Olloo wants to grow

Монголын хувьцаа, бирж, үнэт цаасны зах зээл сонирхогчдод зориулав. Хэдийгээр цөөн хэдэн жилийн өмнө байдал тун таагүй, хувь хүмүүс, байгууллагуудад нээлттэй бус байсан ч одоо байдал дээрдэж байгаа бололтой. 

From: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=67013&catid=1

Сvvлийн хэдэн жилvvдэд хєрєнгийн зах зээлийн vйл ажиллагаа идэвхижих хандлага ажиглагдаж байгаа нь хєрєнгийн зах зээл дээрээс санхvvжилт авч байгаа болон vнэт цаасны арилжаанд оролцон тоглож буй иргэд, аж ахуйн нэгж болон мэргэжлийн байгууллагуудын тоо нэмэгдэж байгаатай шууд холбоотой. 2005-2006 онд нийтдээ 4 компани нээлттэй компани болсон бєгєєд vнэл цаасны зах зээлээс тєгрєгийн хєрєнгє босгосон мэдээ байна. Банкны зээлийн хvv єндєр єнєєгийн нєхцєлд манай компаниуд дотоодын арилжааны банкуудаас гадуур хєрєнгийн эх vvсвэр эрэх болсон нь тодорхой бизээ. Гадаадын банкууд, компани, хувь хvн хєрєнгє оруулагч нарыг бараадан тэдгээрт єєрийн компаний сурталчилан єєртєє татахыг хичээж байгаа нь нууц биш. Гэтэл Солонгос, Япон гээд харийн нутагт очин хєлс хvч, цаг хугацааг алдалгvй єєрийн нутагтаа буюу хєрєнгийн бирж дээрээс санхvvгийн хэрэгцээг бvрэн шийдэх боломж байсаар байгааг нэг л ухаарахгvй байх шиг.

Монголын эдийн засгийн єсєлтийг дагаж дотоодын компаниуд гадаадын хєрєнгє оруулагч нарын анхааралыг ихээр татах болсон. Оюу толгой, Таван толгой гээд уул уурхайн салбар гадаадын хєрєнгє оруулагчдийн анхааралын тєвд байгаа болохоор ч тэр vv, магадгvй vнэт цаасны нууцыг бие сэтгэлээрээ мэдэрсэн харийнхан манай хєрєнгийн зах зээл дээр хэд хэдэн брокер дилерийн компани vйл ажиллагаа эхлvvлээд байна. Хоосон мєрєєдєл гэж бодож магадгvй. Гэтэл хоосон биш гэдгийг гадаадын хєрєнгє оруулагчид манай улсын нэгэн компанийг сонгон хамтран ажиллах болсоноор, иргэд байгууллагуудын санхvv єсч байгаагаар батлаж байна. Yнэт цаасны зах зээлийг амьдралын нэгэн тойрог гэж vзвэл энэ тойрогт алхалдаг гадаадын хєрєнгє оруулагчид ёстой л долоо хэмжиж нэг огтолдог болохыг бид кинон дээрээс хардаг. Тэгвэл кинон дээр гардаг тэр л амьдрал бидний ємнє бvрэн утгаараа хэрэгжиж таны амьдралд гар бие оролцох болоод байна. Бид улаан, ягаан тасалбараа хэрхэн яахаа мэдэхгvй байсан цаг саяхан. Тухайн цагт авхаалж самбаатай нэгэн нь нєгєє тасалбарыг хэдэн тєгрєгєєр худалдан авч єнєєдєр хєрєнгє билтэй нэгэн болсон байгааг та мэдэх биз. Энэ vед тоглож байсан тоглогчид тойрогоосоо хальж гадаадын компаниудын хувьцаагаар халаасаа зузаалах vvд нээгдэх болсон. Манай улсын эдийн засаг тооцоолж байснаас маш хурдан єсч байгааг дээр дооргvй ярьж бичиж байгаа. Эдийн засаг єсєхєд нєлєєлж буй нууц нь “emerging market” буюу єсвєр зах зээл гэж тооцогдож байгаа бєгєєд олон улсын жишгээр энэ зах зээлийн vр єгєєж нь хєгжингvй орнуудын компаниудаас 3-4 дахин єндєр гэнэ. New York-ийн хєрєнгийн бирж ба NASDAQ дээр арилжаалагддаг хувьцаануудын єсєлтийг хэмждэг нэгэн vзvvлэлт болсон S&P 500 Index-ийг дурьдахад дундаж vр єгєєж нь 12 хувь байдаг. Энэ юу гэсэн vг вэ гэвэл S&P 500 Index-ийн бvтцэд (сагсанд) ордог New York-ийн хєрєнгийн бирж ба NASDAQ дээр бvртгэлтэй том хэмжээний 500 компанийн vнэт цаас арилжаалагдаж авах юм бол нэг жилд дунджаар 12 хувийн ашигтай байна гэсэн vг. Таныг New York-ийн хєрєнгийн биржийг зорь гэж хэлээгvй. Манай улсын компаниуд санхvvжилтийн маш єндєр зардлаар буюу зээлийн хvv єндєр орчинд нь ашигтай ажиллаж эрчимтэй єсч байна. Хувьцаа авснаар ногдол ашиг хvртэж, хувьцааны vнэ єссєнєєр бvртгэлийн санхvvгийн хэлээр яривал vндсэн хєрєнгє єсєх хэрвээ нэг хувьцаа 100 тєгрєг авсан бол 200 тєгрєгєєр зарж 100 тєгрєгийн ашигтай байж болох нєхцлийг бvрдvvлж байна гэсэн vг. Ємнє нь дурьдсан 4 компанийн хувьцааг жишээ болгож авахад Зоос банкны анхны vнэ 1000 тєгрєг байсан нь 4000 тєгрєг, БиДиСек XK-ийн анхны vнэ 100 тєгрєг байсан нь 2100 тєгрєгт тус тус хvрч анх гаргасан vнээсээ хэд дахин єссєн байна. Одоохондоо анхны нийлvvлэлт нь арайхан дуусаагvй байгаа учраас Genko Tour Buro-гийн хувьцаа нэрлэсэн vнээрээ зарагдаж байгаа. Гэхдээ анхны нийлvvлэлт нь удахгvй дуусах биз гэж найдаад би ч гэсэн хэдэн хувьцаа авсан юм. Бvх мєнгєє гэхдээ нэг доор байлгаж болохгvй гэдэг vvднээс энэ алхамыг хийсэн юм. Хамгийн гол нь хєрєнгєє хvр хорхойнд идvvлэн хав дарах биш хєрєнгийн зах зээлд бодит эргэлтэнд оруулж хєрєнгєжих явдал нь хамгийн чухал байсан юм.

Дараачийн нэгэн нууц гэвэл

Удахгvй та бvхнийг халаасыг дvvргэх нэгэн алхамыг яг одоо таны уншиж буй манай сайт хийх гэж байна. Энэ нь http://www.olloo.mn маань ч гэсэн ирээдvйн єсєлтєє бодож дараа дараах тєслvvдээ хэрэгжvvлэхийн тулд олон нийтэд хувьцаагаа санал болгож хєрєнгє босгох гэж байгаа явдал юм. http://www.olloo.mn сайттай хамт хєгжиж ирсэн та биднийг хэнээс ч илvv сайн мэднэ. Богинохон хугацаанд вэб программчилал, онлайн зар сурталчилгаа, vйлчилгээгээр єєрийн гэсэн байр сууриа олж, Монгол улсын тэргvvлэх компани болж чадсан. Энэ бол уншигч та бидний хамтын хvч, хамтын амжилт юм. Энэхvv амжилт дээр тулгуурлан хєрєнгє оруулалт хийснээр олсон амжилтаа улам бэхжvvлж, шинээр гарч буй техник, технологийн дэвшлийг єєрийн vйл ажиллагаанд нэвтрvvлэн, хэрэглэгчиддээ “e-commerce online” дэлгvvр, “distance learning” буюу online сургалт гэх мэт олон чанартай тvргэн шуурхай vйлчилгээ vзvvлж улам хурдан хєгжлийн дээд тvвшинд хvрэх зорилготой байна.

Жаахан онгироход манай Olloo.mn-ийг Монголд vйл ажиллагаагаа явуулдаг бусад салбарын компаниудтай харицуулахад хэцvv л дээ. Vйл ажиллагаа нь электрон ертєнцєд оршдог бєгєєд vйлчилгээ нь цахим тоолуураар дамжиж хэрэглэгчдэд хvрдэг. Дэлхийн єнцєг булан бvрээс Olloo.mn руу шууд хандаж болдог онцлогтой. Электрон ертєнцєд чих дэлдийлгэж, уулга алдуулах бvхий л мэдээллийг та бvхэндээ хvргэх зорилгоор бид єдєр бvр ажиллаж байдаг билээ. Энэ зорилго нь Америкийн Google гэх компанитай маш тєстэй юм. 1998 онд хоринтав, хоринзургаан настай хоёр залуу Google компанийг найз нєхєд гэр бvл танидаг хvмvvсээсээ мєнгє зээлэн чуу чаймай нэг юм эхлvvлсэн тvvхтэй. Маш богинохон хугацаанд энэхvv компани єсч, єнєєдєр дэлхий даяар Google-ийг мэдэхгvй хvнгvй болсон. Єнгєрсєн 2004 оны 4 сард Google хувьцаагаа $100 нэрлэсэн vнээр олон нийтэд (IPO) санал болгон гаргасан бєгєєд 2007 оны 8 сарын 31-ний хаалтын ханш нь $511.40 болсон байна. Яг энэ зарчим технологоор vйл ажиллагаагаа явуулж байгаа Olloo.mn нь хувьцаагаа олон нийтэд 100 тєгрєгєєр санал болгож байна. Монголыг зах зээл дэлхийн зах зээлтэй тэнцэхгvй хэмээн энэ цагт та бодож байсан уу тэгвэл 3 жилийн дотор 511.40 тєгрєг дєнгєхєєр байгаа шvv. Энэ нь 3 жилд жил болгон дунджаар 72 хувиaр єснє гэсэн vг. S&P 500 Index-ийн дундажтай харьцуулахад дажгvй биш гэжvv. Мэдээж ирээдvйг 100 хувийн магадлалтай хэн ч харж чадахгvй, гэхдээ бизнесийн загвар модел, менежмент, ирээдvйн тєлєвлєгєє тєслийг харахад Olloo.mn-ийн магадлал єндєр л байна. Та бодоод vз…

Єєрийн салбартаа тэргvvлэгч, монгол хvний оюун ухааны чадвараар бvрдэж бий болсон Оллоо компанийн хувь нийлvvлэгч болж хувьцаа эзэмшихийг хvсвэл доорхи хаягаар бидэнд хандана уу.

“Си Си Пи” ХХК, Хєрєнгє оруулалтын зєвлєх, брокер дилерийн компани
Улаанбаатар хот, Сvхбаатар дvvрэг, Олимпийн гудамж 14, Атлант барилга

Утас: 331754, 91910191
Факс: 331754
И-мэйл: info@сср.mn

Оллоо энгийн хувьцаа
Арилжаанд гаргах 2007 оны 9 дvгээр сар
Vнэ 100 тєгрєг
Хувьцааны тєрєл Энгийн хувьцаа бєгєєд хувьцаа гаргагчийн нэрээр бvртгэгдсэн биет бус хэлбэрээр хувь хvн болон хуулийн этгээдэд арилжаална.
Брокерийн шимтгэл Тухайн vйлчлvvлж буй
Хувьцааны арилжаа Энгийн хувьцааг нэг бvрийг 100 тєгрєгийн нэрлэсэн vнэтэйгээр арилжаална.
Худалдан авагчийн авах хамгийн доод нэгжийг заагаагvй
Худалдан авахдаа:

  1. хувь хvн бол иргэний vнэмлэх /байгууллага, компани бол байгууллагын гэрчилгээг авчирч захиалгын хуудсыг бєглєн тєлбєрийг тєлнє.
  2. Худалдан авагч vнийн дvнгийн 0.1 хувьтай тэнцэх гvйлгээний шимтгэлийг тєлнє.
  3. Vнэт Цаасны Тєлбєр Тооцоо Тєвлєрсєн Хадгаламжийн Тєв (VЦТТТХТ) ХХК-д данс нээлгэнэ

Хувьцааг дараах газруудаар дамжуулан худалдан авах боломжтой:
– Брокер, дилерийн компаниуд
Захиалга єгсний дараа ажлын 2 хоногийн дотор брокер, дилерийн компаниудаас хувьцаа эзэмшиж буйг гэрчилсэн батламжийг хvлээн авна.

Хувьцааг бусдад шилжvvлэх, барьцаа Хувьцаа эзэмшигч, хувь хvн болон хуулийн этгээд нь єєрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжvvлж болно.
Хувьцааг бусдад шилжvvлэх болох барьцаалах нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: