Австрали Монголын харилцаа өргөжин тэлсээр

Бусад эх сурвалжууд: http://www.tsahimurtuu.mn
http://www.tsahimurtuu.mn/main/200811201491.htm

Бэлтгэсэн Б.Булганмаа.  (gegeen@yahoo.com) Австралиас

Австрали Монголын Харилцааны талаарх тэмдэглэлүүд, Элчингийн мэдэгдэл, 2 талын уулзалт, арга хэмжээнүүдийн тоймоос түүвэрлэн бэлтгэлээ.

Mонгол Улс Австрали Улстай 1972 оны 9 дvгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосноос хойш 36 жилийн туршид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа єргєжин тэлж, сүүлийн 10 гаруй жилд уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад хийсэн хамтын ажиллагаанууд  нь амжилттай явагдан, цаашид хөгжүүлэх олон сайхан боломж байгааг  олж харсанаар хоёр талын хооронд дээд, өндөр хэмжээний айлчлалууд тогтмолжиж, яриа хэлэлцээр илүү тодорхой санал, төслүүдэд чиглэгдэн хийгдэх болсон байна.  Саяхан болж өнгөрсөн нэгэн тэмдэглэлт явдал нь Монголын элчин сайдын Яам Австрали улсад нээгдэж тус улсад суух Монгол улсын элчин сайд итгэмжлэгдэх жуух бичгээ Австралийн талд өргөн барьсан явдал байлаа.

Read the rest of this entry »

Tax and Superannuation

From: http://batkhuu-law.blogspot.com/2008/07/blog-post_20.html

Гадаадад түр болон удаан хугацаагаар оршин суух, ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн олширсоноор олон улсын татвар, тэтгэвэр, тэтгэмжийн байгууллагуудтай харьцдаг болсон учир Нийгмийн халамжийн захиргаа нийгмийн халамжийн татварын давхардлыг арилгах, тэтгэвэр тэтгэмжийн баазийг өргөжүүлэх зорилгын үүднээс бусад оронтой Totalization Agreements гэдэг хэлэлцээрийг байгуулдаг.
Read the rest of this entry »

Australia by Amarbayar

Мongolians-about-Аustralia | Аustralia-wide-Мongolians

From: www.mongolnews.mn
Өнөөдөр » Боловсрол

Австралид сурах алтан боломжийг ашиглацгаая
Б.БАТДОРЖ (2006-05-12)

Австралийн сургуулиудын албан ёсны төлөөлөгч Г.Амарбаяртай уулзаж товч ярилцлаа.

-Гадаадын их, дээд сургуульд зуучилдаг танай байгууллагын сайтыг vзээд зарим нэг зvйлийг тодруулах гэсэн юм. Танай веб хуудас бусдаас илvv сонирхлыг минь татлаа л даа.
-Нөхөр бид хоёр 1997 онд Австралид сургуульд сурахаар шийдээд энэ талаар мэдээлэл хайхад их амаргvй байсан. Энэ туршлагаасаа анх санаа авсан л даа. Бидний хувьд Австралид амьдарсан эхний 3-4 жил маш хvнд байсан. Одоо эргээд харахад очсон орныхоо талаарх мэдлэг нимгэн, ямар ч туршлагагvй байсантай холбоотой байсан юм билээ. Хэрэв бид хоёр тэр vед одоогийнх шиг мэдээлэлтэй байсан бол цаг их хэмнэх байж дээ гэж бодогддог юм. Read the rest of this entry »

Australia by Suren-4

VIMO member – Suren

2008 оны 04-р сарын 02 23:18

Австралийн тэмдэглэл (үргэлжлэл)

Юмаар юм хийх

Зураг ① Энэ зураг дээр цонхны урд талд юу харагдаж байна ?  Read the rest of this entry »

Australia by Suren-2

VIMO member – Suren

2008 оны 03-р сарын 05 21:28

Австралийн тэмдэглэл : Хурим 1

Австрали уруу эндээс бид дөрвүүлээ явсан. Хуримаа хийх Грета болон бид нар японы их сургуульд нэг семинарт харьяалагдаж байсан, манайхаар бол нэг ангийн хүүхдүүд гэх үү дээ. Грета бид хоёр бас оюутны байранд нэг жил хамт амьдарсан :)

Явахаасаа өмнө бид нар цуглаж оюутан насныхаа паянгаа баахан дурсаад. Грета маань окинавад болсон ゼミ合宿-н үеээр нэг удаа аймаар согтож байсан түүхтэй. Ер нь ч бүгдээрээ олон удаа согтож байсан л даа. Гэхдээ тэр удаагийнх бол тасархай. За тэгээд согтсон Грета маань нам унтаад маргааш нь харин гар өвдөөд байна гэсэн хүн босч ирсэн. Манай семинарыхан яасан юм бол доо, маргааш Токио буцна шдээ, тэсэх үү гээд. Read the rest of this entry »

One year in Australia

More: http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

http://mandakhbat.wordpress.com/2007/12/10/one-year-in-australia/

December 10, 2007

One year in Australia

Filed under: Uncategorized — mandakhbat @ 9:24 pm

Австралид өнгөрүүлсэн 1 жил

Мельбурн хотод ирээд бараг нэг жил болох гэж байна. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юмаа. Энэ хооронд юу амжуулаваа? Юу хийвээ? Read the rest of this entry »

4a-MN Community in AU

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

4-Анх ирэхэд Гадаадад буй Монголчууд. Хойшид ирэгсдэд маань сургамж болгох үүднээс зөвхөн өөрийн нүдээр харахад Австралийн Монголчуудын аж амьдрал ямар байгаа талаар мэдээлэл үлдээв. Зарим Монголчуудад маань надтай тохиолдсон зүйлс заавал тулгараад байх шаардлагагүй нь харин туйлын үнэн болно. Би зөвхөн хувийн ажиглалтаар л энд дүгнэсэн гэдгийг анхаараарай.

Хүн бүр өөрийн чадах, мэдэх зүйлээр багахан ч болов нийгэмдээ хувь нэмэр болж явах нь зүйтэй гэж миний хүндэлж биширч явдаг хүмүүс захидаг байсан. Мэдээж бүх хүнд ивээлээ ижил тэгш хайрлаж чадах бурхан тэнгэр нь биш болохоор би өөр шигээ залууст өөрийнхөө мэдсэн сурсанаас бага ч болов мэдээлж, алдаанаас зайлуулж, Австралид ирээд учраа олж сайхан амьдраад, зорилгодоо хурдан хүрэхэд нь туслах санаа өвөрлөсөн нь зарим насныхан болон над шиг нөхцөл байдалтай залуусын талаарх ойлголт муутай хүмүүст нь хэрэгцээгүй зүйл хийгдэж буй мэт харагдаж болзошгүйг урьдчилан анхааруулъя. Би нийгмийн бүх давхрагыг хамарч ганцхан юмаар нийтийн толгойг угаах хүсэлгүй тул сурч боловсрох хүсэлтэй, Австралийг сонирхогч залуусын армийг сонгож мэдээллээ хүргэж байгаа нь энэ билээ. Таалж, таалахгүй байгаа хүмүүсийн хорсол, баяслын үгсээс маш их юм сурч, мэдэж авч байгаа. Хэрэггүй хараалаас дөжирч сурч байна, хэрэг болчихоор санаануудыг шүүрч сурч байгаадаа одоогоор сэтгэл хангалуун байнаа. Хаана ямар коммунити байна, тэр орон зайгаас миний юу эрэлхийлэх нь бусдад хамаагүй гэж бодож байна.  Read the rest of this entry »

2-Who is more Racist

1-Эхлэл хэсэг

Австралийн арьс өнгөөр ялгаварлах үзэлийн талаар.

Би өөрөө халх монгол хүн л дээ. Монгол монголдоо бүр яг харахад л цэвэр монгол нь мэдэгддэг. Монгол л юм чинь нөгөө л намхан нуруу, навтгар хамар, өндөр шанаа, өргөн дух, банзан нүүр, баавгай алхаа, бор шаргал арьс, богинохон маажгий хөл, онигор нүд, олиггүй болгон нь бүгд л байж л таараа байлгүй бодвол. Гадаадынханы нүдэнд л тэр нь их тод харагддаг байх. Read the rest of this entry »

9-Finance

Зээл.
Өмнөх 8а. Зээл хайгаад үзлээ. Энд зээл авсан нь ханшийн зөрүү энэ тэрээсээ болоод монголоос мөнгөө авчрахаас хямд тусдаг юм. Read the rest of this entry »

7-About General Vacancy

Мэргэжлийн бус Ажил

Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ? За тэгээд ажлын эрх гээч юмаа ч авлаа даа. Одоо ажил хайна гэдэг ажлыг хийх асуудал босов оо. Read the rest of this entry »