Outsourcing Jobs

Hi all, there are some mongolian boys, who work worldwide from Mongolia. Check these out. Working for Australian companies is now not limited to where you are residing. Get projects from the outsourcing prj websites like http://www.getafreelancer.com/ , www.elance.com and get paid for what you can do regardless of where you live. Your client could be Japanese, American or even Australian. Who knows. Find out more about Outsourcing:

From: Work woldwide from Mongolia
http://nasmgl.blogspot.com/2007/05/test.html
From: http://www.computertimes.mn/
From: http://ochko.blogspot.com/2007/01/blog-post_26.html
From: http://buyantsogtoo.blogspot.com/
From: http://tamirj.blogspot.com/2007/05/blog-post_07.html
http://tamirj.blogspot.com/2007/06/blog-post_30.html
http://tamirj.blogspot.com/2007/03/blog-post_21.html

Tuesday, January 23, 2007

З.Энхболд Монголдоо ‘гадаад’ ажил хийх боломж санал болгов

Өдрийн сонин, Б.Хишиг,

УИХ-ын гишvvн З.Энхболд єнгєрсєн баасан гаригийн орой оюутнуудад “байцаагдав”. Тэрбээр Америкт сурч ирснийхээ дараа аутсорсинг буюу Монголоос явалгvй єндєр цалинтай ажилд орох боломжийг сурталчилж эхэлсэн билээ.

 

Оюунаа арилжих боломж

Сүүлийн үед хүмүүс газар шорооны төлөө тэмцэж байна. Гэхдээ бид газраа ухалгүйгээр баяжих боломж бий. Энэ нь тархиа ухах буюу Outsourcing юм. Оutsourcing гэдэг нь ерөнхийдөө бусдын хийж чадахгүй зүйлийг хөлсөөр авч хийхийг хэлнэ. Миний хувьд би програмист учраас юуны түрүүнд программын outsourcing-ийн талаар бичхээр шийдлээ. Гэхдээ зөвхөн програмч биш хүний оюунаар хийж болох бүх ажил outsourcing-руу шилжиж байгаа билээ.

http://www.computertimes.mn/content/blogcategory/231/265/

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАДААД АУТСОРСИНГИЙГ 2015 ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ” БАТЛАГДАН ГАРЛАА.
Аливаа байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаарддаг, үндсэн үүрэг функцээс гадуур байдаг ажлуудаа бага зардлаар, түргэн хугацаанд чанартай хийж чадах гадны мэргэшсэн байгууллага, хувь хүмүүстэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Аутсорсинг гэдэг. Дэлхийн олон улс орнууд түүний дотор хөгжиж буй орнууд мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн ололт, амжилтыг дотоодын ажиллах хүчээр ашиглан аутсорсинг хийж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулж байна.

Програм хангамжийн аутсорсинг – Монголын ирээдүй

Ирээдүйн түлхүүр сан гэж байгууллагаас програм хангамжийн мэргэжлийн шилдэг 30 оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. Тун сайн мэдээ. Тэтгэлэгийг олгох ёслолын ажиллагаан дээр ирж энэ салбарын ирээдүй, энэ тэрийн талаар ер нь оюутнуудад хэрэг болохуйц хэдэн үг хэлж, гол нь аутсорсингийн талаар ярина уу, бас ярих юмаа бичгээр бэлдэж өгвөл хэвлэл мэдээллийнхэнд өгмөөр байна хэмээн шавдуулсны дагууд яаран сандран дараахь хэдэн үгийг холбосноо тэр чигээр нь тавилаа. Андуу ташаа юм байгаа, гэхдээ энэ бол бидний бодож явдаг зүйлс юм.
(Гэхдээ үг хэлэхдээ шал өөр маягаар ярих шиг болсон)

Мэдээллийн технологийн хөгжил хил хязгааргүй дэлхий, даяршсан дэлхийг бий болгох үйл явцад томоохон хувь нэмэр оруулсаар ирлээ. Мэдээлэл холбооны технологи нь бусад салбарын үйл ажиллагааг дэмжигч суурь дэд бүтэц юм. Аутсорсинг буюу гадны нөөц бололцоог ашиглах гэсэн утга бүхий энэхүү бизнесийн чиглэл нь анхлан мэдээллийн технологийн салбар дотор үүсч хөгжсөн бөгөөд өнөөдөр бизнесийн бүхий л салбарт түгэн дэлгэрч байна. Аутсорсинг гэдэг нь аливаа байгууллага тухайн ажил үйлчилгээний хэсгийг эсвэл бүхэлд нь гадны ямар нэг эх үүсвэрийг ашиглан явуулахыг хэлдэг. Тэрхүү эх үүсвэр нь гадаад оронд байвал офшоор буюу далайн чанад дахь аутсорсинг гэхчилэн нэрлэнэ. Жишээлбэл, манай улсын зарим компани хувь хүмүүс өөрсдийн захиалгыг хил давуулан урд хөршийн хямд үнэтэй компаниар хийлгэдэг. Энэ нь үндсэндээ аутсорсинг хийж буй хэлбэр. Гэхдээ энэ бол импорт. Импорт төдийлөн манай эдийн засагт ашиггүй. Эсрэгээр бид экспортийн аутсорсингийг хөгжүүлбэл гадаад валютын орлогоо нэмэгдүүлж чадна.

МТ-ийн зөвлөх компани аутсорсингийн чадварлаг ашиглаж байна

Мэдээллийн системийн менежмент хэмээх хичээл дээр ямар нэгэн компанийн МТ-ийн менежертэй нь ярилцлага хийх ёстой болов. Улмаар тус ярилцлага болон бусад материал дээр тулгаарлан МТ-ийн одоогийн стратегийг нь судлах, үйл ажиллагааных нь талаар дүн шинжилгээ хийх, мөн тулгамдсан асуудлынх нь талаар онол талаас судалгаа хийж тус компанидаа хүргүүлэх зэрэг ажлуудаг хийх ёстой юм. Ингээд манай баг 4 хүний бүрэлдэхүүнтэй тус ярилцлага авах компани дээрээ очсон юм.

Дотоод аутсоорсинг

Хурдацтай цахимжиж байгаа өнөө цагт вэб хуудасгүй компани байна гэдэг Улсын бүртгэлд бүртгүүлээгүйтэй адилхан гэж ойлгож болно. Ийм ч учраас сүүлийн жилүүдэд том жижиг гэлтгүй компаниуд маань веб хуудастай болох, зүгээр зурагт хуудас дэлгээд харуулах биш, вэб дээрээ амьд мэдээлэлтэй байх, өөрийн хэрэглэгчтэй вэбээрээ дамжиж харилцахыг эрмэлзэх болсон нь сайшаалтай.

Мэдээллийн технологийн нэгэн компанид зорчсон тэмдэглэл

Саяхан Аксэнчер (Accenture) хэмээх мэдээллийн технологийн нилээд том компани дээр очиж ажил байдалтай нь танилцав. Тус компани нь дэлхийн 49 оронд салбартай нийт 146 мянган ажилтантай бөгөөд Австралид 6 салбартай 1800 гаруй хүн ажилладаг юм байна. Тэдний гол бизнесийн үйл ажиллагаа нь мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх, бизнесийн шийдэлийг нь боловсруулах, мөн аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх гэх мэт голцуу мэдээллийн технологийн менежмент чиглэлийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэдэг.

Аутсорсингийн тулгамдсан асуудлуудаас


Саяхан хийсэн судалгааны ажлаасаа товчилон тавьж байна. Ойрд цаг зав бага байгааг минь ойлгоно буй за. Үүнийг бичихдээ академик баримтан дээр тулгуурласан болно. Дор нь эх үүсвэрүүдийн жагсаалтыг тавилаа.
(An episode of Literature Review called Contemporary Issues for IS Managers)

Аутсорсинг үйлчилгээнд амжилт олсон компаниудын нэг бол АйБиЭм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: