Health on MGLworld

From: http://www.mongolianworld.com/medical.html

ЭРҮҮЛ ЯВАХАД ИХ ЗҮЙЛИЙГ БҮТЭЭНЭ….

ТА ЭХ ОРОН РУУГАА ХЭЗЭЭ Ч БУЦАХГҮЙ Ч БАЙ, БУЦАХ Ч БАЙ ХАМААГҮЙ ХАМГИЙН ГОЛ НЬ
ХҮНИЙ НУТАГТ ӨВДӨЖ БОЛОХГҮЙ …

WWW.MONGOLIANWORLD.COM

From: In Mongolian Health Industry

Monday, February 26, 2007

Та өөрийгөө мэдэх үү?

Ер нь та өөрийнхөө талаар хэр мэдлэгтэй вэ? Ядаж л хэдэн эрхтэнээ хаана хаана байрладагыг мэдэх үү? Би өөрийнхөө мэргэжилийн дагуу цаашид сонирхолтой зүйлс их тавих болноо. Доорхи мэдээлэл бол таны наад захын мэдэж байх зүйл. Анхааралтай уншаарай. Мэдээж анагаахын чиглэлийн өөр олон бичлэг нэмэгдэх болно.

-Насанд хүний тархи ойролцоогоор 3 pounds (1,300-1,400 g). байдаг. Нийт биеийн жингийнхээ 2%г эзэлэнэ.Харин зааны тархи 6,000 g жинтэй буюу 6 кг. Тэгтэл муурны тархи дөнгөж 30гр. Хүний тархи дундаж 140 мм өргөнтэй , 167 мм урттай 93мм өндөртэй.Тархи нь дундажаар 100,000,000,000 (100 billion) мэдрэлийн эстэй. Жирэмсний

  

Saturday, June 23, 2007

Цусны бүлэг

10-н жилд л байхад генетикийн хичээл дээр цусны бүлэгийн талаар нэг жоохон үзсэн байх. Тэрнээс хойш анагаахын ангид ороод өдөр бүр л цусны бүлэг түүний онцлогыг мэдэж байх шаардлага гарсан юм. Анх цусны бүлгийн талаар Австри улын эрдэмтэн К.Ландштейнер нээж энэ нээлтээрээ нобелийн шагнал хүртэл хүртэж байжээ. Хүний цусны бүлэг нь төрөхөөс нь өмнө тодорхой болдог учир нь хүн бүрэлдэхдээ ээжээсээ нэг ген ааваасаа нэг генийг нь өвлөн авч хоорондоо холилдож цусны бүлэгийг үүсгэдэг. 

Ээж болох гэж байгаа бол юуны өмнө эрүүлжих хэрэгтэй

Ирээдүйн ээжийн заавал дагах ёстой зүйлс

Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрдөг. Өвчин эмгэггүй эрүүл чийрэг хүүхэд төрүүлэхийн тулд эцэг,
эхийн сэтгэл санаа, бие махбодь эрүүл байх, эрүүл хүүхэд төрүүлнэ гэсэн бэлтгэл, бат итгэлтэй
байх нь зүйтэй. Хүүхэдтэй болсоноо мэдмэгц гэнэт айж балмагдах, эрүүл биш гажигтай хүүхэд
төрөх болов уу хэмээн байнга түгшүүрлэх, хүүхдийн ирээдүйд санаа зовох гэх мэтчилэн тогтмол
айдастай байх нь тархи мэдрэлийн замаар хүүхдэд тодорхой хэмжээний эмгэг үүсдэг
/цааш нь унших…/

УКТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий: Шамбарам
өвчин бидний амьдралын буруу хэв маягтай холбоотой

Дэлхийн нийтийн хүн амын дунд элбэг тохиолдоод байгаа өвчин бол шамбарам. Гэвч энэ өвчнөөр
шаналж байгаа хүн болгон тэр бүр эмчид үзүүлэх гэж яараад байдаггүй. Энэ өвчин зовиур ихтэй
гэдгийг хэн бүхэн сайн мэднэ. Манайхан энэ өвчний үед лаа хэрэглээд л яваад байдаг. Тэгвэл
энэхүү өвчинг оншилж, эдгээж, мэргэжлээ гаргууд эзэмшсэн Э.Бат-Өлзий эмчтэй уулзаж, бүдүүн
шулуун гэдэсний өвчлөлийн талаар тодруулсан юм.

-Бүдүүн шулуун гэдэсний өвчлөлийн тухай болон энэ өвчин юунаас болж үүсдэг талаар яриагаа
эхлэх үү?..
.(цааш нь унших)

Хүн ядарч сульдахаараа үхжмэл сулбагар царайтай харагддаг.

Ядаргаа буюу хямралд ороход ус, давс нэлээдгүй нөлөөлдөг аж. Та гайхаж байна уу? Бид усны
солилцооны алдагдлаас болж хямралд ордог. Хүнд чухал хэрэггэйн хувьд ус хүчилтөрөгчийн
дараа хоёрдугаарт ордог. Хүний бие дундажаар 43 л ус агуулдаг. Өдөр бүр хүний биеэс амьсгалах
үед, хөлрөхөд, шээс, баастай хамт ойролцоогоор 3.5 литр шингэн ялгарч байдаг аж. Мөн ус нь
хүний биеийн дулааныг хянаж байдаг бөгөөд хэвийн үедээ 36.6 градусын халуунтай байдаг. Хэрэв
биеийн дулаан нэмэгдвэл хүн халуурдаг ба багасвал, бидний биеийн байдал суларч бүр муудах
нь ч бий. Хүний цусны ерөнхий агууламжийн 92 хувь ходоод, гэдэс, нойр булчирхай болон
шүлсний бараг бүх хувийг ус эзэлдэг. Харамсалтай нь бид усны солилцооны алдагдлаас болж
хямралд амархан ордог. Хямралд орсон үед арьсанд хуурайших, хөгшрөх, цонхийх шинж тэмдэг
илэрдэг. Мөн гар хүүрайшиж сулбайсан, хацар, нүдний эргэн тойронд олон тооны үрчлээс суусан
байдаг. Нүд нь манан бүрхсэн мэт харагддаг. Энэ үед юм харахын тулд нүдээ нилээдгүй хүчтэй
анийлгах хэрэгтэй болдог. Олон хүмүүс өтгөн хаталтаас зовдогийн учир нь биед шингэн
дутагдсаны шинж тэмдэг юм. Зарим хүмүүс шээх үед шээсний сүвээр нь ирвэгнэх мэт болдог нь
мөн л усны солилцоо хямарсантай холбоотой
…( цааш нь унших)..

Хүүхдийн ой тогтоолт

Хүүхдээ зургаан сар хүрснээс хойш өглөө бүр түүнтэй нэгэн хэвийн маягаар мэндэлж байгаарай.
Сэтгэл зүйчдийн бодлоор энэ насанд хүүхэд “богино ой тогтоолттой” байдаг гэнэ. Иймээс хүүхэд
өдрөөс өдөрт байнга давтагддаг юмыг амархан тогтоодог. Та ийм байдлаар хүүхдийнхээ ой
тогтоолыг хөгжүүлж хөгжлийн зохих түвшинд байлгаж чадна
...(цааш нь унших)…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: