Growing bigger

Б.Аюуш: Компаниуд хувьцаа гаргаж арилжаалах нь зах зээлийн хєгжлийн шинэ vе шат юмР.ЖАРГАЛАНТ (2005.08.11)

Yнэт цаасны хорооны Бvртгэл, санхvv, хєрєнгє оруулалтын хэлтсийн дарга Б.Аюуштай ярилцлаа.

-Хувийн хєрєнгє оруулалттай ХХК-иуд ХК болох vйл явц эхэлж байх шиг байна. Ер нь энэ vйл явц зах зээлийн болон аж ахуйн нэгжийн хєгжлийн тєвшинг илэрхийлэх vv?
-Энэ он гарсаар хоёр ч компани хаалттай байснаа нээлттэй компани болж манай хороо болон Хєрєнгийн биржид бvртгvvлээд хувьцаагаа олон нийтэд арилжаалж эхэллээ. Монгол Улсад хєрєнгийн зах зээл vvсээд 15 жил болоход ХХК байснаа ХК болж єєрчлєгдєх анхны vндэс суурь тавигдаж байгаа болохоор vvнийг зах зээлийн хєгжлийн шинэ vе шат гэж хэлж болох юм. Ємнє нь хєрєнгийн зах зээл маань зєвхєн ємч хувьчлалыг хэрэгжvvлэх арга байсан бол компаниудаас нийтэд санал болгон гаргасан vнэт цаас болох бонд, хувьцааг арилжаалах болсноор эдийн засгийн бодит секторыг санхvvжvvлэх арга хэрэгсэл болох сонгодог хэлбэрийн зах зээл болж, дэлхий нийтийн жишгийн дагуу хєгжих vе шатандаа орж байна.

Yнэт цаас гарган хєрєнгийн зах зээл дээр нийтэд санал болгон арилжаалж буй компаниудын тухайд гэвэл энэ нь мєн л компанийн амьдралын шинэ vе юм. Ер нь зах зээлийн жамаар хєгжсєн орнуудын компаниудын хєгжлийн тvvхийг хvний амьдралын тvvхтэй адилтгаж болохоор байдаг.
Хvн тєрдєг, тэгвэл компаниуд анх vvсэхдээ нэг гэр бvлийн юмуу сайндаа л найз нєхєд, хамтран зvтгэгчдийн жижиг бизнес хэлбэрээр vйл ажиллагаа нь эхэлдэг. Дараа нь зах зээлээ олж, зєв ажиллаж чадвал гайгvй шиг компани болон тєлєвшиж, олон зуун магадгvй олон мянган ажилчинтай томоохон vйлдвэр, vйлчилгээний газар болон єргєжинє.

Цаашдаа vйл ажиллагаагаа улам далайцтай болгож, шинэ техник дэвшилтэт технологи нэвтрvvлэх, шинэ тєрлийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх, vйлчилгээний шинэ хэлбэр нэвтрvvлэхэд санхvvгийн нэмэлт эх vvсвэр зайлшгvй шаардагдана. Энэ шаардлагыг тодорхой хугацаатай, хvvтэй банкны зээлээр нєхєєд байх нь хvндрэлтэй. Иймд хєрєнгийн зах зээл дээр хувьцаа гарган худалдаж, зээл шиг тодорхой хугацаанд баригдаагvй, тогтвортой санхvvгийн эх vvсвэртэй болох шаардлагатай болно.

Хєрєнгийн зах зээл дээр хvссэн бvхэн хувьцаа гаргаад байдаггvй. Хєрєнгийн биржvvд єєрийн гэсэн шалгууртай. Энэ нь бvртгvvлэхийг хvссэн компаниудад нэлээд єндєр шаардлага тавьдаг гэсэн vг. Энэ шалгуурыг давж хєрєнгийн биржид бvртгэлтэй болно гэдэг нь компанийн хєгжлийн дээд шат. Хvнээр бол эрийн цээнд хvрч, ажил амьдрал нь тэгширлээ гэсэн vг юм даа.

-ХХК, ХК хоёрын ялгаа юунд байна?
-Хєрєнгийн биржид бvртгэгдэхийн ємнє компани нь хязгаарлагдмал хариуцлагатай (ХХК) буюу хуульд нэрлэснээр “хаалттай” байдаг. “Хаалттай” гэдгийн учир нь компанийн хувьцааг цєєн тооны этгээд эзэмшдэг, тэдгээр нь хувьцаагаа єєр хоорондоо юм уу эсхvл гуравдагч этгээдэд шилжvvлэхдээ заавал бусдынхаа зєвшєєрлийг авах ёстой байдаг. Харин хєрєнгийн биржид бvртгэлтэй буюу хувьцаат компанийн /ХК/ хувьцаа эзэмшигч нь хvссэн vедээ хувьцаагаа худалдаж, эсхvл нэмж худалдан авч болох бєгєєд vvнд нь бусад хувьцаа эзэмшигчдийн зvгээс ямар нэгэн хязгаарлалт тавихгvй. Тэгээд ч олон зуу, олон мянган хувьцаа эзэмшигчтэй байдаг. Товчоор хэлбэл хєрєнгийн биржид бvртгэлтэй компани нь ХК, бусад нь ХХК гэж ойлгож болно.

-Олон хувьцаа эзэмшигчтэй ХК байснаас хувийн компани байх нь тухайн компанийн эзний хувьд ашигтай бус уу?
-ХК болж хєрєнгийн биржид бvртгvvлэхийг эзэд нь яагаад хvсдгийг тvрvvн тайлбарласан. Тэгвэл ХК байхад ямар бэрхшээлтэй вэ гэдэг асуудал гарна. Нийтлэг жишгийн хувьд авч vзвэл ХК-иуд нь тєр, олон нийт, хувьцаа эзэмшигчийн зvгээс хяналт, зохицуулалт ихтэй, vйл ажиллагаа нь илvv ил тод нээлттэй байх ёстой байдаг нь тодорхой хvндрэл бэрхшээл учруулахын зэрэгцээ нэлээд зардалтай байдаг. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн жил бvрийн ээлжит хурлыг хуралдуулах зардал нь олон мянган хувьцаа эзэмшигчидтэй компанийн хувьд хэдэн сая тєгрєг ч болох тохиолдол бий.

-Энэ vйл явцын эхийг тавьсан гэх “Монгол шилтгээн” компанийн талаар сонирхвол Та юу хэлж чадах вэ?
-2005 оны дєрєвдvгээр сард “Монгол шилтгээн” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан хувьцааг бvртгэсэн. Энэ компани ємнє нь хоёрхон хувьцаа эзэмшигчтэй хаалттай компани байсан юм. Хувьцаа нь хєрєнгийн биржээр зургадугаар сарын 17-ны єдрєєс эхлэн арилжаалагдаж байна.
Одоогийн байдлаар 30 гаруй мянган хувьцаа арилжаалагдаж 30-аад сая тєгрєгийн хєрєнгє оруулалт хийгдээд байна.

Уг компани нь аялал жуулчлалын салбарт vйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын нэг учраас хувьцаа гаргаж хєрєнгє оруулалт хийж буй vйл ажиллагаа нь амжилттай болж, хувьцаа эзэмшигчиддээ єгєєжєє єгнє гэдэгт итгэж байна. Ер нь жуулчлалын салбарт vйл ажиллагаа явуулдаг “Жуулчин”, “Баянгол” зочид буудал, “Улаанбаатар” зочид буудал зэрэг компанийн vнэт цаас хамгийн єндєр vнэтэй, єгєєжтэй байсан.

-Энэ компанийн хувьцааны єртєг єсч буй сурагтай байгаа. Хувьцааны єртєг єсєх нь юутай холбоотой вэ?
-Компанийн хувьцааны зах зээлийн vнэ олон хvчин зvйлээс шалтгаалж єснє. Юуны ємнє тухайн компанийн ажиллагааны vр дvнгээс шалтгаалах нь ойлгомжтой. Компанийн vйл ажиллагаа хэдийчинээ амжилттай, хэдийчинээ єндєр ашигтай байна, тєдийчинээ ногдол ашиг хуваарилах нь ойлгомжтой. Єндєр ногдол ашиг хуваарилдаг компаниудын хувьцааны vнэ єндєр байдаг жамтай.

Гэхдээ vнэт цаасны зах зээл бол субъектив хvчин зvйлийн нєлєєлєл хамгийн єндєр байдаг онцлогтой салбар гэдгийг мартаж болохгvй. Энэ зах зээл дээр мэдээлэл онцгой чухал ач холбогдолтой байдаг. Харин манай хєрєнгийн зах зээл дээр аливаа мэдээлэл хувьцааны vнэ ханшид нєлєєлєєд байгаа нь тэр бvр илэрхий харагддаггvй. Нэгэнт зах зээл учраас эрэлт нийлvvлэлт нь vнэ ханшид нєлєєлєх гол хvчин зvйл болсоор ирсэн. Тухайлбал 1997-1998 оны vед хувьчлалаар бий болсон компаниудын хувьцааны тєвлєрєл эрчимтэй явагдаж байх vед эрэлт нь хувьцааны vнийн єсєлтийг тодорхойлох vндсэн хvчин зvйл байлаа. Одоо сонгодог зах зээл рvv шилжиж байгаа vед мэдээлэл чухал vvрэгтэй болох биз ээ.

-Ямар ХХК “Монгол шилтгээн”-ий араас замнаж байна вэ?
-“Ub palace” гэдэг шоу бизнесийн хамгийн том тєвийг мэдэхгvй хvн байхгvй биз ээ. Уг тєв нь “Улаанбаатар паласе” ХХК-ийн ємч юм. Энэ компани саяхан нээлттэй ХК болж хувьцаагаа олон нийтэд арилжаалахаар бvртгvvлээд байна.

Энэхүү мэдээлэлийг mongolnews.mn сайтаас авав.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: