Development Gateway

From: http://www.altangadas.mn/index.php?option=com_content&task=view&id=271&Itemid=14
#1 Winner: http://gegeen.wordpress.com/2007/09/18/development-gateway-2/

Оюутнууд аа, Гадагш гарцгаая
Хєгжилд хїрэх арга зам олон янз байх л даа, эдийн засгаар улсаа хєг­жїїлж, эсвэл нийгэм журмыг алгасаад том гїрэн болж болно ч гэдэг. Гэхдээ юун тїрїїнд улс орны эзэд, оюуны їнэт капитал, ирээдїй хойчийг гардан бїтээгчид за­луу­саа хєгжїїлж, дэм­­жиж, боловс­рол­той, эрдэм мэдлэгтэй, эрїїл саруул бие бялдартай болгон тє­лєв­шїїлэх нь чухал гэж санадаг юм…

Алтан Гадас Ассоциацаас зарласан “Хєгжлийн тєлєє хэлэх миний їг” уралдаанд ирсэн материалаас…

Даяаршлын эрин їед цуутай тїїхээ “мєлжин” Чингисийн хїрээ­лэн байгуулж дэлхийнхнээ урин дуу­даж болно л доо. Ферме­рийн аж ахуй­гаа хєгжїїлээд уламжлалт малч, нїї­дэлч ахуйг суурьшмал иргэншилтэй хос­луулаад явбал ч хєг­жилд хїрэх­дээ л хїрнэ. Нийгмийн салбар бїхэн­дээ маркетинг, менеж­мен­тийн цоо шинэ їйлд­лїї­дийг нэвтрїїлж, мэдээлэл холбооны технологийг ч улс орон даяараа нэвтрїїлж болно.
Эцэс­тээ бїгд л хєгжил дэв­шилд хїрэхэд алхам алх­­­маар хїч сэлбэнэ. Гэхдээ л энэ бїх­нийг гагцхїї хїн бид, хариуц­ла­га­­тай хэлбэл залуус л гардан гїйцэт­­гэ­­нэ шїї дээ. Тэгэхээр Монгол ул­сын­­хаа хєгж­лийн тєлєє санаа зовнигч хїн бїхэн єєрєєсєє л хєг­­жилд хувь нэ­мэр оруулж чадах нєєц болол­цоогоо эрэл­хийлье.
Энэ удаад оюут­нуу­дын та­­лаар, тэдний эзэм­шихээр зорьж буй дээд боловс­рол, хэтийн байд­лын тухайд санал бодлоо хуваалцахаар шийдлээ.

Hello, game-тэй л тєгсєх гэж її?

Эцэг эхчїїд дээд боловсролтой сэхээтэн л бол илїї цалин, болом­жийн амьдрал, єндєр албан тушаал эрхэлдэг єєрсдийн їеийнхэнтэй адилтган бодож, їр хїїхдээ “хуруу хумсаа хуйхалж байгаад ч болов” дээд сургуулийн босго алхуулахыг чармайх болжээ. Ингэх­дээ хїїхдїїдийн єєрсдийнх нь сонир­хол хїсэл эрмэлзэл, ирээдїйн чиг барим­жааг бїхэлд нь харгалзсан нь юу л бол?!
Їїнийг дагаад чанартай чанаргїй хувийн сургуулиуд ч борооны дараах мєєг лугаа адил элбэгшсэн. Їнэхээр сурч мэдэхийн тєлєє мэрийсэн, бие даан уншиж судладаг тун цєєнхийг эс тооцвол єнєєгийн оюутнуудын ихэнх нь шалгалтаас шалгалтын хооронд таваргасан, номын сангаас пивоны газар, диско клубыг эрхэмд їзсэн, гар утас, унасан машиныхаа їзэмж чансаагаар єрсєлдсєн, эцэг эхээсээ эд юмс нэхсэн, шаналгасан улс болон хувирчээ. Єєрийнхєє юу бодож, хїсч сонирхож явдгаа ердєє ч мэдэхгїй, ирээдїйд юунд хїрэхээ ч бодож амжаагїй явдаг гэхэд хилсдэхгїй болов уу. Тэгж яваад эзэмшсэн мэргэжлээсээ шал єєр ажил хайна, амьдралын зам мєр нь ч тэр хэрээр єєрчлєгдєнє. Ингэж сонгосон амьдрал нэг л хэвийн урсгалаараа явсаар дуусна.
Хїсэл мєрєєдлийнхєє дуудлагыг эрт мэдэрсэн хїїхэд бол шал єєр. Тїї­ний­хээ тєлєє тэмцэнэ, илїї ихийг мэ­дэ­хийг чармайна. Амжилтанд хї­рэ­хийн тулд эцэж цуцалгїй хєдєл­мєр­лє­­нє. Амьдрал нь ч сонирхолтой, амт­тай, аз жаргалтай байх нь бїхэнд то­дор­хой.
Сургууль тєгсч, дээд мэргэжил эзэмш­сэн хэн ч ажилд орох гээд очи­ход ємнєєс тань “Англи хэлтэй юї? Ком­­пью­­тер хэр эзэмшсэн?” гээд л асууж эхэлнэ. Эндээс л тєгсєгчид маань бїдэрч эхэлнэ. Даяарш­лын эринд тэргїїлэгч хэл болох англи хэ­лийг дээд сургуульд зааж буй аргач­лал нь амьдралаас тасархай байдаг. Амьд­рал­даа ашиглаад мєнгє болгочих дай­ны мэдлэгийг олгох ёстой байтал хэрэг болж магадгїй гэсэн їїднээс хэ­рэг­­тэй, хэрэггїй їг єгїїлбэр цээж­лїїлж, гадаад хїнтэй ганц нїїр тулж, їг солилгїй байсаар тєгсєхдєє “Hello” гэж цоглогхон эхэлчихээд бушуухан эр­гэх англи хэлтнїїд хєєр­хий­лєл­тэй.
Мэ­дээ­лэл техно­ло­гийн эрин їеийн зэв­сэг компьютерийн хичээ­лийн дїр тєр­хийг тєсєєлц­гєєе. Сургуулийнхаа нєєц бололцоог дээд зэр­гээр ашиг­ла­сан умгархан єрєєнд хэд хэдэн оюут­­ны дунд нэг компью­тер оногдоно. Ээл­жилж суугаад баг­шийн нїдийг ха­риулж байгаад тог­лож гарна. Game хэмээх товчлуур цаг єнгє­рєєх зугаатай мєч.
Хэт шїїмжлэлтэй талаас нь харсан байж магадгїй ч амьдралын їнэн ийм л байна. Дєрвєн жилээ хий дэмий єн­гє­рєєхгїйн тулд, оюутан насаа ха­рам­сах­гїй їдэхийн тулд дор бїрнээ нэ­гийг бодууштай.
Их дээд сургуульд орох элсэл­тийн шал­­гал­­таар ганц хоёрхон хуваарь дээр хэ­дэн арав зуугаар нь хїїх­дїї­дийг урал­­дуулж, эцэст нь хэтэвчний зузаан, танил та­лын єндрийг шалгасан бохир ажлыг болимоор юм. Тїїний оронд тодорхой босго оноог давсан тєлбєрєє тєлж чадах бїхэн элсэн орж суралцах бололцоог бий болгох
Оюутнууд зєвхєн хичээлээр хєгжиж бо­ловс­рох нєхцєл, орчноо хяз­гаар­лал­гїй гадаад хэлний сургалт, ком­пью­тер техник урлаг спортын боловсролыг олж авахын тулд мэрийх, сургууль нь ч тэднийг ийм болом­жоор хангаж сургалтад єргєнєєр хамруулах.
Их дээд сургуулиудын сургалтын ма­те­риал­лаг бааз, туршилтын талбар нь биз­не­сийн аливаа байгууллага, їйлд­вэр­лэ­лийн бодит орчин байхаар зохион байгуулах.
Аливаа їйлдвэр албан газар, ком­па­ниуд оюуны потенциаль єндєртэй, шинэлэг са­наа­ны уурхай болсон ирээ­дїйн болов­сон хїчин оюутнуудыг дэмжих ажлын байраар хангах, оюуныг нь їнэлж байх їр дїнтэй ажлуудыг хийх хэрэгтэй юм.

“Дипломны гол” нэр дуулах сайхан биш ээ

Манай егєє їгийн нэрт тєлєєлєгч, яруу найрагч Т.Галсан єнєєгийн боловсролын тогтолцоо, чанарт сэтгэл дундуур явдгаа нэгэнтээ илэр­хий­лээд, эцэг эхийн зовлогыг зулгаан дєрвєн жил сурчихаад, “бахиалаа эргэтэл” ажил эрдэг нь бакалавр юм болов уу, харин єєрєє зїдэрч тєгс­чи­хєєд тїмний хїїхдийг “махийтал дар­даг” нь магистр юм болов уу гэж ёжилж билээ. Їнэн їг цээжнээс гарахдаа гашуун, тархинд орохдоо хорон байд­гийн жишээ энэ буюу.
Улс орны хєгжил эдийн засгийн байдалтай шууд хамааралтай. Эдийн засаг сайн байх эсэх нь бизнесийг хэр­хэн амжилттай зохион бай­гуулахаас, харин бизнес, эдийн засгийн тогтол­цоо бат суурьтай ирээдїйтэй байх нь сайтар бэлтгэгдсэн мэргэжилдээ эзэн болсон болов­сон хїчнээс шалтгаалдаг. Ингээд л гинжин урвалын эцэст, хєгжлийн хєдєлгєгч хїч нь єнєєгийн оюутангууд болох нь харагдана.
Одоо гарт єртєх эхний сонин дээрх ажлын байрны зарыг харахад їйлчлэгч, худал­дагч, хамгаалагч гэ­хэд л дээд бо­ловс­ролтой, англи хэл­тэй, компью­тер эзэмш­­сэн байх зэрэг шаард­­­ла­гуу­дыг жаг­саа­­сан бай­на. Чад­вар­лаг бо­лов­сон хїчинтэй бо­лох гэсэн биз­не­сийн байгууллагуудын зєв л дєє. Гэх­дээ нєгєє єнц­гєєс нь харвал єч­нєєн жил мєнгєє їрэн байж нарийн мэр­гэ­жил эзэмшчихээд дээрх шаард­ла­гуу­дад ч тєгс тохирчихоор чадвар эзэм­шээ­гїй залуучууд олон байдаг нь нууц биш ээ.
Мэргэжилдээ эзэн болохын талаар нэгэн баг­шийн минь хэлсэн їг санаг­даж байна. “Оюу­тан байх хуга­цаан­даа сонгосон мэргэж­лийн­­хээ талаархи ойлголтын 20 хувийг л эзэм­ши­нэ, ухаандаа суурь нь гэсэн їг. Харин тєг­сєєд аж­лын талбарт гарсан эхний гур­ван жил­дээ їлдсэн ихэнх хувийг эзэмш­­дэг юм” гэж билээ. Тийм ээ! Сур­гуу­лиа тєгсєєд л ажлын тал­барт гарах хэрэгтэй. Ажлын байр олдохгїй, эс­вэл жаахан амрах нэрээр жил єнжих, мєн­гє хєєж наймаа эрхлэх зэргээр цаг алдвал тан­химд сурсан нєгєє жаахан мэд­лэг тань зэвэрч єнгєє алдана. Манай албан газар, ком­паниуд ч мэр­гэж­лээрээ гурваас доошгїй жил ажил­ла­сан энэ тэр гэж туйлшралгїй ид ажил­лах, ертєнцийг ч болов эргїї­лэх эрч хїчтэй залуус, шинэхэн бо­лов­сон хїч­нийг дур­тай авч ажил­луулж мэр­гэ­шїїл­бэл цаг їетэйгээ хєл ний­­лэх­­сэн билээ. Залуус хаана байна, тэнд бїтээн байгуулалт єрнєдєг нь жам юм.


Залуус аа! Гадагшаа гарцгаая

Сїїлийн жилїїдэд манай хїїхэд залуус гадааадын улс орнуудад сурч, дэлхийн тївш­ний мэдлэг эзэм­ши­хийг эрмэлзэх болжээ. Яваад хїс­сэн сургуульдаа орж гэмээ нь мон­гол хїн мэдлэг чадвараараа гайхуулна уу гэхээс дор орж, муу явдаггїй нь бид­ний оюунд євгєдийн їеэс орсон гай­хам­шигт генийн нууц бєлгєє. Олон ул­сын байгууллагын зєвлєх, гадны улсын тєрийн сайдын туслах хийгээд гялалзаж яваа залуус їїний бэлээхэн нотолгоо билээ.
Аль нь хамаагїй дээд сургуульд элсдэг байснаа больж, зохих журмын дагуу тєрєєс їзїї­лэх хєнгєлєлт эдлэх, зээл тусламжинд хам­раг­дах, хамгийн гол нь бусад орны их дээд сур­гуульд шил­жин сурах боломжийг нь хар­гал­зан одоо манайд буй 200 гаруй их дээд сургуулиас магадлан итгэмжлэгдээд буй 63 сургуулийг тїлхїї сонирхох болс­ныг анзаарсан мэргэжлийн хїний їг залуусын гадагшаа зорих хандлагыг илт­­гэнэ. Тэднийг буруутгах аргагїй. Ха­­рин ч юм сурах, “алсын аянаас эрдэм євєрлєж ирэх” хїслийг нь дэмжїїш­тэй.
Гадаадад суралцсан эх оронч сэтгэлтэй шижигнэсэн залуусынхаа хїчээр хєгжлийн хїрдийг хурдацтай эргїїлж, улсаа хєгжїїлж чадсан олон орны туршлага бийг санахад илїї­дэх­гїй. Гагцхїї тєрєєс улс орны хєгжилд зайлшгїй хэрэгцээтэй нарийн мэргэ­жилт­нїї­дийг бодлоготойгоор захиалан гадаадад сургаж, бусад орны их дээд сургуулиудын талаархи боди­той мэдээллээр цаг алдалгїй хангаж байх хэрэгтэй. Харин харьд сурч мэргэжил эзэмшсэн залуусын ємнє эх монгол нутагтаа эргэн ирж улсаа хєгжїїлэхэд хувь нэмрээ оруулах уу, эсвэл нэгэн биеэрээ боломжийн амьдраад тухайн улсдаа їлдэх її гэдэг асуудал тулгарах нь гарцаагїй. Юутай ч уужим сэтгэлт монгол їрсийн гал халуун эх оронч сэтгэхїйд найднам.

Дуламжавын ГЇнжилмаа

***************************************
Source: http://www.orloo.info/

Лектор төвөөс зарласан “Монголын хөгжлийн шинэ гарц юу вэ?” эссэний уралдаанд шалгарсан бүтээл

#1 Winner: Development Gateway

Монгол орон сүүлийн жилүүдэд далайд хаягдсан зангуу давалгаа хаашаа гэнэ тэр зүгрүү урсдаг шиг зөвхөн гадны нөлөөлөл, бүс нутаг, бусад орнуудын эдийн засаг, улс төрийн шийдвэрээс хамааран оршиж байна гэхэд хилсдэхгүй. Нэг үгээр хэлбэл өнөөдөр манай орон бие даасан шийдвэр /ялангуяа эдийн засгийн хувьд/ гаргаж чадахгүй толгойгүй хүн шиг гаднын байгууллага, улс орны зааварчилгаагаар үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Эдгээр байгууллага улс орон хэдийгээр тусламжийн гараа сунгаж чин сэтгэлээр бодлого зааварчилгаа өгдөг байлаа ч тухайн байгууллага улс орон өөрийн талд асуудлыг шийдвэрлэх, үгүй ядахдаа л манай үндэсний онцлог улс орны эрх ашгийг гүнзгий мэдэрсэн бодлого боловсруулах нь юу л бол. Тиймээс зах зээлийн эдийн засагт шилжин ороод хямралын үеэ давч чадалгүй дээр дооргүй бужигнаж байсан цагтай харьцуулахад хэдий тогтворжсон ч гэлээ нийгмийн эмзэг асуудлууд их байгаа энэ үед улс орны хөгжлийн шинэ гарцыг олж даруй шийдвэрлэх нь ирээдүйн өмнө хүлээх бидний үүрэг билээ. Ингэж хэлэхээр л манайхан сурсан зангаараа “Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр миний хэрэг юу байдаг юм бэ” гэдэг.

Энэ нь нөгөө л социализмын үнэнийг хэлэхэд шийтгэдэг, үзэл бодлоо илэрхийлдэггүй дуугүй нэгнийг нь сайшаадаг байсан буруу тогтолцооны үр дагавар эцэг эхийн хүмүүжлээр дамжин өнөөдөрт ирснийх бизээ. Харин үндсэн хуулиараа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь олгочихсон, төр нь иргэнийхээ боол нь байж ажиллах ёстой ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд жирийн иргэд тэр дундаа оюутан залуучууд, эрдэмтдийн үзэл бодол, үйл хэрэг монголын ирээдүйн хөгжилд хэрэгтэй байгааг хэн хүнгүй мэдэж байгаа болов уу? Тэгвэл би энэхүү сэдвийн хүрээнд
а/ Хөгжил гэж юу болох Монгол орны хөгжлийн гарцын талаар болон түүнд нөлөөлөх хүчин зүйл,
б/ Эдийн засгийн өсөлт улс орны хөгжилд зөв дүгнэлт өгөх нь зэрэг дэд сэдвийн хүрээнд авч үзлээ.

Хөгжил гэж юу юм бэ? Хэнээс ч гуйхгүй эдийн засгийн чадавхитай хангалуун амьдрал уу?

Дэлхийд гайхагдсан боловсрол, мэргэжил, соёлыг эзэмших явдал уу?… Энэ бүгдийн аль нь ч улс орны хөгжлийн ирээдүйн дүр төрхийг ганцаар тодорхойлж чадахгүй. Гэтэл өнөөдөр бидний дунд хөгжлийн талаархи сэтгэхүй бүр эсрэгээр ганцхан ядуурлыг даван туулбал хөгжилд хүрчих юм шиг төсөөлдөг хэвшмэл ойлголт бий болчихож. Гэхдээ хотын төвөөр нь тэнгэр баганадсан барилга байшин ярайж хот хөдөөг нь холбосон зам, харилцаа холбоо зэрэг дэд бүтэц сайн хөгжсөн хүн амын амжиргаа өндөр, эдийн засгийн өсөлт ДНБ нь Америкийнхтай ойролцоо, үндэсний үйлдвэр хөгжсөн байвал манай орон хөгжжээ гэж хэлж болох л байх. Гагцхүү үүнийг хэрхэн бий болгох вэ? гэдэгт л эл асуудлын гол шийдэл нь байх ёстой болов уу? Тэрхүү хөгжлийг авъяаслаг удирдагч, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхгүйгээр, техник технологийн дэвшлийг үйлдвэрүүддээ нэвтрүүлэхгүйгээр бий болгож хэзээ ч чадахгүй. Тэгвэл үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг дээр доорхи саналыг тавьж байна.

Улс орон бүрийн хөгжлийн түүхээс харахад үндэсний уламжлал, өөрийн орны давуу тал дээр суурилан мөн өндөр хөгжилтэй орнуудаас суралцан хөгжсөн байдаг. Сингапур, Малайз, Хятад, Япон зэрэг дэлхийд хөгжлийн түвшнээрээ тэргүүлэх байр суурьтай болж буй орнуудыг харахад аль 50-60 жилийн өмнөөс өндөр хөгжилтэй орнуудад мэргэжилтэн, чадварлаг удирдагчдыг бэлтгэж байсан нь юуны түрүүнд хүнрүүгээ чиглэсэн бодлого явуулж тэр нь хожим эх орны хөгжлийг авч явна гэдгийг харж чадаж байсных юм. Байгалийн баялаг гэхээр юмгүй Япон орны хувьд үйлдвэрлэлийн түүхий эдээ импортоор авдаг атлаа аж үйлдвэрийн жишиг улс болон хөгжсөн нь улс төрийн хэтийн бодлого, өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэн, ядуу амьдралаас гарахыг үнэн сэтгэлээсээ хүсч байсан ард түмний гайхамшигтай хүч гэхээс биш бурхан тэнгэрээс буян заяаг нь бусдаас илүү тэгшилж өгснийх биш болов уу?
Манай орон газар нутаг, хүн ам түүхэн хөгжлийн давуу талгүй юм гэж үү? Японд байхгүй байгалийн баялаг, Америкт байхгүй омог бардам он удаан жилийн түүхэн хөгжил, хөгшин Европын орнууд шиг баялагаа аж үйлдвэрийн түүхий эд болгох сэтгэхүй бус байгалиа аргадаж ирсэн ардын ёс заншил гээд үндэсний язгуур эрх ашгаа илтгэсэн онцлог давуу тал даанч олон баймаарсан.

Манай ардын нэгэн зүйр үг байдаг.
“Уух аргаа олохгүй бол
Усны захад хатаж үхнэ
Түүх аргаа олохгүй бол
Түүдгийн дэргэд осгож үхнэ” гэж.

Манайд хөгжлийн асар их нөөц байна. Энгийнээр сэтгэхэд газар доорх байгалийн баялаг. Түүнийг ашиглаад амьдрахад хэрэг болох мэдлэг боловсролын суурь болсон потенциал өндөртэй оюун ухааныг ч бурхан биднээс харамласангүй. Манай монголчуудын оюун ухаан дэлхийд хаана ч гологдохгүй гэдэг нь машины шинэ хөдөлгүүр зохиосон залуу, цээжээр тоо бодож гайхшруулсан жаахан хүү, гадаадад гарсан хүн бүр хэл гайхалтай хурдан сурч, ямар ч газар зохицох чадвартай зэрэг олон зүйлээс харагддаг. Тэгвэл Монголын хөгжлийн гарц юу юм бэ? Хатуухан үнэнийг хэлэхэд баялагаа ашиглаж амьдрах арга ухаанд суралцахгүй л бол ёстой нөгөө алт сандайлсан гуйлгачин байснаа бүр сүүлдээ авдраа сахисан гуйлгачин болон даяаршлын эрин зуунд аль нэг том гүрэнд уусан шингэх эмгэнэлт хувь тавилан туулахыг хэн ч үгүйгэхийн аргагүй юм. Үгүйсгэхийн аргагүй ч гэж үгүй болоод ирснийг Манж зэрэг улсын гашуун түүх гэрчилнэ. Тиймээс жижиг улсад хүндээр тусаж ч болох даяаршил хэмээх дэлхийн хэмжээний бодлогын чанартай нэгтгэлд живээд орчихгүйн тулд өөрийн орны үндэсний онцлогтой зарим талаараа дангааршсан шинэ хөгжлийн гарцыг бий болгон хөвж бие даан оршин тогтнож хөгжих нь манай орны хамгийн том зорилт байх нь зайлшгүй юм.

Монголын шинэ үеийн хөгжлийн зорилтыг би юун түрүүнд хувь хүнээ хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой гэж бодож байна. Гудамжаар нэг архичид, эх орноо гэсэн сэтгэхүйгүй элдэв ёс суртахууны доголдолтой залуучууд, газар нутгаа юугаар ч сольж мэдэхээр болчихсон төрийн түшээд байхад хөгжинө гэж ярих нь дэндүү үнэмшилгүй сонсогдох бизээ. Тархиндаа юмгүй хүн өнөөдрийн хоолоо бэлтгэдэг, толгойдоо бодолтой хүн ирээдүйн идшээ бэлтгэдэг гэсэн үг байдаг. Өнөөдөр Монголын хүн амын дийлэнх нь дээд түшмэд удирдлагууд нь ч бүгд л мөнгийг хялбар олж баяжих гэсэн амиа хичээсэн сэтгэхүйтэй болчихжээ. Ингэж өнөөдрийнхөө хангалуун амьдралыг бодохоос биш үндэсний үйлдвэрлэлд хэрэгтэй гээд эх оронд үйлдвэрлэсэн бараа сонгох сэтгэхүйтэй нь манайхан дунд хэд бол? Энэ ухамсрыг нь өөрчлөхгүйгээр хөгжилд хүрэхгүй нь аксиом адил үнэн болж байгаа учраас Монголын хөгжлийн гарц юуны түрүүнд хүний хөгжил буюу үндэсний ухамсрыг сэргээх, тэднийг эрэлт хэрэгцээтэй байгаа салбарын мэргэжилд нь өндөр түвшинд бэлтгэхэд чиглэгдэх ёстой.

Тиймээс Монголын хөгжлийн шинэчлэлийг эх орноо гэсэн иргэд, техник технологийн дэвшилийг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн боловсон хүчнийг шаардлагатай гэвэл өндөр хөгжилтэй оронд бэлтгэж сургах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Гэтэл үүнд дутагдалтай талууд бас байна. Өнөөдөр гадаадад оюутнууд сурахгүй биш сурч байгаа. Тэднийг өндөр зардал гарган өчнөөн жил зарцуулан суралцаад эх орондоо ирэн ажиллах гэхээр цалин урамшуулал нь бага, ажилын байр олддоггүй зэрэг дутагдалтай талууд байгаа юм.

Энэ нь 1-рт ажиллах орчинг бүрдүүлж өгөөгүй болон цалин тэтгэмж зэрэг нийгмийн хангамжийн асуудалтай холбоотой бөгөөд 2-рт мэргэжлийн буруу сонголт буюу нийгэмд ханасан мэргэжлээр суралцаад байгаатай зайлшгүй хамааралтай. Энэ мэтчилэнгийн асуудлаас болж тэд эх орондоо ажилалгүй гадаадад оюунаа үнэлүүлж байгаа нь Монгол орон их хэмжээний оюуны хөрөнгө оруулалтаа гадагш алдаж байгааг харуулж буй харамсалтай жишээ юм. Тэр чадавхижсан оюун ухааныг ашиглах арга механизмыг бүрдүүлэхийн төлөө хангамжийг сайжруулах зэрэг бүхий л аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Эдгээр зүйлээс харахад хөгжлийг ганц иргэний үзэл бодол төлөвшүүлчихдэггүй, нэг төрийн үйл хэрэг бүтээчихдэггүй учраас иргэн бүрийн оролцоо чухал гэдэг нь зайлшгүй юм.

Тиймээс л хөгжлийн гарц бол хүний хөгжил дээр суурилах ёстой. Бас нэг асуудал бол оюутан залуучуудаа бүтээлчээр сургаж хувь хүн гэдэг талаас нь чадваржуулах хэрэгтэй. Дөрвөн жил мөнгөө төлж сурахдаа дипломон дээрх дүнгийн төлөө л гүйхээс биш өөрийгөө хөгжүүлье гэж хичээдэг нь тун цөөхөн гэдгийг тэдний дунд байдгийнхаа хувьд би гадарлана. Зарим нэг нь үнэхээр сайн сурдаг ч мэдлэгээ гаргаж ашиглаж чаддаггүй нь бас л харамсалтай. Энэ бүгдийг тоочдогийн учир нь боловсролын систем нь хатуу шалгуургүй түүнийгээ дагаад бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд маань хувь хүн болж бүрэн төлөвшиж чаддаггүйг хэлэх гэсэн юм.
Улс оны түүхэнд хялбар аргаар хөгжсөн жишээ миний л мэдэхийн байхгүй. Дэлхийн 2-р дайны дараа эдийн засаг, нийгмийн хувьд хүнд байдалд орсон Япон орон, соёл иргэншилгүй газар очиж суурьшсан цагаачдын эх орон Америк зэрэг өнөөдрийн хөгжилтэй орнуудын хөгжлийн үндсэн гарц нь ядуу амьдралыг үнэн голоосоо үзэн ядаж сайхан амьдралын төлөөх иргэдийн зүтгэл байсан гэхэд нэг их буруудахгүй болов уу.

Манайхан ажиллах чадвар сул бүр цаашилбал ажиллах дургүй болчихсон байгаа нь үнэхээр аймшигтай. Ямар сайндаа л ажил олдохгүй байна гэсэн залуучууд 2 алхаад тааралдах атлаа барилга, зам зэрэг бүтээн босгох ажилд хятадын гэрээт ажилчид ажиллаж байх нь гайхалтай. Дарга нараас нь сонирхон асуухад “манайхан залхуу” гэсэн үгээр ам таглах юм. Уг нь удирдан зохион байгуулж, ойлгуулан сэнхрүүлж чадвал залхуу хүнийг ажилсаг болгож болно л доо. Энэ байдал удаан үргэлжилбэл бид хичнээн хөгжье гээд баялагаа гаргаж зараад банк, аж үйлдвэрүүд байгууллаа ч баяжина гэдэг хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл хэвээр үлдэх болно. Ер нь хөгжсөн орны түүхээс харахад нийгмийн дундаж давхрааг хэдий чинээ олон хүн эзэлж байна тэр хэмжээгээр хөгжил тодорхойлогддог. Харин гэдсээ даахгүй болсон хэдэн баячууд төрчихөөд бусад нь үгээгүй ядуу хэвээр байвал энэ нь ардчилсан нийгэм дэх хөгжил яав ч бишээ. Тэгвэл тэр дундаж амьдралын түвшинтэй иргэдийг хэрхэн бий болгох вэ? Энэ бол дээр хэлсэнчлэн тэднийг мэргэжилд нь мэргэшүүлж, ажилд нь дадлагажуулж, тархинд нь ухамсарлуулах үйл явцтай зайлшгүй холбоотой юм. Гадаадад манай залуучууд эдийн засаг, бизнес зэрэг удирдлагын чиглэлээр илүү суралцдаг. Харин хойшид инженер, техникч зэрэг нарийн мэргэжлийн чиглэлээр суралцах нь аж үйлдвэр хөгжиж буй энэ цагт чухал шаардлагатай. Гэтэл манайхан бүгдээрээ дарга болох сонирхолтой болчихсон. Үүнийг нь ашиглаад мэдэх мэдэхгүй хувийн сургуулиуд олноор байгуулагдаж боловсролыг бизнес болгож хэрэгтэй хэрэггүй нийгэмд ханасан мэргэжилтэн үй олноор бэлтгэж байна. Ингээд бүгд захирал болно гэж дээд боловсролын диплом өвөртлөөд байхаар бүтээн байгуулалтын салбар болох аж үйлдвэрт нь гадныхан монополчлохоос яахав дээ. Иймэрхүү тогтолцооны шинжтэй хямрал бий болохыг төр нь урьдчилан харж боловсролын салбараараа дамжуулан мэргэжилтний чиглэлийг зохицуулж байх хэрэгтэй юм болов уу. Залуучууд ч гэсэн өөрсдөө яг ямар мэргэжилтэн шаардлагатай байгааг судлан, мэргэжлээ сонгох нь зүйтэй.

Боловсролын салбараа хувьчлаагүй байгаа нөхцөлд энэ бол шийдвэрлэх боломжтой асуудал юм. Эдгээр асуудалтай холбогдуулаад нэгэн жишээ хэлэхэд Шведийн 100%-ийн хөрөнгө оруулалттай “Oriflame” компани салбараа эх оронд нь оруулна гэдгийг анзаарсан хятадууд мэргэжилтнээ бэлтгэж эхэлсэн бөгөөд өөрийн орны том зах зээлийг сонирхож эхлэнгүүт нь тус компанид үйлдвэрээ байгуул, ажилчид нь манайх байх ёстой зэрэг үндсэн шаардлагуудын тавьсан байна. Энэ нь ажилгүйдлийг багасгах, хөрөнгө оруулалтаа татлаа гэхэд үйлдвэрийг нь барьцаа болгон ашиглах стратеги бодлоготой нь нягт холбоотой ажээ.
Манай орон ч байгалийн баялагаа түшиглэн зах зээлийн эдийн засагт шилжин орсон тэр үеэс уул уурхайн чиглэлийн мэргэжилтнүүдийг ихээр бэлтгэж байсан бол өнөөдөр хүн амынх нь багагүй хувь нь ажлын байраар хангагдаж болох л байсан. Гэтэл төр маань үүнийг хийж чадаагүй. Ганцхан уул уурхайн салбар гэлтгүй бүхий л салбарт өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь аж үйлдвэр эрчимтэй хөгжих үндэс суурь нь болно гэдэгтэй та санал нийлэх байх.
Техник технологийн шинэчлэлийг хурдацтайгаар нэвтрүүлэх нь манай орны хөгжлийн бэрхшээлийг шийдэх бас нэгэн том алхам гэдэг нь өнгөрсөн он жилүүдээс харагдсан. Ж.нь АПУ компанийн 220 төгрөгийн зардалаар гаргадаг усыг САПУ компани 150 төгрөгөөр гаргаж байгаа нь техник технологийн дэвшлийн ямар хэрэгтэйг харуулж байгаа тод жишээ юм. Энэ шинэчлэл нь ганц үйлдвэрлэгчдэд ашгаа өгөөд зогсохгүй ард иргэд хэрэглэгчид ч хямд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүртдэг нь гарцаагүй ээ.

Эдийн засгийн өсөлт улс орны хөгжилд үнэн зөв дүгнэлт өгөх нь

Манай оронд зах зээлийн эдийн засаг тогтворжих үйл явц тасралтгүй өрнөсөөр байгааг бид бэлхэнээ харж байна. 2005 онд урьд хожид гарч байгаагүйгээр эдийн засаг өсөж 10.6%-д хүрсэн. Эдгээрийг олон хүчин зүйлтэй холбоотойгоор авч үзэж болох юм. Жишээ нь зэсийн үнэ урьд хожид байгаагүйгээр өссөн гэх мэт. Гэтэл энэхүү өсөлтийг дагаж хүн амын амьжиргаа сайжирч ажилгүйдэл багассан юм ерөөсөө алга. Иргэдийн гар дээр бэлнээр очих орлогын нэмэгдэл буюу цалин хөлсний нэмэгдэл төрийн албан хаагчидад 30%-иар оногдсоноос биш өөр төрлөөр иргэдийн орлого нэмэгдээгүй, амьдрал ч дээшлээгүй. Энэ нь юуны түрүүнд эдийн засгийн өсөлтийг хэмжихдээ буруу тооцсон болох нь харагдаж байна. Учир нь ДНБ-г үндэслэж эдийн засгийн өсөлтийг тооцдог. Гэтэл ДНБ-г тооцохдоо манай нутаг дэвсгэр хил хязгаарын дотор оршин үйл ажиллагаагаа явуулж буй компанийн эцсийн бүтээгдэхүүнийг авч үздэг.
ДНБ=ҮНБ-ГА+ГТ гэсэн томъёоллоор тооцдог. Ө.х гадны компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ДНБ-д ордог гэсэн үг. Тэгвэл Броу гоулдын 50 сая доллар эдийн засгийн өсөлтийг тооцоход оролцсон ч гадагшаа гарсан. Энэ мэт гадны хөрөнгө оруулалттай олон компани үйл ажиллагаагаа явуулж буй. Тэгвэл тэдгээрийг хийсвэрээр эдийн засгийн өсөлтөндөө оруулчихсан явж байгаа нь харамсалтай. Ард иргэдийн амжиргаа дээшлэх нь үү? Ядуурал ажилгүйдэл буурах нь уу? гээд харахад төдийлөн өрчлөлт орсонгүй. 200-д мянган хүн ажилгүй буюу Монголд ажилгүйдэл 13%-тай байна. Ядуурал ч бүр нийт хүн амын 30 шахам хувийг эзлэж байгаа нь эдийн засгийн өсөлт буруу зүйлд зарцуулагдаад байна гэсэн ард түмний хандлага бий болгоход хүргээд байгаа нь харамсалтай.

Дүгнэлт

Энэ бол Монголын хөгжлийн гарцаа гээд тодорхой нэг зүйлийг нэрлэнэ гэдэг боломжгүй ажээ. Хөгжил гэдэг энэ зүйл нь олон талтай улс орны олон асуудлаас хамаарч уялдаа холбоотойгоор бий болдог учраас нийгмийн нэлээд асуудалруу орж хэлэлцэх хэрэг гарлаа. Гэвч үндэсний үйлдвэрээ хөгжүүлж эдийн засгаа тогтворжуулна гэж том дуугарахаас түрүүнд хүн амын хөгжил ялангуяа чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж ядахдаа эх нутагтаа өөрсдөө ажлаа хийдэг болгож сэтгэхүйн хувьд дэвшил гаргах хэрэгтэй юм байна гэдэг дээр л бат бөх байр суурьтай үлдлээ. Түүнээс биш газраан ухаж яаж идэх талаар хэрэлдэх нь хөгжил бишээ. Нөгөө л хялбар амьдрах гэсэн бэлэнч сэтгэлгээний сэдэл төрд нь ч иргэд нь ч бий болсныг харуулж байна. Манай монголчууд Манжийн дарлалд 200-д жил, 90-н жил ЗХУ-р социализмыг заалгаж, эрх чөлөөгөө олсон энэ 16 жилдээ гадны улсуудаар бас л удирдуулсаар ирлээ. Одоо харин ирээдүйгээ хэн нэгнээр биш өөрсдөө удирдан бий болгох хэрэгтэй байна. Дээр өгүүлсэнчлэн Япон, Америкийн ард түмний сайхан амьдрах хүсэл эрмэлзэл шиг эх орноо хөгжүүлье гэсэн санааг өөрсдөө өрнүүлэх цаг нь болжээ. Бид хүчтэй байсан түүхээ ярих биш үргэлжлүүлэн бүтээх ёстойг арт түмэн минь ойлгоосой. Хүнийхээ хөгжлийг эхлүүлээгүй байж бид баян тансаг амьдрал мөрөөдөж хэвтэх нь дэндүү гэнэн алдаа юм байна гэдгийг өчнөөн жил мэдэрлээ. Энэ бүхний эцэст дүгнэн хэлэхэд Монгол орны хөгжлийн гарц бол иргэн бүр эх орныхоо төлөө, Монголын ирээдүйн төлөө, өөрсдийн сайхан амьдралын төлөө гэсэн чин сэтгэлийг өвөрлөж ухамсар сэтгэхүйдээ шингээн санаж сэрж явах, мөн байгалийн баялаг дээрээ түшиглэсэн аж үйлдвэрийг бий болгон юуны түрүүнд тэдгээрийг удирдах мэргэжилтэн боловсон хүчнийг техник технологийн дэвшилттэй орнуудад суралцуулах нь зүйтэй болов уу.
Тэнгэр заяат миний Монголын ард түмний хийморь лундаа нь үргэлж босоо байх болтугай.

Чингис-Соосэ ОУХЭЗ 130-р бүлэг О.Амгаланбаатар

Эх сурвалж: Яруу сэтгэгч

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: