SOROS scholarship

Баруун Европ, Ази Австрали, Америкт докторын зэргээр суралцагсдад нэмэгдэл тэтгэлэг олгох хєтєлбєр

Баруун Европ, Ази, Австрали, Хойд Америкийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд нийгэм хvмvvнлэгийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар сурах гэж байгаа, хуучин социалист орны иргэдэд нэмэгдэл тэтгэлэг олгодог. Хєтєлбєрийг 1-р сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг.
http://www.soros.org

Єргєдєл хvлээж авах эцсийн хугацаа:
Хойд Америк, Ази, Австралид 4 сарын 1,
Баруун Европт 6 сарын 1

ГЛОБАЛЬ НЭМЭЛТ ТЭТГЭЛЭГ
http://www.soros.org/grants/oas

Нью-Йорк дахь Нээлттэй Нийгэм Хvрээлэнгээс Зvvн болон Тєв Европ, ЗХУ-ын бvрэлдэхvvнд байсан орны оюутнуудад нэмэгдэл тэтгэлэг олгох хєтєлбєр зарлаж байна. Тус хєтєлбєр нь Европын холбооны орнууд, Ази, Австрали, Хойд Америкийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд нийгэм хvмvvнлэгийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар элссэн болон суралцаж байгаа дээрх орны иргэдэд санхvvгийн дэмжлэг vзvvлэх зорилготой юм. Нэмэгдэл тэтгэлгийг судалгаа шинжилгээний ажлын vр дvн, санхvvгийн хэрэгцээг vндэслэн олгоно.

Тэтгэлгийг хичээлийн жилд нэг удаа олгох бєгєєд єргєдєл єгсєн хvн дараа жил нь дахин єргєдєл єгєх боломжтой. Энэ тохиолдолд дахин єргєдєл гаргаж байгаагаа єргєдлийн маягтын тусгай хуудсанд бичиж тэмдэглэнэ.
Бvс нутгийн болон єєрийн улс орны боловсролын хєгжилд шууд ач холбогдлоо vзvvлэх мэргэжил, мэргэшлээр суралцагсдыг илvv дэмжинэ.

Суралцах чиглэл: Нийгэм, хvмvvнлэгийн ухаан.
Дараах чиглэлээр суралцагсдад тэтгэлэг олгохгvй болохыг анхаарна уу: Бизнесийн удирдлага/менежмент, компьютер, Санхvv/Банк/Маркетинг, Инженерийн сургалтууд, байгалийн шинжлэх ухаан (физик, биологи, хими гэх мэт) математик, анахгаах ухаан, дvрслэх ухаан, соёл урлаг

Тэтгэлэг: Тэтгэлэг дараах зvйлээс бvрдэнэ.
– Сургалтын тєлбєр-нэг жилийн сургалтын тєлбєрийн 50-иас илvvгvй хувь байна;
– Амьжиргааны зардал; сургалтын тєлбєрєє даасан оюутнууд энэхvv санхvvжилтийг хvсэх боломжтой;
– Бусад; бvх тєлбєрєє санхvvжvvлсэн боловч сургуульдаа очих болон буцах замын зардал, ном, эрvvл мэндийн даатгал гэх мэт нэмэлт санхvvжилт шаардлагатай оюутнууд энэхvv санхvvжилтийг хvсэх боломжтой.

Тавигдах шаардлага:
– Сургалттай холбоотой зарим зардлуудыг тєлсєн буюу аль нэгэн эх vvсвэрээс санхvvжилт олсон байх (Єргєдєл гаргагч нь элсэх болон элссэн сургуулиасаа санхvvгийн дэмжлэг хvссэн бичиг болон бусад санхvvгийн дэмжлэгийг баталгаажуулсан бvхий л бичиг баримтуудыг хавсаргана);
– Албани, Армен, Азербайжан, Беларус, Босни, Болгар, Грузин, Казахстан, Киргизстан, Латви, Македони, Молдов, Монгол, Румын, Орос, Тажикистан, Туркменистан, Хорват, Украин, Узбекистан, Серб зэрэг улсын иргэн байх;
– Суралцах сургуулийнхаа ярианы болон бичгийн хэлийг сайтар эзэмшсэн байна.

Бvрдvvлэх зvйлс:
– Єргєдлийн маягт, товч намтар, суралцах болон суралцаж буй сургуулиасаа тус сургуульд суралцах болно гэсэн албан ёсны бичиг (боломжгvй бол яагаад гэдгийг тайлбарласан байна), дунд сургуулиас хойшхи бvх дээд боловсролын диплом, дvнгийн жагсаалт орчуулгын хамт,
– санхvvгийн бусад эх vvсвэрийг нотолсон бичиг,
– паспортын зурагтай хуудсын хуулбар,
– суралцаж буй орны визийн хуулбар, (АНУ-д суралцагсад I-20 буюу DS-2019 маягтын хуулбарыг ирvvлнэ),
– 2 тодорхойлох захидал.

Єргєдлийн маягт болон дэлгэрэнгїй мэдээллийг доорхи хаягаар авна уу.

 

Єргєдєл хvлээж авах сvvлийн хугацаа: 2007 оны 4 дvгээр сарын 2- Хойд Америк, Ази, Автралид докторын зэрэг горилох оюутнууд
2007 оны 6 дугаар сарын 2- Баруун Европ болон Дундад, Ойрхи Дорнодод докторын зэрэг хамгаалах оюутнууд

Холбоо барих хаяг:
Соёлын Тєв Єргєє
Хvvхдийн номын ордон 1-р давхарт
Улаанбаатар-46
Монгол улс

Санхvvгийн тусламж, сургалтын тэтгэлэг хэрхэн авч болох талаар мэдээлэл

  • American Association for University Women; Их Дээд Сургуульд Суралцагч Эмэгтэйчvvдийн Холбооноос АНУ-д дээд боловсрол эзэмших хvсэлтэй гадаадын 58 хvртэл тооны эмэгтэй оюутанд тэтгэлэг олгодог.
  • The NAFSA;Энд санхvvгийн эх сурвалж хэрхэн хайж олох болон сургалтын тэтгэлэг авахыг хvсвэл хэзээнээс яаж тєлєвлєх тухай тодорхой заавар зєвлєгєє єгсєн байдаг.
  • Edupass: Баклаврын зэргээр сурах хvсэлтэй оюутнуудад ашигтай зєвлєгєє, мэдээлэл багтаасан байдлаараа онцлог.
  • International Student Organization in America (ISOA); Америкийн Олон Улсын Оюутнуудын Холбоо нь АНУ-д одоо суралцаж байгаа болон ємнє нь суралцаж байсан гадаадын оюутнуудын удирддаг байгууллага бєгєєд Америкт суралцагч гадаадын оюутнуудын эрх ашгийн тєлєє vйл ажиллагаа явуулдаг.
  • International Education Financial Aid (IEFA) – Олон Улсын Боловсролын Санхvvгийн Дэмжлэг хэмээх энэхvv байгууллагын цахим хуудаснаас сургалтын тэтгэлэг, санхvvvгийн тусламж хаанаас авч болох тухай хамгийн єргєн сонголттой мэдээлэл багтаасан.
  • The National Endowment for Democracy нь тєрийн бус байгууллагуудын тусламжтай ардчилалыг дэмжих зорилго бvхий хувийн, ашгийн тєлєє бус байгууллага бєгєєд ардчилалтай ямар нэг байдлаар холбоотой чиглэлээр суралцах оюутнуудад тэтгэлэг олгодог.
  • Fastweb -с баклаврын болон магистрын зэргээр сурахад зориулсан зуу гаран тооны тэтгэлэгээс єєртєє тохирохын сонгох боломжтой. Їvгээр зогсохгvй санхvvгийн тэтгэлэг хайж болох бусад цахим хуудасны талаар мэдээллийг олж авах боломжтой.
  • The SmartStudent Guide to Financial Aid Эндээс санхvvгийн дэмжлэг, тэтгэлэг хvртэхийн тулд хаанаас мэдээлэл авч, юу хийх ёстой талаархи зєвлєгєє олж vзэх боломжтой.
  • The 2003 Colleges, College Scholarships, and Financial Aid – АНУ-н их дээд сургууль коллежуудын талаар мэдээлэл бvхий уг цахим хуудасны тусламжтай vнэ тєлбєргvй санхvvгийн тэтгэлэг хайхын сацуу SAT, ACT шалгалтуудад хэрхэн амжилттай бэлдэх тухай зєвлєгєє авч болно.
  • CollegeLink – коллеж, их дээд сургууль элсэхийг хvсэгчид єргєдєл гаргахаасаа мэдэх шаардлагатай бvх мэдээллийг агуулсан байдаг.
  • Scholarship Resource Network Express 150,000 гаруй тооны оюутан залуусыг хамруулан 35 сая доллартай тэнцэх тэтгэлэг олгодог нийт 8000 гаруй тэтгэлэгт хєтєлбєрийн талаар мэдээлэл хvргэдэг.
  • The Keyword search on Mach25 мэдээллийн сангийн Keyword хайлтын системийн тусламжтайгаар 1,6 тэрбум доллартай тэнцэх тэтгэлэгийг 600,000 оюутанд олгодог хєтєлбєрvvдээс єєртєє тохирохыг тєвєггvй олох боломжтой.
  • Scholarship-page; Энэхvv цахим хуудсыг ашиглан гарал vvсэл, vндэс угсаа, хvйс, муж, болон суралцах чиглэлээр гэж тєрєлжvvлж ангилсан тэтгэлэгт хєтєлбєрvvдээс сонголт хийн, мэдээлэл авах боломжтой.
  • Meritmoney; Энэхvv цахим хуудсанд сурлагын гарамгай амжилт гаргасан нєхцєлд олгодог тэтгэлэгvvдийн талаархи мэдээллийг агуулсан.
  • FreSch! – д нийт 169,000 орчим тооны оюутан шалгаруулан тэтгэлэг олгодог 2,000 гаруй байгууллагын талаар мэдээлэл хадгалагддаг.
  • The Fast Aid -н мэдээллийн сангаас тэтгэлэгт хєтєлбєрvvдийн талаар хамгийн сvvлийн vеийн мэдээлэл олж авах боломжтой.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: