Poll: English level of Gegeen’s Visitors

Австрали Монголын харилцаа өргөжин тэлсээр

Бусад эх сурвалжууд: http://www.tsahimurtuu.mn
http://www.tsahimurtuu.mn/main/200811201491.htm

Бэлтгэсэн Б.Булганмаа.  (gegeen@yahoo.com) Австралиас

Австрали Монголын Харилцааны талаарх тэмдэглэлүүд, Элчингийн мэдэгдэл, 2 талын уулзалт, арга хэмжээнүүдийн тоймоос түүвэрлэн бэлтгэлээ.

Mонгол Улс Австрали Улстай 1972 оны 9 дvгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосноос хойш 36 жилийн туршид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа єргєжин тэлж, сүүлийн 10 гаруй жилд уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад хийсэн хамтын ажиллагаанууд  нь амжилттай явагдан, цаашид хөгжүүлэх олон сайхан боломж байгааг  олж харсанаар хоёр талын хооронд дээд, өндөр хэмжээний айлчлалууд тогтмолжиж, яриа хэлэлцээр илүү тодорхой санал, төслүүдэд чиглэгдэн хийгдэх болсон байна.  Саяхан болж өнгөрсөн нэгэн тэмдэглэлт явдал нь Монголын элчин сайдын Яам Австрали улсад нээгдэж тус улсад суух Монгол улсын элчин сайд итгэмжлэгдэх жуух бичгээ Австралийн талд өргөн барьсан явдал байлаа.

Read the rest of this entry »

Австралийн профессор Ричард Помфрет МУИС-д лекц уншлаа

From: www.acc.ses.edu.mn

Австралийн профессор Ричард Помфрет уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн асуудлаар ярилаа

Бичсэн: Webmaster
Monday, 03 November 2008
Дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болж буйтай холбогдуулан Монгол Улс ойрын дөрвөн жилд баримтлах эдийн засгийн бодлогыг боловсруулахдаа дэлхийн нэртэй эдийн засагчдыг урьж зөвлөгөө авч байгаа билээ.Тэдний нэг Австралийн Аделаидын их сургуулийн профессор Ричард Помфрет 10-р сарын 29-ний өдөр МУИС-д зочилж, эрдмийн дугуй танхимд “Байгалийн баялаг ихтэй улсуудын хөрөнгө оруулалтын сангууд” сэдэвт лекц уншиж, ЭЗС-ийн багш оюутнуудын сонирхсон асуултанд нээлттэй хариулт өглөө. Read the rest of this entry »

Австралийн SunRise шоуны “Voice Box” нэвтрүүлгийн продюсер Габриель Брейд Монголд

From: http://tsagtur.news.mn/content/2711.shtml

Related: AYAD Australians in MN | AUSAID AYAD program | AYAD Program for MN
* AYAD Australians in Mongolia
* Children Foundation in Australia for Mongolians
* Lotus children Centre with Australian organizer in UB

… - Ямар аргаар гадаад хэл сурахыг сайн үр дүнтэй гэж үздэг вэ ?
- Аль болох яг англи хэлтэй оронд байгаа юм шиг хоорондоо байнга харилцаж байх хэрэгтэй. Кино  үзэж, дуу хөгжим сонсох хэрэгтэй.  Таны эргэн тойронд, заавал англи хүн байх албагүй. Англи хэл сурах хүсэлтэй хэн нэгэнтэй нийлээд хоорондоо англиар ярилцах их чухал. Миний нэг монгол найз хэзээ ч англи хэл заалгаж байгаагүй ч гадаад хүмүүс­тэй ажилладаг байсан болохоор бага багаар ярьсаар байгаад маш сайн сурсан байсан. Яг л англи хэлтэй оронд байгаа гэж бодоод. Бараг л хүн бүр англи хэл сурах хэрэгтэй байгаа юм чинь бие биетэйгээ сайн харилцах хэрэгтэй….
————————————————–
Энгийн хүмүүсээр бодит амьдралыг яриулах хэрэгтэй

2008 оны 11 сарын 5

“Voice Box” нэвтрүүлгийн продюсер Габриель Брейдийг нутаг буцхын өмнө амжиж ярилцсан юм.

– Та яагаад монголд ажиллахаар шийдсэн бэ?

- Би Австралиас яг жилийн өмнө ирсэн. Би “Сиднэй”-д долдугаар сувгаар “SunRice” нэр­тэй тв шоуны анкор байлаа. Австралийн хам­гийн алдартай өглөө­ний шоунуудын нэг. Хүмүүсийг урьж ярилцдаг. Нэг өдөр “Австралийн хөгжлийг түгээгч залуу элч төлөөлөгчид” -ийг Монгол руу илгээх зар байхыг хараад би наашаа явахаар шийдсэн. Биднийг илгээдэг хөтөлбөр бол хүмүүнлэгийн үйлстэй зарим талаараа адил. Одоогийн Австралийн залуучуудыг маш амиа бодсон гэж шүүмжилдэг. Монголд нэг удаа наймуулаа хөдөө замд машин эвдрэхэд нэг айл биднийг бүгдийг гэртээ аваачиж хоолоор дайлаад, гэртээ хонуул­сан. Австралид бол – уучлаарай энэ бол таны асуудал гэж хэлнэ. Read the rest of this entry »

Posted in My Mongolia. Comments Off

Canadian in Mongolia

From: http://www.orloo.info/readfull/life/3705-kanad-ail

Малчин өрхийн тоог нэгээр нэмсэн Канад айл

Нийтэлсэн Я.МӨНГӨНЦЭЦЭГ 2008/10/28 – 22:17

kanadКанадын нэгэн залуу гэр бүл тайван амьдралыг эрэн Монголд иржээ. Энэ өрхийн тэргүүлэгчтэй өчигдөр уулзахаар цаг тохиров. Үдийн цайгаа уунгаа надтай уулзахаар болсон гэнэ. Учир нь түүний ажил төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу явдаг учраас нэг ч минутыг хий дэмий өнгөрөөдөггүй бололтой. Тэрээр “цуйван идмээр байна” гээд л хэд хэдэн гуанзанд ороод гарав. Гэвч түүний хүссэн хоол байсангүй. Ингээд нэгэн цайны газар орж сууцгаан яриагаа эхэлсэн юм. Бүтэн нэр овгоо хэлэхийг тэр зөвшөөрөөгүй. Сонинд бичүүлэхээс бүр ч татгалз­сан. Овог нэрээ бүтэн би­чүүл­чихвэл Канадын сэт­гүүлчид танай сониноос олж уншчихаад холбоо барихаар ирж магадгүй гэж болгоомжилж байв. Тэрээр өөрийгөө Фрэд хэмээн олонд танил­цуулахыг хүсч байлаа. Фрэ­дийг наашаа ирэхээс өмнө Канадын сэтгүүлчид түүнээс Монголд амьдрах болсон шалтгааныг нь тодруулахаар хөөцөлддөг байж. Read the rest of this entry »

Хөгжлийг түгээгч залуу элч Эмма Броуно Монголд

From: http://tsagtur.news.mn/content/2584.shtml

http://www.ayad.com.au/aspx/ayadprofilesdetails.aspx?code=3345&country=Mongolia

Related: AYAD Australians in MN | AUSAID AYAD program | AYAD Program for MN
* AYAD Australians in Mongolia
* Children Foundation in Australia for Mongolians
* Very sensitive girl’s blog post about supporting children
* Awareness of homeless MN people to UK, NZ and worldwide people
* Mongol Angel children foundation in Japan
* Lotus children Centre with Australian organizer in UB
* Монгол Хүүхэд Санаачлага
* MN Homeless Children by a Foreigner

Монгол хэлний дуудлага их хатуу юм

2008-10-28

Австралийн засгийн газраас “Хөгжлийг түгээгч залуу элч төлөөлөгч”-дийг азийн хөгжиж буй орнуудад илгээдэг ажээ. Залуу элч нар томилогдож очсон газартаа өөрийн  орны туршлагаас танилцуулж, зааж зөвлөх зорилгоор ирдэг юм байна. Тэдний нэг болох боловсролын салбарт ажиллаж байгаа залуу элч Эмма Броунотай ярилцлаа. Read the rest of this entry »

ГУРАВ. Дэргэд минь байж “хайр” минь, дэндүү ойрхон байж “чи” минь

From: http://oogiinoo.blogspot.com/2008/10/blog-post.html

.. Чингис хаанаараа танигдсан Монгол орны онцлог, өнөөдрийн өнгө төрхийг гадаадынхан асууж шалдаг гэдгийг хэн бүхэн мэдэх бизээ. Тэдний энгийн гэмээр асуултанд нилээдгүй олон удаа бүдэрсний дараагаар боловсрол, сурч мэдэхийг холын холоос хил дамнуулан хайж, өөрт байгаа зүйлсээ гээгдүүлж яваагаа ойлгодог. ..

Sunday, October 5, 2008

ГУРАВ. Дэргэд минь байж “хайр” минь, дэндүү ойрхон байж “чи” минь

ОРШИЛЫН ОРОНД
Хүн бүр хилийн дээс алхаж, галуу шувууны мах идэн, юм үзэж нүд тайлах болсон энэ цагт Англи, франц, хятад гэх мэт харийн хэлүүд энэ зууны иргэдийн эзэмших ёстой хэрэглээний наад захын зэвсэг болжээ. Read the rest of this entry »

Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ

From: http://publish.news.mn/show/id=500

Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ

2008 Oct 14

“Зууны шуудан” сонин “Ярилцъя” буландаа Мэргэжлийн сумогийн ертөнцийн өнөө цагийн “Хаан”, дэлхийн супер од Асашёорюү Дагвадоржийг урьж   халуун дулаан, илэн далангүй, чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Тэр урьд өмнө нь хэзээ ч энэ төвшинд дотоод сэтгэлээ нээж байгаагүй юм. Ингээд та бүхнийг бидний ярианд анхаарлаа хандуулахыг хүсье. Read the rest of this entry »

Adelaide Uni alumni notes about Mongolia

From: http://www.adelaide.edu.au/

Constructing a more sustainable Mongolia

Gregory Cowan

Master of Architecture (Research) 2002

Like all architecture, the buildings of Mongolia’s capital city, Ulaanbaatar, tell a story. From the grand, Soviet-style buildings that reveal its recent socialist history, to the traditional tents of its nomadic culture, known as gers, they dot the city’s periphery. Read the rest of this entry »

OZ life in Mongolia

From: http://www.adventistmission.org/article.php?id=104

Letters from Mongolia

From Australia, Paul Kotanko and his family serve in Mongolia where half the population is Buddhist Lamaist and some 40 percent claim no religion at all.
G’day! My name is Paul Kotanko and I am the Director of the Mongolian Mission Field. I came to Mongolia from Australia, where I worked as a Pastor for nine years. I have a wife, Miyong, who is from Korea. We met in the Philippines at AIIAS, the Adventist International Institute of Advanced Studies. We both completed theological studies there. We have two active boys: Christian, 8 and Samuele, 7.

Read the rest of this entry »

Follow

Get every new post delivered to your Inbox.