PR Визний Сонголтууд

Australian Permanent Residency visa : Австралийн Байнгын Оршин Суух эрх олгох виз

Steps to apply: http://gegeen.wordpress.com/2007/09/02/applying-for-pr/
————————————————————————————
Холбогдох мэдээллүүд:
Bold’s story: http://gegeen.wordpress.com/2007/06/19/aussie-greencard-story/
More details: http://www.immi.gov.au/skilled/general-skilled-migration/
Шинэ онооны тест ямархуу байх вэ? aussie-greencard-test
Free aseesment: skilled_assessment
Sample assessment: aussie-greencard-story
Demanded Professions: 1121i.pdf
————————————————————————————
Онооны тест – Визний шинэ дэд ангиллуудад зөвшөөрөгдөх (passing) болон нөөцийн (p-ll) оноо хэд байх вэ?

Ямар зорилгоор хүсэлт гаргах

Зөвшөөрөгдөх оноо

Нөөцийн оноо

Ур чадвартай – Биеэ даасан/Тусдаа (дэд ангилал 175) 120 оноо 100 оноо
Ур чадвартай – Батлан даагчтай (дэд ангилал -176) 100 оноо 80 оноо
Ур чадвартай – Орон нутгийн батлан даагчтай (дэд ангилал 475) 100 оноо Байхгүй
Ур чадвартай – Орон нутгийн батлан даагчтай (дэд ангилал 487) 100 оноо Байхгүй
Ур чадвартай – Биеэ даасан (дэд ангилал 885) 120 оноо Байхгүй
Ур чадвартай – Батлан даагчтай (дэд ангилал 886) 100 оноо Байхгүй

Англи хэлний оноо хэр өөрчлөгдөж байгаа вэ?

Англи хэлний чадвар их чухал гэж үзсэний үндсэн дээр, онооны тестээр Англи хэлний чадвар сайтай өргөдөл гаргагчид илүү өндөр оноо авахаар болж байгаа.

Англи хэл Өргөдөл гаргагч чадварлаг Англи хэлтэй 25 оноо
Англи хэлний босгын шаардлага хангахуйц мэдлэг:

  1. • шаардлага хангасан Англи хэл
  2. • мэргэжилийн Англи хэл (хэрвээ өргөдөл гаргагч худалдааны ажил эрхэлдэг бол)

• зөвшөөрөгдөх Англи хэл – хэрвээ өргөдөл гаргагч Ур чадвартай – орон нутгийн батлан даагчтай виз(дэд ангилал 475 юмуу 487) хүсэлт гаргаж байгаа бөгөөд тухайн бүс нутгийн Англи хэлний сургалтанд хамрагдах төлбөрийг төлсөн бол

15 оноо

Чадварлаг Англи хэл гэж юу вэ?

Нарийн төвөгтэй хэлийг маш сайн ойлгож, шууд хариулт өгөх чадварыг чадварлаг Англи хэл гэнэ. Чадварлаг Англи хэлтэйгээ батлахын тулд:

• IELTS-ын 4 хэсэгт доод тал нь 7.0 гэсэн оноо авах эсвэл
• Мэргэжилийн ажлын Англи хэлний тест (-ET) дээр B юмуу түүнээс дээш авах

Шаардлага хангахуйц Англи хэл гэж юу вэ?
Нэлээд нарийн төвөгтэй Англи хэлийг ерөнхийд нь ойлгож хариулт өгөх чадвар.
Шаардлага хангахуйц Англи хэлтэйгээ батлахын тулд:

• IELTS – ын 4 хэсэгт бүгдэд нь доод тал нь 6.0 авах эсвэл
• Их Британи, Канад, Шинэ Зеланд, АНУ юмуу Ирландын Бүгд Найрамдах Улсын пасспорттой байх

Мэргэжилийн Англи хэл гэж юу вэ?
Тодорхой хэмжээний Англи хэлний мэдлэгтэй, өөрийн ажилладаг салбарын хүрээнд Англи хэлээр харилцах чадвартай
Мэргэжилийн Англи хэлтэй гэдгээ батлахын тулд:

• IELTS-ын бүх 4 хэсэгт доод тал нь 5.0 оноо авах эсвэл
• Их Британи, Канад, Шинэ Зеланд, АНУ юмуу Ирландын Бүгд Найрамдах Улсын пасспорттой байх

Зөвшөөрөгдөх Англи хэл гэж юу вэ?
Таны Англи хэл унших, бичих, сонсох, ярих хэсгүүдэд хэсгүүдэд ижил тогтвортой биш, гэхдээ ерөнхий Англи хэлний чадвартай байхыг хэлнэ.
Зөвшөөрөгдөх Англи хэлний чадвартайгаа батлахын тулд IELTS-ын 4 хэсгийн дундаж оноо 5.5 байх хэрэгтэй. Зөвшөөрөгдөх Англи хэлний чадварыг GSM-ын доорх нөхцлүүдэд хүлээн зөвшөөрнө:

• Уp чадвартай – орон нутгийн батлан даагчтай (түр хугацааны) виз мэдүүлж байгаа
• Тухайн орон нутгийн Англи хэлний сургалтанд сурах төлбөрөө хийсэн бол

Австралид ажилласан туршлага Сүүлийн 48 сарын ядаж 12 сард нь өөрийн тодорхойлогдсон болон түүнтэй холбоотой мэргэжилийн ажлаар Австралид ажилласан бол 10 оноо
Сүүлийн 48 сарын ядаж 12 сард нь өөрийн тодорхойлогдсон болон түүнтэй холбоотой мэргэжилийн ажлаар Австралид ажилласан бол
Австралийн боловсрол Доод тал нь 2 жил сурсан юмуу Австралид байх хугацаандаа Австралийн боловсролын байгууллагаас докторантурт сурах тэтгэлэг авах шаардлага хангасан 25 оноо
– Доод тал нь 1 жил сурсан юмуу Австралид байх хугацаандаа Австралийн боловсролын байгууллагаас магистрт сурах тэтгэлэг авах шаардлага хангасан
– Доод тал нь 1 жил сурсан юмуу Австралид байх хугацаандаа Австралийн боловсролын байгууллагаас бакалаврт сурах тэтгэлэг авах шаардлага хангасан
гэсэн үзүүлэлттэйгээр нийт доод тал нь 3 жилийн турш сурахаар болсон бол
15 оноо
-Доод тал нь 1 жил сурсан юмуу Австралид байх хугацаандаа Австралийн боловсролын байгууллагаас онцлох зэрэгийн (2-р анги болон түүнээс дээш) тэтгэлэг авах шаардлага хангасан болон
– Доод тал нь 1 жил сурсан юмуу Австралид байх хугацаандаа Австралийн боловсролын байгууллагаас бакалаврт сурах тэтгэлэг авах шаардлага хангасан
гэсэн үзүүлэлттэйгээр нийт доод тал нь 3 жилийн турш сурахаар болсон бол
15 оноо
-Доод тал нь 3 жил сурсан юмуу Австралид байх хугацаандаа Австралийн боловсролын байгууллагаас онцлох зэрэгийн бакалаврын (2-р анги болон түүнээс дээш) тэтгэлэг авах шаардлага хангасан болон 15 оноо
Хоёр жил сурах шаардлага хангасан 5 оноо
Эрэлттэй ажил • Өргөдөл гаргагчийн эрхэлж буй ажил эрэлт хэрэгцээтэй байгаа
• Өргөдөл гаргагч:
– Өргөдөл гаргасан өдрөөс яг өмнөх 48 сарын сүүлийн ядаж 12 сард нь хүсэлт гаргасан ур чадвартай мэргэжилийн ажил болон түүнтэй ойролцоо ажил хийж байсан
– Өргөдөл гаргасан өдрөөс яг өмнөх 24 сарын хугацаанд доод тал нь 10 үндсэн ажилтантай байгууллагт хүсэлт гаргасан ур чадвартай ажлаараа болон түүнтэй ойролцоо мэргэжилийн ажлаар бүтэн цагаар ажиллах санал хүлээн авсан
20 оноо
• Өргөдөл гаргагчийн эрхэлж буй ажил эрэлт хэрэгцээтэй байгаа• Өргөдөл гаргасан өдрөөс яг өмнөх 48 сарын сүүлийн ядаж 12 сард нь хүсэлт гаргасан ур чадвартай мэргэжилийн ажил болон түүнтэй ойролцоо ажил хийж байсан 15 оноо
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: