Cooperation in Mining Industry

Монгол-Австралийн хооронд уул уурхай, эрчим хvчний салбарт хамтран ажиллах Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан

http://www.mit.pmis.gov.mn/modules.php?name=News&file=article&sid=1635

http://gegeen.wordpress.com/2007/09/17/multi-million-in-mn/

2007.08.03 Монгол Улсын Vйлдвэр худалдааны яам, Гадаад хэргийн яам, Тvлш, эрчим хvчний яам, Сангийн яам, Австрали Улсын Аж vйлдвэр, аялал жуулчлал, ашигт малтмалын яам, Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны хамтран хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан хуралдлаа.

Австрали Улсын Гадаад хэрэг, Худалдааны сайд 2007 оны 4 дvгээр сарын 4-нд Монгол Улсад айлчилж, айлчлалын дvнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Нямаагийн Энхболд, Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Александр Даунер нар Хамтарсан мэдэгдэлд гарын vсэг зурж, улмаар Уул уурхай, эрчим хvчний хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон байна.
Хамтарсан ажлын хэсэг ашигт малтмал, эрчим хvчний олборлолтын vйлдвэрлэлийг хегжvvлэх ба зохицуулах тэргvvний арга, бодлогын хандлагыг сонгоход хамтран ажиллах юм.
Монгол-Австралийн хооронд уул уурхай, эрчим хvчний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Монголын талаас Монгол Улсын Vйлдвэр, худалдааны сайд Ц. Даваадорж, Сангийн яамны дэд сайд Ч. Ганзориг, Гадаад хэргийн яамны Азийн газрын дарга С. Хvрэлбаатар, Тvлш, эрчим хvчний яамны Бодлого, стратеги телевлелтийн газрын орлогч дарга З. Темербаатар, Австрали Улсын Аж vйлдвэр, аялал жуулчлал, ашигт малтмалын яамны дэд сайд Ноён Жонн Раян (Mr John Ryan,) Австрали улсаас Монгол Улсын хэргийг хамаарагч элчин сайд Ноён Жеоф Раби (HE Dr Geoff Raby) нар гарын vсэг зурлаа.
Энэхvv Монгол-Австралийн хооронд уул уурхай, эрчим хvчний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг зурагдсанаар Монгол, Австрали Улсын Засгийн газрын хамтын ажиллагааг хоёр орны ашигт малтмал, эрчим хvчний vйлдвэрлэлийн харилцан сонирхсон салбарт харилцан ашигтайгаар бэхжvvлэх; хоёр талын худалдаа, херенге оруулалт болон хоёр орны ашигт малтмал, эрчим хvчний vйлдвэрлэлийн тогтвортой хегжлийг нэмэгдvvлэх аятай орчныг харилцан ашигтайгаар хехиvлэн дэмжих; харилцан мэдээлэл солилцохоор юм.
Австрали Улсын 31 компани 1991 оноос Монгол Улсад vйл ажиллагаа явуулж байгаа бегеед Австрали Улс нь манай улсад оруулсан херенгийнхее хэмжээгээр 13 дугаарт ордог. 2005-2006 онд австралийн 13 компани шинээр бvртгэгдэж 12.5 сая ам.долларын херенге оруулалт хийжээ. Мен 2005 оноос дэлхийд тэргvvлэх байр эзэлдэг уул уурхайн корпораци Би Эйч Пи Биллитон компани, Англи-Австралийн Рио Тинто корпораци зэрэг томоохон компаниуд vйл ажиллагаа явуулж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: