Foreign Affairs MN OZ

МОНГОЛ, АВСТРАЛИЙН ХАРИЛЦАА

http://www.mongolembassychina.org/index.php?module=content&pid=16

 

Монгол Улс Австрали Улстай 1972 оны 9 дүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон.


МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАР

 

Өргөмжит Консул: Ноён Петер Слоун

 

Өрөгмжит Консулын газрын албан ёсны хаяг

Level 10,
80 Mount Street
NORTH SYDNEY NSW 2065
Australia

Шуудангийн хаяг:

Box 1731
NORTH SYDNEY NSW 2065
Australia

Tel: +61-2-99661922
Fax: +61-2-99661922
Email: monconoz@yahoo.com
Website: www.acay.com.au/~sckscp/moncon

 

 

1980-аад оны дундуур манай парламентын төлөөлөгчид, ГЯЯ-ны сайд Австралид айлчилж, хөдөө аж ахуйн чиглэлээр цөөн тооны хүмүүс Австрали Улсад очиж туршлага судалж байсан бөгөөд харин 1990-ээд оноос хоёр орны харилцаа мэдэгдэхүйц идэвхжсэн. Тухайлбал, Монгол Улсын Улсын Бага Хурлын дарга 1992 онд, Гадаад харилцааны сайд 1993 онд, Монгол Улсын Ерөнхийлөгч 1997 онд, УИХ-ын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид 1998 онд тус тус Австрали Улсад, Австралийн Парламентын Сенатын Танхимын төлөөлөгчид 1990, 1991 онд, Гадаад хэргийн сайд 1993 онд, Австралийн Амбан захирагч 1994 онд, Гадаад бодлогын асуудал эрхэлсэн Парламентын нарийн бичгийн дарга Хатагтай Крис Галлус 2003 онд, Австралийн Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Давид Хокер тэргүүтэй төлөөлөгчид 2005 онд, Австралийн Аж үйлдвэр, аялал жуулчлал, байгалийн нөөцийн сайд Иан Макфарлейн 2005 онд тус тус манай оронд айлчилсан.

 

Монгол Улсын УИХ-д Монгол-Австралийн парламентын бүлэг, Австралийн Парламентад Австрали-Монголын Парламентын бүлэг тус тус 2005 онд байгуулагдсан.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 оны 9 дүгээр сард НҮБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Австрали Улсын Ерөнхий сайд Жон Ховардтай уулзаж хоёр талын харилцааны асуудлаар санал солилцож байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат 1997 онд Австрали Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Монгол, Австралийн найрамдал, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл гаргаж хоёр орны Гадаад хэргийн сайд нар үсэг зурсан. Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат Австралийн Ерөнхий сайд Жон Ховардыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан.
Сангийн сайд асан П.Цагаан тэргүүтэй төлөөлөгчид 1997 онд, УИХ-ын дэд дарга асан Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид 1998 онд Австрали Улсад тус тус айлчилж төрийн захиргааны шинэтгэлийн туршлагатай танилцаж байв.

 

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам Австрали, Австрали Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам Монгол Улсын хэргийг тус тус хамаардаг. Монгол Улсаас Австрали Улсад суух Элчин сайд Г.Батсүх 2005 онд Австрали Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдож 2006 оны 4 дүгээр сард ИЖБ-ээ барьсан.

 

Австралийн Сидней хотноо Монгол Улсын Өргөмжит консул ажилладаг.

 

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алан Уильям Томас 2003 оны 5 дугаар сард ИЖБ-ээ барьсан.
1993 онд Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн Австралид айлчилж “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай меморандум”, “Жижиг төсөл хэрэгжүүлэх тухай меморандум”-д тус тус гарын үсэг зурсан. Эдгээр тохиролцооны дагуу уул уурхайн менежментийг хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, усан хангамжийг сайжруулах зэрэг салбарт хамтын ажиллагаа хөгжүүлж байна.
Австралийн тал 1994 онд 2 жилийн хугацаагаар манай 6 оюутан, 1995-1997 онд жил дараалан 12 оюутан 1,5-2 жилийн хугацаагаар тус тус хүлээн авч магистрын сургалтад хамруулсан. 1998 оны санхүүгийн жилээс манай зэрэг хамгаалах оюутнуудын тоог 12-оос 6 болгон бууруулж, оронд нь богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах болсон. Манай оюутнууд менежмент, бизнес, хууль, төрийн захиргааны удирдлага, олон улсын харилцаа болон бусад чиглэлээр суралцдаг.

 

Австрали Улс нь Монгол Улсад Хандивлагч орнуудын уулзалтад тогтмол оролцож ирсэн. 1997/98 онд 2,6 сая австрали долларын тусламж, 1999/2000 онд 3 сая австрали доллар (2 сая орчим ам. доллар)-ын тусламж үзүүлсэн. 2000-2001 оны санхүүгийн жилд Австралийн Засгийн газраас Монголд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны төсвийг 3,3 сая австрали доллар болгон нэмэгдүүлсэн.

 

Австралийн Засгийн газар 2002-2003 оны санхүүгийн жилд Австрали-Монголын хамтын ажиллагааны хөтөлбөр /хоёр талын шугамаар хэрэгжих/-т 2.7 сая австрали доллар, Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр, Засгийн газрын бус байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр, Шууд тусламжийн хөтөлбөр, Хөгжлийн төлөө Австралийн залуу элч нарын хөтөлбөр зэргийн хүрээнд манай оронд 0,5 сая австрали долларын тусламж үзүүлсэн.

 

Австрали Улсаас манай улсад үзүүлж буй тусламж дараахь гурван чиглэлд төвлөрч байна. Үүнд:

 

  • Засаглал: “Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр” /Capacity building Programme/ хөтөлбөр нь cургалт, төрийн байгууллагын удирдлагыг сайжруулахад чиглэгддэг. Уг хөтөлбөр 1998 оны 10 дугаар сард хоёр улсын засгийн газар хооронд Санамж бичиг байгуулснаар хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийн дагуу Австралид удаан болон богино хугацааны сургалтууд, төрийн байгууллын удирдлагыг сайжруулах төслүүд хэрэгжих шатандаа явагдаж байна.

 

Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр дараах хэлбэрүүдээр хэрэгжиж байна. Үүнд:

 

  • Богино хугацаагаар зөвлөх ажиллуулах – австралийн зөвлөх-мэргэжилтэн Монголд ирж бодлогын гол асуудлуудаар зөвлөгөө өгнө.
  • Богино хугацааны сургалт (3 сар хүртэл)
  • Тухайн байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн сургалт Монголд зохион байгуулах
  • Австралид зохион байгуулагддаг сургалтад хамруулах
  • Тухайн байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн сургалт Австралид зохион байгуулах
  • Австралид дипломын дараах болон магистрийн сургалтад хамрагдах (2 жил хүртэл)
  • Төрийн байгууллагуудын гол шийдвэр гаргагчдад Австралийн туршлагыг танилцуулах зорилгоор сургалтын аялал зохион байгуулах
  • Австралийн ижил төстэй байгууллагуудад зочилж ажиллах
  • Дэд бүтцийн хөгжил: Дэлхийн Банк болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн шугамаар байгаль орчин, усны хангамжийг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Дэлхийн Банкны шугамаар Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин, усны хангамжийг сайжруулах /USIP/ төсөлд Австралийн тусламжийн 50 гаруй хувь зарцуулагдсан.
  • Төрийн бус байгуулагуудын үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр / Small activity scheme/: Энэ хөтөлбөр нь шилжилтийн үеийн нийгмийн бэрхшээлүүдийг даван туулахад чиглэгдсэн нийгмийн чиглэлийн жижиг төслүүдийг санхүүжүүлэх буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгждэг. Энэ хөтөлбөр 1993 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүд, хүүхэд, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй зэрэг чиглэлийн төслүүдэд 2 сая орчим ам.доллар зарцуулжээ. 1999/2000 онд нийт 18 жижиг төслийг санхүүжүүлсэн.

 

Австрали Улс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн төслүүдийг санхүүжүүлэхэд хандив өгч, зөвлөх, мэргэжилтнүүдээ ирүүлэн тусалж байна. ЮНИСЕФ-ийн шугамаар хэрэгжүүлсэн “Вакцинжуулалт”, “Иодын дутагдлаас сэргийлэх” төслүүдэд Австрали 90 орчим мянган ам.доллар хандивласан. Байгаль Орчны Яам Австралийн тусламжаар /22 мянган ам.доллар/ номын санг шинэчлэн байгуулсан.

 

2000 оноос хойш Австрали Улс манай оронд болсон цас зуд зэрэг гамшигтай холбогдуулан нийт 550,000 ам.долларын тусламж үзүүлсэн.

 

2003-2004 оны санхүүгийн жилд Австрали Улс Монгол улсад 2.9 сая ам.долларын хөгжлийн тусламж үзүүлсэн.

 

Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж улсын засгийн газар манай улсад 5 тахь бэлэглэснийг 1995 оны 6 дугаар сард Говь Алтай аймгийн Тахийн талд нутагшуулсан.

 

Худалдаа: Монгол Улс гол төлөв эрдэс баялаг Австралид экспортолж, уурхайн тусгай зориулалтын автомашин, механизм, түүний эд анги, мэдээллийн техник төхөөрөмж, түүний эд анги импортоор авдаг.

 

Монгол-Австралийн худалдааны эргэлт /мянган ам.доллар/

 

  2002 2003 2004 2005
Нийт эргэлт 29 53.7 15.6 27.362
Экспорт 17715.3 34366.5 0.089 14.247
Импорт 11280.7 19464.3 15.521 13.115

 

Хөрөнгө оруулалт: Австралийн хөрөнгө оруулалт нь уул уурхайн салбарт төвлөрч нийт 6 компани 2046,3 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Үүнд:

 

Компанийн нэр

Хөрөнгө оруулалтын хэмжээ (мянган ам.долл)

Салбар

Gobi Drilling 2000 ашигт малтмалын
эрэл, хайгуул, үйлдвэрлэл
Metord 12.0 -“-
Dolog 12.0 -“-
Troymongolia-alt 12,0 -“-
Arthur Anderson Mongolia-Audit   банk санхүү
Kharakhorum-Expedition Mongolia 10,0 аялал жуулчлал

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: