Уг хөрөнгө оруулагчдын аяллыг “БиДиСЕК”ХК Япон улсын Хөрөнгө оруулалт, консалтингийн “Nihon Jigyo Tsushin Mo” компанитай хамтран 2007 оны 6-р сарын 30-аас 7-р сарын 4-ны хооронд зохион байгуулах гэж байна.Уг хөрөнгө оруулагчдын групп нь манай улсад хөрөнгө оруулах асуудлыг судлах, ашигтай төслүүдийг шалгаруулан санхүүжүүлэх, хөрөнгийн зах зээл дээр арилжаа эрхлэх зорилготой айлчилж байгаа юм.Айлчлалынхаа үеэр томоохон төслүүдийг тухайлбал 500 000 000 төгрөгнөөс дээш өртөгтэй төслүүдтэй танилцах бөгөөд шалгарсан төсөл эзэмшигчидтэй х“БиДиСЕК”ХК хамтран ажиллах гэрээ байгуулан үнэт цаас гаргах замаар хөрөнгө оруулалтыг татах болно.Хөрөнгө оруулагчид доорхи салбаруудын төслүүдийг түлхүү сонирхож байна.
– Уул уурхай
– Аялал жуулчлал
– Цахилгаан эрчим хүч
– Үл хөдлөх хөрөнгө
– Боловсруулах үйлдвэр
– Арьс ширний үйлдвэр
– Төмөрлөгийн үйлдвэр
Төслүүдийг 2007 оны 6 сарын 7-аас 2007 оны 6-р сарын 25- ны хооронд “БиДиСЕК”ХК-ийн байранд болон info@bdsec.mn хаягаар хүлээн авна.
Төслийг англи хэлээр Power point програм дээр хийсэн байх шаардлагатай.
Зохион байгуулагч:
Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн, Андеррайтер, брокер, дилерийн “БиДиСЕК”ХК
Япон улсын Хөрөнгө оруулалт, консалтингийн Nihon Jigyo Tsushin Mo Co.,Ltd
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 5-р хороо, 26/1 байр
Утас: 323411, 99082846
Факс: 313108
http://www.bdsec.mn
Leave a Reply