Mongolian Farmer

Монгол ухаан ханхалсан фермерийн аж ахуйИ.ОТГОНЖАРГАЛ
Фермерийн аж ахуйн тухай яриа энд тэндгvй єрнєлєє. Гэхдээ энэ асуудлыг сонирхох хvн, тархах хvрээ нь хязгаарлагдмал гэж хэлж болно. Єєрєєр хэлбэл, одоогоор зєвхєн хєдєє аж ахуйн салбарынхан фермерийн аж ахуйн тухай эрчимтэй ярьж, хэрэгжvvлэх хандлага бий болж байгаа гэсэн vг. Магадгvй, соёл боловсрол, нийгэм, банк санхvvгийн салбарынхан «Юун, яасан ийсэн фермерийн аж ахуй, фермер гэж юу ч байдаг юм» хэмээн гайхаж болох. Эдийн засгийн єргєн агуулгатай ч юм шиг санагдах дээрх vг єгvvлбэрийг єєр салбарынхан хэрэглэх нь битгий хэл, хэлэхээс ч тєвєгшєєж мэднэ. Тиймээс фермерийн аж ахуйтай холбоотой асуудал малчин, тариаланч, эмч, мэргэжилтэн, бодлого боловсруулж шийдвэр гаргах тvвшнийхэн, шинжлэх ухааны ажилтан зэрэг хєдєє аж ахуйн салбарын 500 мянган хvний бодол оюун, сэтгэл зvйд биелэлээ олох нь чухал юм. Єнєєгийн хєдєє аж ахуйн салбарын vйлдвэрлэдэг дотоодын нийт бvтээгдэхvvн (ДНБ)-ий 20 хувьд тодорхой ахиц дэвшил авчрах фермерийн аж ахуй манай «Єнєєдєр» сонины байн байн хєнддєг сэдвийн нэг. Иймээс фермерийн аж ахуй манайд ямар тvвшинд хєгжиж байгаа, мэргэжилтнvvд энэ талаар ямар vзэл бодолтой, АНУ-д ямар байдаг тухай бид баялаг баримттай нийтлэлvvдийг ємнє нь хvргэж байсан. Харин энэ удаа хотын ойролцоох фермерийн аж ахуйн заримынх нь vйл ажиллагаатай танилцуулахыг зорилоо.
Гэрийн эзэгтэй Д.Янжинсvрэн vнээнийхээ байранд
Хvнс, хєдєє аж ахуйн яамнынхны энэ онд хийсэн судалгаагаар Монголд 10-аас дээш vнээтэй саалийн ферм 100 гаруй байгуулагдсан тооцоо гарчээ. Зєвхєн Улаанбаатар хотод гэхэд л сvvлийн жилvvдэд саалийн vнээний 50-иад, гахай, шувууны 10 гаруй аж ахуй бий болжээ. Хоёр, гуравхан жилийн ємнєєс фермерийн аж ахуй гэдэг шинэ нэр томьёо гарч ирж, хєгжсєн гэхэд эрчимтэй хєгжил байгаа биз. Улаанбаатарын харъяат фермерvvдийн олонх нь Сонгинохайрхан, Баянзvрх дvvрэгт амьдардаг. Бид Баянзvрх дvvргийн Гачуурт тосгоны «Хуандайн» фермийг сурвалжиллаа.
Эднийх Улаанбаатараас 40 гаруй км-ын зайд оршдог. Мэргэжлийн байгуулагынхны хэлснээр тус ферм Улаанбаатарын тєдийгvй, Монголын томоохон тохилог фермvvдийн тоонд орох гэнэ. Эзэн Г.Ганболд 40 гаруй насны эр. Тэрбээр «Хуандайн» гэдэг нь энэ газрын нэр. Би 1980 онд эхнэртэйгээ ХААИС-ийг зоотехникч, малын эмч мэргэжлээр тєгсч, Гачууртын 200 vнээтэй «Хуандайн» фермд шинэхэн ажилтнаар ирсэн. Дараа нь фермийн дарга болж, 1990 онд хувьчлахад 50 vнээ авсан» хэмээн бяцхан тодотгол хийв. Гачууртаас цааш 18 км бартаатай замаар явж очих тэдний ферм модтой уулс хvрээлсэн аманд бий.

Ганболдынх 100 гаруй vхэртэй бєгєєд Германы «Хар тарлан» vvлдрийн саалийн 50 vнээтэй. Нэг vнээнээс нь дунджаар таван литр сvv гардаг гэнэ. Євлийн улиралд 200, зун 400 литр сvv Улаанбаатарын «Зэч» vйлдвэрт нийлvvлдэг. Мєн євєл, зуны улирлаас хамаарч сvvгээ 200-300 тєгрєгийн vнээр борлуулдаг аж. Сvvгээ єєрсдєє зєєдєг болохоор євєл долоо хоногт хоёр удаа, зун єнжєєд нийлvvлдэг гэнэ. Yнээний байрнаас нь таван метрийн зайд сvv хєргєх зориулалттай томоохон усан сан харагдав. Нэг vхэрчин, гурван саальчинтай. Тэднийгээ 40-60 мянган тєгрєгєєр цалинжуулдаг гэсэн.
Биднийг уржигдар орой 20 цагийн vед очиход тэдний ажил дєнгєж дуусч байлаа. Ажил нь єглєє 5 цагт эхэлдэг тухай гэрийн эзэгтэй ярьсан. Єглєє эхэлсэн ажлаасаа vд дунд салж, орой 5.30 цагт дахин золгож 22 цаг хvртэл vргэлжилдэг байна.
«Саалийн фермерийн аж ахуй таваас дээш литр сvv гардаг 20 vнээтэй байх хэрэгтэй» хэмээн мэргэжилтнvvд ярьдаг ч єнєєдєр хєрєнгє мєнгє, бэл бэнчингээсээ шалтгаалаад тийм тооны vнээтэй аж ахуй тун цєєн. Энэ нь нэгдvгээрт, сvvтэй vнээний ханш єдрєєс єдєрт єсч байгаа, хоёрдугаарт євс, тэжээл их шаардах учраас фермерvvд хvссэнээрээ vнээнийхээ тоог нэмэгдvvлж чадахгvй байгаа юм. Гэхдээ саалийн 50 vнээ гэдэг бага биш тоо.

Ганболд гуай «Бидэнд тохиолдож буй хамгийн бэрхшээлтэй асуудал нь хадлан. Манай энд євс муу учраас хадлангаа 400 км-ын зайтай Сэлэнгийн нутгаас бэлтгэдэг. Yнээний сvv дэлэндээ биш хэлэндээ байдаг. Ахиу сvv авъя гэвэл євс, тэжээлийг нь харамгvй єгєх нь чухал. Энэ жил 4-5 га-д дарш бэлтгэх бодолтой байгаа. Жилд 7-8 мянган боодол буюу 200 орчим тонн євс авдаг. Єєр аймгийн нутгаас хадлан бэлтгэхэд газрын тvрээсийн тєлбєр гэхэд л 500 мянган тєгрєг єгєх жишээтэй. Дарш бэлтгэх юм бол євснийхєє 50 хувийг зардал багатай бэлтгээд авчихна гэсэн vг» хэмээн ярилаа. Эднийх дєрвєн трактор, чиргvvлтэй ЗИЛ 130, 10-аад хvнтэй хадлангийн салаатай хэрнээ євс бэлтгэхэд нэлээд мєнгє зарцуулдаг байна. Эхнэр Д.Янжинсvрэн нь «Хадлангийн vеэр шатахууны vнэ хэд дахин нэмэгддэг болохоор их шаталттай» гэж нэмсэн. Харин тэжээлээ гурилын vйлдвэрvvдээс базаадаг.

Саальчин А.ЧУЛУУН
«Хуандайн» фермийг сонирхож явахад Мал эмнэлэг, vржлийн газрын мэргэжилтний «Фермерийн аж ахуйн сайн муу нь vнээнийх нь байрыг харахад мэдэгддэг» гэсэн vг санаанд оров. 50 vнээний урт гэгчийн байрыг шургаагаар барьж, vхрийн баасаар салхи нэвтрэхээргvй шавжээ. «Зуны нар, бороонд vхрийн байрны шаваас ховхордог ч намар шинээр шавдаг» гэж Д.Янжинсvрэн ярьсан. Тэрбээр аж ахуйгаа сонирхуулахаар vнээний байрныхаа баруун талын хаалгыг онгойлгон орж, гэрлээ асаав. Биднийг очихын ємнєхєн євс, тэжээлээ зооглож, дэлэнгээ сулласан vнээнvvд тухтай нь аргагvй хэвэн хэвтэцгээнэ. Дєрвєн талдаа хаалга, дээрээ хоёр том агааржуулагчтай vнээний байр дулаан бололтой юм.

Д.Янжинсvрэн «Євєл их дулаан. Одоо урд, хойд хоёртоо зуны хаалга хийж, агааржуулагч байнга онгорхой байгаа болохоор жаахан сэрvvн санагдаж магадгvй» хэмээн хэлсэн. Шалных нь цемент, хадаас, хар цаас зэргийг эс тооцвол Ганболд гуай vхрийн тохилог байраа барихдаа хотоос барилгын материал бараг зєєгєєгvй бололтой юм. Yнээний хэвтрийг банзалж, тусгаарлагчийг шургаагаар хийснээс vзэхэд ингэж хэлэх vндэслэлтэй. Саальчин А.Чулуун «Єнгєрсєн хагас сайн єдєр Хvнс, хєдєє аж ахуйн сайд Д.Насанжаргал, тэргvvтэй албаныхан ирээд манайхыг стандартын шаардлага хангасан байна» гэж vнэлсэн гэж сонирхууллаа. Тэрбээр улсын аварга саальчин гэнэ. Yхэрчин Ж.Дашзэвгэ «Yнээгээ зургадугаар сарын 1-нээс аравдугаар сар хvртэл бэлчээрээр идээшлvvлдэг. Саяхнаас єдєрт ойрхон бэлчээрлvvлж байгаа. Бэлчээр муутай болохоор идэх євс ч алга. Зvvн талд харагдаж байгаа уулын цаана зуслан бий. Дулаан байвал ирэх сарын дундаас зусландаа гарна байх» гэлээ. Тэрбээр эхнэртэйгээ хамт саальчны vvргийг гvйцэтгэдэг гэнэ.

Олон vнээтэй гэхэд Ганболд гуайн хот нь тун цэвэрхэн. Yхрийнхээ баасыг хатааж малын бууц болгон ашигладаг аж. Саалийн vнээний байрнаас гадна сувай vхэр, єсвєр насны малын байртай. Ганболд цаашид vнээнийхээ тоог єсгєх биш нэг vнээнээс авах ашиг шимийг нэмэгдvvлэх чиглэлд нэлээд анхаарч ажиллаж байгаа аж. Єнгєрсєн онд Засгийн газраас баталсан «Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих» хєтєлбєрийн хvрээнд эднийх 50 vнээндээ францын сvvний чиглэлийн бухны vрээр зохиомол хээлтvvлэг хийлгэх гэнэ. Уг ажлыг гvйцэтгэх франц мэргэжилтэн саяхан ирж зохиомол хээлтvvлэг хийх vнээнvvдийг нь ээмэглэжээ. Тэрбээр францаас vр, тоног тєхєєрємж ирэхээр тавдугаар сарын 15-наас хээлтvvлгийн ажлаа эхэлнэ гэжээ. Эхнэр Д.Янжинсvрэн «Нэгэнт зохиомол хээлтvvлэг хийлгэж байгаа болохоор сvv vнэтэй байх vед буюу хоёр, гуравдугаар сард тугалахаар байвал бидэнд ашигтай байна» гэж сонирхуулсан.

Ганболдынх хоёр хvvтэй. Том хvv нь мєрдєн байцаагч, бага хvv нь Радио, телевизийн дээд сургуулийн оюутан гэсэн. Фермерийн эзэн сvvгээ хот руу зєєхєєс эхлээд гадуур хєєцєлдєх ажил ихтэй тул гэртээ байхаасаа байхгvй нь их. Харин эхнэр нь vнээнийхээ євс, тэжээлийн орц найрлага, сvvний гарцад хяналт тавихаас эхлээд анхаарах ажил ихтэй болохоор малын хашаанаас хєндийрєх эрхгvй. Сvvнээс олох жилийн орлогоо тодорхой хэлэхийг хvсээгvй ч євс, тэжээл бэлтгэх, нааш, цааш явах бvх зардлаа хасаад 40 хувийн ашигтай ажилладаг гэсэн. 50 vнээ нь єдєрт 30 боодол євс, таван шуудай хивэг зооглодог байна.
Жил гаруйн ємнє Тєв аймгийн Батсvмбэрт АНУ-ын иргэн Билл Ёодорын байгуулсан 20 vнээний фермийг сонирхож байсан надад Ганболдын аж ахуйгаас тєсєв, мєнгє хэмнэж уйгагvй хєдєлмєрлєсєн монгол ухаан ханхлах шиг санагдсан. Саалийн vнээндээ хямд тєсєр аргаар яажшуухан байр барих вэ хэмээн бодлогошрох хvнд «Хуандайн» фермээс санаа авах зvйл их.

Хуулбарлаж ашигласан тохиолдолд тус сонины нэр болон холбогдох линкийг заавал
дурдна. И-мэйл web@mongolnews.mn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: