Sample income USA

 Доорх материалыг би жишээ болгож  http://www.tetgeleg.mn -с авсан юм. Холбоос нь олдохгүй байсан тул эх хувилбарыг нь хуулж тавьлаа. Энэ нь Америк улсад хагас тэтгэлэгтэй оюутны орлого, зарцуулалт ямар байх талаар тайлбарласан байна.

MN in AU: http://gegeen.wordpress.com/2007/08/31/sydney-income-mongolians/

Австралийн хөдөлмөрийн доод хөлс нь 2006 оноос хойш цагт $13.47 доллар байгаа юм байна.

Minimum Wage Decision Oct2006

http://insights.unimelb.edu.au/5.html

 Австралийн сургалтын төлбөр Америкийнхаас хямд бөгөөд оюутнуудын орлого өндөр, ажиллах боломж илүү байдагийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ үүгээрээ Австрали Америкийг өрсөлдүүлэх гэсэнгүй. Харьцуулалтыг сонирхсон хүмүүс нь өөрсдөө хийчихдэг юм.

Ээж, аавынхаа мөөмнөөс гарах “онол”  

Энэ бол би яаж 2-р курсээсээ эхлэн гэрээсээ мөнгө авахаа больж, сургалтын төлбөр, байр, хоолны мөнгөө бие даан төлөөд, цаана нь халаасны мөнгөтэй болдог байсан туршлага, арга барил юм. Үүнийгээ би “Ээж, аавынхаа мөөмнөөс гарах онол” гэж нэрлээд байгаа. Хүн өөрийн гэсэн орлоготой болж, түүгээрээ хэрэгцээгээ шийдээд, ар гэрээсээ хол, бие даан амьдрана гэдэг бол ээж аавынхаа мөөмнөөс гарах хамгийн анхны алхам учир би ийнхүү нэрлэсэн юм.

ЗАРДЛУУД

Дүн

Тайлбар

Сургалтын төлбөр

9735

Нийт төлөх ёстой төлбөрийн хэмжээ
Тэтгэлэг

-6035

Сургуулиас надад олгож буй мөнгөн дүн. Өөрөөр хэлбэл би энэ хэмжээний төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа юм.
Цэвэр төлбөр

3700

Миний өөрийн төлөх ёстой мөнгөний хэмжээ
Сургуулийн хураамж

825

Лаб, номын сан, оюутны клубууд, олон нийтийн ажил, оюутанд зориулсан үйлчилгээнүүдэд зориулж жилд нэг удаа, намрын улиралд авдаг.
Хоол

2492

Өдөрт 3 удаа, долоо хоногт 19 удаа хооллох мөнгө. Монгол хүнд зохих дажгүй хоол бий. Харин Хятад оюутнуудад зохидоггүй юм билээ. Хэрэв таалагдахгүй бол идэхгүй байсан ч болно. Тэгвэл энэ зарда буурна.
Байр

1390

Ядаж эхний жилдээ дотуур байранд амьдраад үзэх хэрэгтэй. Найз нөхөдтэй болно, нийгэмшинэ, хэл ч сайжирна. Аль болох Европ, болж өгвөл америк хүнтэй орчих хэрэгтэй. Хятад, Энэтхэг, Филиппин гэх мэт гадаад оюутантай орж болохгүй шүү. Амьдрахад ч бэрх, хэл ч сайжрахгүй…
Ном

750

2-р семестрээс second hand буюу хэрэглэсэн ном авбал зардал бага гарна.
Даатгал

832

Заавал төлөх ёстой мөнгө
Нийт зардал

9989

 

НӨХӨХ ОРЛОГО
Кампусын ажил

4800

Хуулийн хүрээнд ажиллах эрхтэй 20 цаг бий. Хамгийн багадаа 6 долларын цалинтай ажлыг бүтэн жилийн турш буюу хичээл орох үеийн 10 сараар нь тооцвол: 6*20*4*10=4800 $ болж байна.
Нэмэлт тэтгэлэг

1600

Би Theoder Roosevelt-ийн тэтгэлэг авдаг байсан юм. Иймэрхүү төрлийн тэтгэлэгүүдийг сайн хайвал маш их бий.
Зуны ажил

6000

Денвер хотод очиж зуны турш сайн ажиллахад овоо хөөрхөн мөнгө хуримтлуулдаг байлаа. Төлбөртөө өгөөд цаана нь багагүй мөнгө үлдэнэ.
Нийт орлого

12400

 

ХУРИМТЛАЛ

2411

Энэ бол хамгийн багадаа хуримтлуулж чадах мөнгө. Гэхдээ хадгална гэж юу байх вэ, ойр зуурын хэрэгцээт зардлууддаа өгөөд дуусна. Хамгийн гол нь хүнээс мөнгө зээлэхгүй, өр тавихгүй, ээж ааваасаа мөнгө авахгүйгээр сураад, амьдраад байж болно гэдгийг л харуулж байгаа юм.

Би жил бүр нэг иймэрхүү хүснэгт хийж, яаж сурах, амьдрах, өөрийгөө боловсруулах мөнгө олох төлөвлөгөөг гаргадаг байлаа. Эндээс харахад, эхний ээлжинд ээж ааваасаа 8.000-10.000 доллар зээлж аваад, харин хоёр дахь жилээсээ өөрөө өөрийгөө санхүүжүүлж, улмаар ээж аавынхаа “мөөмнөөс гарах” боломжтой гэдэг нь харагдаж байгаа байх аа. Энэ хүснэгтийн “ЗУНЫ АЖИЛ” гэсэн хэсэгт амралтаараа том хотод очиж зуны турш ажиллаж хуримтлуулдаг байсан мөнгөнийхөө хэмжээг бичсэн юм. Би өглөөгүүр Америкийн гурав дахь том банк болох Wells Fargo банкинд карт (дебит, кредит…) борлуулдаг байлаа. Хэдий чинээ олон хүнийг карттай болох шийдвэр гаргахад нь ятгана, төдий чинээ миний урамшуулал, цалин, үзүүлэлт өснө гэсэн үг. Орой 5 цагт ажил тармагц ресторанд очиж зөөгч хийдэг байлаа. Hops гэдэг сүлжээний ресторан бий. Эхний үедээ хэцүү, байнга загнуулна. Хурд шаардлагатай, бараг гүйхээс наагуур. Хүн орж ирээд суухад нь 45 секундын дотор салад, 5 минутын дотор хөнгөн зуушийг нь өгөх ёстой гэх мэт. Тэгэхгүй бол загнуулна. Багаар ажилладаг, тойрог системтэй болохоор бүр ч хурдан хөдлөхгүй бол бусдынхаа ажлыг нураах аюултай. Тэгээд орой ажил тарахад tip буюу гар цайлгасан мөнгөө бүгд хувааж авна. Эхний үедээ юм мэдэхгүйгээсээ болж их сандардаг байв. Коктейль л гэхэд арав хорин янзаараа, үйлчлүүлэгч ямар орцыг нь ямар хэмжээтэй, ямар жороор хийхийг дуржигнуулаад хэлэнгүүт сонсож, тэмдэглэж авч чадахгүй л бол баларна. Хэл маш сайн байх хэрэгтэй. Сайн ажиллавал оройдоо 100-300 долларын tip-тэй бууна. Бидний үндсэн цалин цагийн 2 доллар байсан учраас бид бүгдээрээ маш сайхан харилцаж, сайхан үйлчилж, сэтгэл хангалуун гаргахгүй л бол болохгүй. Tip бол нийт дүнгийн 10-15 хувь нь байдаг.

 

Миний хамгийн их авч байсан tip гэвэл нэг удаад 50 доллар байлаа. Ингээд амралтын өдрүүдээрээ Payless гэдэгт гутлын дэлгүүрт  очиж гутал зарна. Орж ирсэн хүмүүст хэрэгтэй размерыг нь хурдан олж өгнө, гутлаа тайлбарлана, магтана. Цагийн 7 долларынх, сайн ажиллаж олон гутал зарвал урамшуулал авна.
Ингээд л зунжин 3 ажил зэрэг хийснийхээ хүчинд 6000 гаруй доллартай болоод Дикинсон буцаж байлаа. Ар гэр, эх орноосоо хол газар сурна гэдэг бол зөвхөн сургуулиас өгч байгаа мэдлэгээс суралцаад зогсохгүй амьдралаас маш их суралцах процесс явагддаг. Ганцаараа бие дааж шийдвэр гаргана, хүнд хэцүү үеийг өөрийн ухаанаар даван туулна, асуудал тулгарвал өөрөө шийднэ, хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө өөрөө хариуцлага хүлээнэ, буруу зүйлийнхээ горыг өөрөө амсана гээд… ээж аавынхаа мөөмнөөс гарахаас өөр замгүй. Миний өөрөө зохиосон энэ жижигхэн боловч амьдрал дээр хэрэгжсэн хүснэгт ээж аавынхаа мөөмнөөс гарахад чинь хэрэг болно байх гэж найдаж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: