэднийг үл хүндэтгэж байсан талаар бичсэн байна. Мөн ер нь дайны талаар генералуудад ихэд заан, сургасан байлаа. Одоо тэрээр нэгэнт армиас гарсан болохоор тэд тэрэнд юу гэх нь падгүй байлаа. Тэрээр мөн Суданы эсрэг хийсэн дайныг ч зарим талаар буруу гэж үзэж байлаа. Энэ мэт номных нь зарим хэсэг нь генерал битгий хэл, Английн улс төрийн хүрээнхний дургуйг хүргэсэн юм. Энэ нь түүний хүсэх зүйл биш байлаа. Ингээд 1902  онд уг номоо дахин гаргахдаа хэрэггүй хэсгийг нь хасч нэг том болгон гаргасан юм.
1899 оны 6 дугаар сард Уинстон Консерватив намын төв хороонд очлоо. Энэ нь түүний анхны уулзалт биш байсан юм. Хэсэг хугацааны өмнө тэр энд ирж, нэр дэвших боломжын талаар асууж байсан, тэгэхэд Рандольф Черчиллийн хүүг сайхан хүлээж авсан бөгөөд бүх юм мөнгөнөөс л шалтгаална, сонгуулийн компанит ажлаа санхүүжүүлэх мөнгөтэй байх хэрэгтэй гэж байсан юм. Найдвартай сонгогдох тойрог ойролцоогоор 1000 фунт стерлинг болно. Найдвар багатай нь арай хямд байна гэжээ. Ингээд яриа юу ч бологүй дуусч эхний удаад бусад нэр дэвшигчийг дэмжиж энэ тэнд үг хэлж, дэмжиж байхаар тохирсон юм байна. Черчилль ч нэг бус удаа ийм үг хэлж, энэ талаар “Морнинг пост” сонинд гарч байжээ.
Харин энэ удаад 1899 оны 6 дугаар сард Черчилль Олдемд (консерватив нааас сонгогдсон парлантын гишүүний үхэлтэй холбоотойгоор) албан ёсоор Консерватив намаас нэр дэвшсэн юм. Энэ тойрог ньаж үйлдвэрийн гол хэсэг байсан бөгөөд сонгогчдын дийлэнхийг орон нутгийн оёдлын үйлдвэрийн ажилчид эзэлж байсан бөгөөд энэ нь Уинстонд огт танил бус ертөнц байсан юм. Тэрээр сонгогчдын ашиг сонирхол, хэрэгцээ, яаж тэднийг өөртөө итгүүлэх талаар ямар ч мэдлэггүй байлаа. Английн ард түмэн хөгжлийн замаар сайхан урагшилж байгаа, тэд ямар аугаа болох талаархи банальны мэдэгдэлүүд нь сонгогчдын улам хөндийрүүлсэн. Түүний ээж нь мөн хүүгээ дэмжин тойргоор нь бүтэн эргэсэн зэрэг нь түүнд ямар ч нэмэр авчралгүйгээр түүний парламентад орох гэсэн анхны оролдлого талаар болсон юм.    
Энэ удаад Черчилль дахин Армид эргэж ирсэн юм. Тэрээр өмнөд Африкд хийж буй дайнд сонины сурвалжлагчын хувьд оролцохоор болсон юм. Тэрээр энэ удаад тагнуулын үйл ажиллагаанд цэргүүдийн хамт явж байгаад буруудад олзлогдож. Улмаар тэндээс оргон амьд үлдэж чаддаг. Бурууд мэдээж түүнийг хайн түүний толгойг авчирсан хүнд 25 фунт өгөхөөр амласан байлаа. Ингээд тэр долоо хоногт нь Английн арми нэлээд том том ялагдал хүлээсэн байсан учир олон нийтийг тайвшруулах үүднээс ганц сайн мэдээ болох Черчиль оргосон талаархи мэдээллийг маш их цацаж, тэр хэмжээгээр Черчилль ч өөртөө улс төрийн капиталыг хуримтлуулж байлаа. Тэрээр дайны тухай хояр бот номоо 1900 онд хэвлүүлсэн бөгөөд гурван жилийн дараа 6 боть болгон дахин хэвлэлтэнд гаргасан юм.
Өмнөд Африк Черчильд хоёр ном бичихээс гадна мөн паралментад орох боломж олгосон юм. Консерватив ерөнхий сайд Солсбери 1900 онд парламентыг тарааж, сонгууль явуулахаар зарласан. Консерватистууд  энэ сонгуульд Буруудын эсрэг хийсэн дайныг дуусгах зайлшгүй шаардлагтай байгаа талаар асар их сурталчилж, консерватив анмын алдсан парламентын суудал бүр буруудын эзэлсэн суудао байх болно гэсэн сурталчилгааг хийж  байлаа.
Мэдээж Черчиль консерватив намын нэгэн нэр дэвшигч байсан бөгөөд тэрээр хуучин өрсөлдөж байсан Олдемоосоо нэр дэвшсэн юм. Түүний буруудтай тэмцэж, тэдэнд олзлогдон, тэднээс хэрхэн зугтсан талаархи сурталчилгаа нь хаа сайгүй явж байлаа. Аугаа Чемберлен ч өөрөө тойрог дээр нь Черчилийг дэмжин ирж, Түүний авга ах Мальборо нь түүнтэй ирж сонгуулийн сурталчилгаанд нь 400 фунт, цаашид орон нутгийн намын байгууллагад жил бүр 100 фунт өгөхөө амласан юм. Энэ их дэмжлэгийг авсан хэдий ч Черчилль дөнгөж 130 саналаар ялсан юм. Гэхдээ хамгийн гол нь одоо тэрээр парламентын гишүүн болсон юм.
Уинстон “Дайны баатар” гэж нэрлэгдэн янз бүрийн тойрог дээр лекц уншин үг хэлж өөртөө илүү их нэр хүнд, олон нийтэд танил болж байсан юм. Хүмүүс түүнийг ихэд шимтэн сонсож байгааг тэр мэдээд үүнийг ашиглан мөнгө хийхээр шийдэж Англи орноор лекц уншиж, мөн гадаадад Америк, Канадад лекц уншин, нийтдээ 10 000 фунтыг олж, эцгийнхээ үйлчлүүлж байсан эрнст Касселийн банкинд байрлуулсан юм. 1911 он хүртэл Англид парламентын гишүүн цалин авдаггүй байсан бөгөөд Черчилльд идэвхитэй улс төрийн үйл ажиллагаа явуулахад нь мөнгө ихээхэн хэрэгтэй байсан юм. Түүнийг америкт “5 дайны баатар, 6 номны зохиогч, ирээдүйн Английн ерөнхий сайд” хэмээн сурталчилж байлаа. Энэ нь арай хэтрүүлсэн байгаа тул америк түншүүдээ тэрээр арай өөрчилж бичихийг хүссэн, гэхдээ тэрээр хэзээ нэгэн цагт энэ албанд рүнэ гэдэгтээ итгэл төгс байсан юм. 
1901 онд түүнд парламентад анхны алхамаа хийх хэрэгтэй байлаа, өөрөөр хэлбэл Англид тогтсон парламентын заншлын дагуу шинэ гишүүн нь “мэйдин спич” буюу парламент дахь анхны үгээ нэлээд нэр хүндтэйгээр хэлдэг бөгөөд энэ нь тухайн гишүүний хувьд томоохон үйл явдал байдаг. Черчилль нас ахих тусам маш сайн ярьдаг болж байлаа. Энэ нь улс төрч хүний хамгийн чухал шинжийн нэг билээ. Тэрээр хэлэх үгээ эртнээс маш сайн бэлдэж бичдэг байсан. Англид цааснаас унших нь тэнэг хэрэгт тооцогддог учир тэрээр үгээ яс цээжиолдэг байсан.
Парламентын гишүүд Рандольф Черчиллийг сайн санаж байсан учир түүний хүү юу хэлэхийг ихэд сонирхон хүлээж байлаа. Уламжлалын дагуу шинэ гишүүд сар гаруйн дараа анхны үгээ хэлдэг ч Черчилль дэмий цаг барахыг хүсээгүй бөгөөд тэрээр дөрөвхөн хоногын дараа анхны үгээ парламентад хэлсэн юм. Түүний үгийг парлаентын хоёр тал болох либералууд, консерватистууд аль аль нь дэмжиж алга ташсан юм. Анхны үгээ тэрээр англи-бурын дайн тухай ярьсан бөгөөд энэ удаад тэрээр буруудыг магтаж, дайныг бага зэрэг муулж, намынхаа албан ёсны байр сууриас хазайсан үг хэлсэн. Түүнийг үг хэлсэний дараа Жозеф Чемберлен хажууд суугаа нэгэндээ: “Ингээд л парламентын суудлууд салхинд хийсч байгаа юм даа ” гэж шивнэсэн гэдэг.   
Уинстон ийнхүү парламентад анхнаасаа л эцгийнхээ тактикийг хэрэглэхээр шийдсэн нь мэдэгдэж байлаа. Энэ нь өөрийн намыг шүүмжилж түүнд өөрийн гэсэн орон зайг бий болгох юм.
Батлан хамгаалахын сайд Бродрикын парламентад оруулсан армийг өргөжүүлэх тухай хуулийн төслийг тэр маш хүчтэйгээр эсэргүүцсэн юм. Тэрээр Бродрикийг эсэргүүцэж хэлэх үгээ 6 долоо хоногын туршид бэлтгэсэн. Тэрээр түүнтэй мэтгэлцэхэд асар олон тоог цээжилж мэдэх хэрэгтэй байсан. Угийн тоонд дургүй Уинстон сэр Френсис Моватыг урин авчирч туслалцааш нь авсан бөгөөд хйошид ч Моват түүнд байнга туслана. Ийнхүү түүний улс төр, ниймгийн үйл ажиллагаанд амжилт олохын түүний нэг нууц нь тэрээр өөрийгөө тойруулан хамгийн шилдэг мэргэжилтэн, зөвлөхүүдийг цуглуулж чадсанд оршиж байгаа юм. Черчиль уг төслийн талаархи өөрийн санаа бодлоо жижиг ном хэлбэрээр гаргасан. Төсөл 2 жилийн туршид парламентаар хэлэлцэгдээд, Засгийн газар төсөл унасан. Ийнхүү Уинстон эцгийнхээ тактикийг барих нь ойлгомжтой болсон бөгөөд эцэг шигээ нам дотроо өөрийн намыг үүсгэж тэр чадаагүй байсан, хэд хэдэн залуу парламентын гишүүд нийлэн ерөнхий сайдын хүү, лорд Хью сесиль тэргүүтэйгээр “хьюлиганс” гэсэн нэртэй бүлэг байсан бөгөөд энэ нь аажимдаа “хулиганууд” гэдэг нэрд шилжсэн.
Хулиганы бүлгийнхэн нэг удаа Чемберленийг цайнд урин түүнтэй уулзсаны дараа Чемберлен “Намайг сайхан хүлээж авсанд бачрлалаа. Та нарт нэгэн нууц дэгэе гээд “тариф”, үүнийг сайн судлаарай, үүн дээр цаашид улс төрийн үйл  ажиллагаа явна гэж хэлсэн байна. ”
  1903 онд Чемберлен өөрийн сонгуулийн тойрог болох Бирмангимд нэгэн сесаци дэгдээсэн мэдэгдэл хийсэн юм. Тэрээр: “Англи худалдааны чөлөөт бодлого буюу эдийн засагт төрийн оролцоог хориглосон бодлогыг олон жилийн туршид авч хэрэгжүүлж ирсэн. Энэ бодлого нь Англи улс дэлхийд эдийн засгийн хувд монополь байсан тэр үед асар их хэрэгтэй байж, английн ард түмэн өидэнд ихээхн ашиг авчирсан юм. Харин Одоо англи улс монополь байхаа больж АНУ, Герман зэрэг шинэ шинэ томоохон аж  үйлдвэрийн орнууд бий болсон нөхцөлд бодлогоо өөрчлөх хэрэгтэй байна ” гэж хэлсэн юм. Ийм бодлог шаардалгатай байгааг ганц Чемберлен төдийгүй олон хүн мэдэж байлаа. Энэ бодлого нь Чемберлиний холбоотой байдаг хүнд аж  үйлдвэрт шууд ашигаа үзүүдлж, харин жижиг аж ахуйд ямар ч хамааралгүй байсан юм.
 Үүнээс хойш тарифын тухай асуудао Англид олон жилийн туршид маргааны нэг сэдэв болсон юм. Английн ерөнхий сайд Бальфур чөлөөт худалдааны талд байсан. Либерал нам бүхэлдээ чөлөөт худалдааны талд байлаа. Англид тухайн үед чөлөөт худалдааны талынхан ерөнхийдөө давамгайлж байсан юм. Ийм ч учраас Черчилль Чемберлений үг хэлснээс хойш 7 хоногын дараа түүний эсрэг үг хэлсэн юм.
 Ингээд Чемберлен ерөнхий сайд Баольфурыг  тарифыг дэмжихийг шаардаж огцорно гэж сурдуулсээр, 1903 оны 09 дүгээр сарын 09 –д  Чемберлен болон түүний байр суурийг дэмжигч сайдууд огцорсон юм. Ингээд Бальфур Засгийн газрыг шнээр байгуулахаар болсон. Черчилийн хувьд шийдвэрлэх мөч ирсэн байлаа. Черчиль Бальфур түүнд сайдын суудал санал болгоно гэж найдаж байлаа . Гэвч Бальфур Черчилийг дэргэдээ байлгаснаас засгийн газраас гадуур байлгахыг хүссэн байлаа.
 Ингээд Черчиль эрх мэдэл рүү их яарч байсан, гэтэл консерватив нам түүн шиг залуу хүнийг дэмжихээргүй байгаа тул Либерал намд шилжихээр шийдсэн байна. Тэр парламентад орсон анхны өдрөөс л ийм шилжилт байж болно гэдгийг мэдэж байсан юм. Түүний энэ шилжилт нв хэд хэдэн шаттай байсан. Тэрээр 1903 оны 12 дугаар сард консерватив намын бодлогыг шүүмжилж байгаад үгээ “Бурахны аваралаарманайд Либерал нам байна” гэж дуусгаж байсан. 1904 оны 3 дугаар сараас тэрээр өөрийгөө “бие даасан консерватист” гэж нэрлэх болсон юм. Тэрээр 4 дүгээр сард косерватив намтайгаа албан ёсны харьцаагаа тасалсан. Үүний дараа сонгуулийн тойргуудын тэн хагас нь түүнийг чөлөөт худалдааны хамгаалагч болж тэдний тойрогт бие даан нэр дэвшихийг урьсан ч тэр хүлээн аваагүй. Черчильд илүү том зорилго байсан бөгөөд ьүүндээ хүрэхэд “”Том Нам” түших нь зайлшгүй хэрэгтэй байсан. Тэр үед Черчилль “Бленхеймскийн харх” гэдэг нэр авсан.
  Тэрээр удалгүй консерватив намын жигүүрээс либерал намын жигүүрт Ллойд Джоржын дэргэд шилжин суусан. Ингээд үүнээс хойш тэд дотны нөхөд болцгоосон юм. Ллойд Джоржтой хамт тэр хоёр консеватив Засгийн газар луу дайрч байлаа. Тэр холёрын ингэж их шүүмжлж байгааг харсан хэн ч энэ хоёр сайдын суудалд санаатй байна гэдэг нь мэдэгдэж байлаа. 
  Чөлөөт худалдааны талаархи консерватив намын доторхи зөрчилдөөн нь улам хурцдаж, Чемберлен Бальфураас парламентыг нэн даруй тарааж, шинэ сонгууль зарлан, улмаар сонгогчид чөлөөт худалдааг дэмжиж байгаа эсэхийг шийдэхийг хүсч байлаа. Ингээд яалт ч гүй 1905 оны 12 дугаар сарын  04-д Бальфур Засгийн газраа огцруулсан. Бальфур либерал намыцн хоорондын зөрчилдөөн, парламент дахь цөөнхтэйн улмаас Лиыерал намынхан Засгийн газар байгуулж чадахгүй гэж бодсон ч тэр алдсан байлаа. Либералуудын лидер Баннерман 1905 оны 12 сарын  05-д Засгийн газраа байгуулан, парламентыг шууд тарааж, 1906 оны 1 сард сонгуулийг зарласан юм.
 Баннерман 1899 онд либерал намын лидер болсон. Асквит сангийн сайд буюу ерөнхий сайдын залгамжлагч болсон. 41 настай Ллойд Джорж худалдааны сайд болсон.
 Энэ удаад Черчилийг алгассангүй. Түүнд эхлээд сангийн дэд сайдын албан тушаалын санал болгосон. Энэ албан тушаал нь 5000 фунтын цалинтай ббөгөөд жижиг сайдуудын дундаа ахлах нь байх бөгөөд  парламентад Сангийн сайдыг орлож түүний баруун гар болон дараагийн засгийн газарт жинхэнэ сайд болох сайхан боломжыг нээж байлаа. Гэв тэр үүнээс татгалзаж түүнийг колоны асуудал харицсан дэд сайд аар томилж өгөхийг хессэн юм.
 Колоны яам үнэхээр их боломжыг түүнд олгосон юм. Колоны сайд Элджин колоны асуудалд сайн оролцдоггүй байсан бөгөөд тэр лордын танхимд бас хуралддаг байсан юм. Черчилль бүх юмыг өөрийнхөөрөө хийх гэж оролдож байсан нь Элджин сайд, төдийгүй яамны ажилчдад их хэцүү байдаг байсан байна.  
 Английн уламжлалын дагуу сайд, дэд сайдын рангын албан тушаалтнууд өөрийн хувийн нарийн бичгийн даргатай байдаг байсан. Энэ дагуу түүний нарийн бичгийн даргаар Эдвард Маршыг урьж ажиллуулсан. Марш бол өнлөр боловсролтой, даруу, даргаасаа тэс өөр хүн байсан. Тэрээр 1929 он хүртэл Черчилийн хамт нэг яамнаас нөгөө яам руу явж түүний нарийн бичгийн дарга байсан. 1953 онд Маршыг нас бартал тэдний хувийн харилцаа нь үргэлжилсэн хэвээр л байсан юм.  Марш бол Черчилийн өөрийгөө өндөр боловсролтой чадварлаг мэргэжилтнүүдээр өөрийгөө хүрээлүүлж чаддагын нэг тод жишээ юм.
 1902 оны 7 дугаар сард тэрээр эцгийнхээ намтарыг бичиж эхэлсэн. Урьд нь бичиж байсан номнуудаас хамгийн их хугацаа зарцуулсан нь энэ ном юм. Тэрээр уг номоо заримдаа парламентын хурал дээр хүртэл бичиж байсан гэдэг. 1906 оны 1 дүгээр сард  2 боть ном болон хэвлэгдэн гарсан. Энэ номыг гаргаснаас хойш 20 жилийн дараа л тэр дахиж ном бичсэн.
 1906 оны 1 дүгээр сард либералчуудын ялалт байгуулсан Парламентын сонгууль болсон. Черчиль нэрээ Манчестерт дэвшүүлсэн. Нэгэн удаа Черчиль Марштай хамт энэхүү үйлдвэрийн хотоор явж байгаад ажилчдын дүүрэгт ингэж хэлсэн: “Та өөрийгөө эдгээр гудамжны нэгэнд нь амьдарч байна гэж иөсөөл дөө. Энэ бол Та хэзээ ч ямар ч сайхан зүйлийг харахгүй, ямар ч сайхан амттай зүйлийг идэхгүй, ямар ч ухаантай зүйлийн талаар ярихгүй гэсэн үг.” гэж хэлсэн байдаг. Тэрээр энэ тойрогт өрсөлдөхдөө “Чөлөөт худалдаа протекционизмийн эсрэг” гэсэн уриатай байсан. Тэр ялна гэдэгтээ итгэлтэйбайсан бөгөөд Манчестер ч байнга л чөлөөт худалдааны тулгуур болж байсан юм.
 1902 онд Солсберигийн Засгийн газар Англи улс дахь цагаачлалын асуудлаар Хатан хааны комиссыг үүсгэж, түүгээр илтгэл бэлтгүүлсэн. Энэ илтгэлийн нэлээд хэдэн хэсгийн эсрэг Черчиль байсан бөгөөд түүний бодлыг хэвлэлд нийтлэхийг тэр өөрөө зөвшөөрсөн юм. үүний дараа манчестер дахь еврейчуудын холбооны ерөнхийлөгч Натан Ласки түүн рүү захидал бичсэн. Манчестерт еврейчууд нэлээд нөлөөтэй байсан юм. 1905 онд тэрээр Орос улсад Евречуудыг хомроглон устгаж байгаагын эсрэг эсэргүүцлээ ирлэрхийлсэн.
 Тэрээр колоний дэд сайд болсныхоо дараа натан Ласкитай тогтоосон холбоогоо улам гүнзгийрүүлж, Английн Африк дахь колонуудын нэгэнд Еьроечуудын Үндэсний гал голмотыг бий болгох санааг дэмжиж байсан. Ийм ч учраас парламентын сонгуультай холбоотойгоор Черчиль Манчестерт ирэхэд Ласки түүнийг гэртээ хүндэт зочноор тухлахыг урьсан.
 Сонгууль дахь Черчилийн байр суурь хэцүүхэн байсан. Улс төрийн өрсөлдөгч нар нь түүний косеваторуудаас либералууд руу гүйснийг овжиноор ашиглаж байлаа. Олон хурал, цуглаан дээр түүний урьд нь консерватив намд байхдаа либералуудыг муулж, консерваторуудыг магтаж хэлж байсан үгнүүдийг иш татаж байсан.
 Түүнээс яагаад өөр намд шилжих болсон талар байнга хариу нэхэж байсан. Черчиль хариулахдаа: “Тиймээ, би хэзээ нэгэн цагт косерватор байсан, тэнд байхдаа буруу юм ярьдаг байжээ. Тэгээд ч би консерватив намыг ямар тэнэг нам болохыг мэдээд би тэр намаас гарсан юм. ” гэдэг байсан.
 Манчестерт тэрээр шинэ дайсантай тулгарсан. Энэ нь эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүд байсан. Тэд парламентад нэр дэвшигчдэд хандан тэднийг сонгуульд өрсөлдөх үед сонгуульд ялсныхаа дараа эмэгтэйчүүдийн сонгох сонгогдох эрхийг олгоно гэдгээ амлахыг шаарддаг байв. Черчиль тэдэнд ач холбогдол өгөхгүйгээр чимээгүй байдаг байсан болохоор тэд ч түүний дайсан болж хувирсан.
 Чөлөөт худалдааны уриа нь түүнд тусалж тэрээр Манчестерт ялалт байгуулсан. Тэрээр парламентад 1241 хүний саналаар ялалт байгуулсан. Либералчууд 400 суудал буюу бусад намуудын бүгд нийлээд авсан суудлаас ч илүүг авсан. Консерватив нам ердөө 157 суудал авсан. Энэ сонгуулийн нэг онцлог нь Лейборист (хөдөлмөрийн) нам 30 суудал авч чадсан. Тэдний ихэнхи нь 1900 онд үүссэн ажилчдын төлөөлийн хорооноос парламентад сонгогдсон. Энэ нь английн ажилчин анги Английн улс төрийн тавцанд бие даасан шинэ хүч болон гарч байгааг харуулсан. 1905 онд Орос улсад гарсан хувьсгал үүнд нэлээд хүчтэй нөлөөлсөн. Лейбористуудад либералууд тусалсан.
 1903 онд хорооны нарийн бичгийн дарга Рамзей Макдональд либералуудын лидерийн нэг болох Герберт Гладсонтой нууц гэрээ хийсэн. Ажилчдын төлөөлийн хорооноос нэр дэвшүүлсэн 35 тойрогт либералууд тэднийг дэмжихээ амалсан. Түүний оронд Макдональд хэд хэдэн тойрогт мөн Либералуудыг дэмжих болсон. Энэ нь залуу лейборист намыг либералуудаас шууд хамааралтай болгосон. 1903 оны энэхүү пакт 1914 он хүртэл амжилттай нууц хэвээр байсан юм.
Ажилчдын төлөөллийн хороог Хөдөлмөрийн нам болж өөрчлөгдөж, парламентад лейборист фракц бий болж байгаа нь Англи дахь улс төрийн дотоод нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байгааг илэрхийлж байв. Англид энэ намыг Европын бусад улс орнууд дахь социал-демократ намууд шиг социалист нам гэж үзэж байсан. Англид энэ үед янз бүрийн социалист байгууллага, хөдөлгөөнүүд бий болж байсан. Энэ бүхэнд яаж хандах гэсэн асуулт Черчилийн өмнө гарч ирсэн.
 1906 онд Швейцарт амарч байсан Черчиль Францын дотоод хэргийн сайд Клемансогын социализмын эсрэг хандсан илтгэлийг ирүүлэхийг хүссэн нь түүний нарийн бичгийн дарга Маршын гайхлыг төрүүлсэн.
 1906 оны 10 дугаар сард Черчиль Глазго хотод социализмд хандах өөрийн хандлагаа зарласан. Черчиль хэлэхдээ “Английн ажилчин анги нь бие даасан улс төрийн нам байгуулах шаардлагагүй бөгөөд тэдний эрх ашгийг үйлдвэрчний эвлэлүүд хамгаалх ёстой. Хөдөлмөр – гэдэг боло аугаа үг юм. Хэн түүний өмнөөс ярих эрхтэй вэ? Үйлдвэрчний эвлэлүүд ямар ч бусад байгууллагуудаас илүүтэйгүүр үүний төлөө хариуцлага хүлээх ёстой бөгөөд хөдөлмөрийн төлөөлөгчдийг парламент руу илгээх ёстой гэсэн.” Энэ үед үйлдвэрчний эвлэлүүд ерөнхийдөө либералуудад хамаардаг байсан бол лейбористуудын фракц харьцангуй бие даан ажиллах сонирхолтой байсан.
 Глазгод хэлсэн үгэндээ тэрээр “социализм, либерализмын хоорон дахь философын ялгааны талаар маргалдах сонирхол алга” гэсэн.
 Богино хугацаанд Черчиль өөрийгөө ажиллах чадьартай, санаачлагтай, эрч хүчтэй залуу сайд болохоо харуулсан. Хэрэв түүнд эрх мэдэл олговол тэрээр улс орны эрх ашгийн зүтгэж чадах хүн гэдгээ харуулж байсан. Тийм ч учраас Эдуард VII хааны ойрын хүн түүнд : “Эрхэм дээдэс Таныг итгэл бүхий сайд болж байгаад баятрай байгаа ба түүнээс гадна хэрэв та улс орны ашиг сонирхлыг намынхаас дээгүүр тавих юм бол томоохон улс төринй зүтгэлтэн болно гэж уламжиллаа” гэсэн байдаг.
 Энэ үед Черчиль дайны асуудлыг нэлээд судалж эхэлсэн. Дайн ч хол байгаагүй. Их гүрнүүдийн хоорондын харилцаа улам бүр муудсаар байсан. Хүчний хуваарилалт ерөнхийдөө хийгдсэн. Дайн болсон тохиодолд тэнгийсийн цэрэг Английн гол хүч гэдгийг тэр мэдэж байсан. 1907 онд тэрээр Английн тэнгисийн цэргийн шинэчилсэн зохион байгуулалтыг хийж байсан адмирал Фишертэй нарийн харилцаатай болсон. Улс төрийн тайзан дээрхи анхны, харьцангуй амжилттай алхмууд нь түүнийг өөртөө хувь тавилангаар аугаа их ирээдүй хүлээж байгаа гэдэг найдлага төрүүлсэн. Тэрээр Наполеоныг сонирхож эхэлсэн. Тэрээр Арик руу удаан хугацааны аялалд явахдаа наполеоны тухай номнууд авч явдаг байсан бөгөөд сайд хүн хэдий ч “Стрэнд Мэгэзин”-д төлбөртэй нийтлэл бичихээр тохиролцдог.
Черчилийн найзуудын нэг, хэд хэдэн сонины эрхлэн гаргагч Мастерман хэлэхдээ: ЧерчильАфрик руу явахынхаа өмнө “Салж унаж байгаа нам” нэртэй нийтлэлийг дуусгахар ирсэн бөгөөд төгсгөлд нь “Цаг хугацааны шаардлагыг хангасан төрийн зүтгэлтнийг хаанаас олох вэ?” гэж нийтлэлийг дуусгасан. Уинстон энэ асуултанд зөвхөн түүний нэрийг хэлнэ гэж итгэж байсан. Нэгэн тохиолдол Черчильд дараагийн алхмаа хийх боломж олгосон. 1907 онд Ерөнхий сайд Кэмпбелл Баннерман хүнд өвчтэй байсан бөгөөд түүний хоногын тоо бараг гүйцсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр шинэ Ерөнхий сайд үүсэх бөгөөд Засгийн газарт бүтцийн өөрчлөлт гарна гэсэн үг байлаа. Черчиль өөрийг нь Кабинетийн гишүүн болгоно гэдэгт итгэлтэй байсан. Англи улсад 2 түвшний сайд нар байдаг. 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: