Австрали Монголын харилцаа өргөжин тэлсээр

Бусад эх сурвалжууд: http://www.tsahimurtuu.mn
http://www.tsahimurtuu.mn/main/200811201491.htm

Бэлтгэсэн Б.Булганмаа.  (gegeen@yahoo.com) Австралиас

Австрали Монголын Харилцааны талаарх тэмдэглэлүүд, Элчингийн мэдэгдэл, 2 талын уулзалт, арга хэмжээнүүдийн тоймоос түүвэрлэн бэлтгэлээ.

Mонгол Улс Австрали Улстай 1972 оны 9 дvгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосноос хойш 36 жилийн туршид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа єргєжин тэлж, сүүлийн 10 гаруй жилд уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад хийсэн хамтын ажиллагаанууд  нь амжилттай явагдан, цаашид хөгжүүлэх олон сайхан боломж байгааг  олж харсанаар хоёр талын хооронд дээд, өндөр хэмжээний айлчлалууд тогтмолжиж, яриа хэлэлцээр илүү тодорхой санал, төслүүдэд чиглэгдэн хийгдэх болсон байна.  Саяхан болж өнгөрсөн нэгэн тэмдэглэлт явдал нь Монголын элчин сайдын Яам Австрали улсад нээгдэж тус улсад суух Монгол улсын элчин сайд итгэмжлэгдэх жуух бичгээ Австралийн талд өргөн барьсан явдал байлаа.

Read the rest of this entry »

Embassy Budget-2008

From: http://www.opensocietyforum.mn/policyissue/Bugdet2008-4.doc

4.4.2.11.Гадаад хэргийн сайдын төсвийн багц

Гадаад хэргийн сайдын үйл ажиллагааны хүрээнд 2008 оны урсгал зардалд  17,232.8 сая төгрөг төлөвлөсөн нь 2007 оны батлагдсан төсвөөс 3,175.8 сая төгрөгөөр буюу 22.0 хувиар өсч байна.

Засгийн газрын 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийн дагуу Австрали Улсын нийслэл Канберра хот болон Шведийн Вант Улсын нийслэл Стокольм хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналыг Улсын Их хурлын холбогдох Байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжсэн тул  шинээр байгуулагдах Элчин сайдын яамдын урсгал зардалд 456.7 сая төгрөг нэмж төлөвлөлөө. Read the rest of this entry »

Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Жамбалдорж нь Австрали улсад суух Монгол Улсын Элчин сайдаар томилогдсон

From: www.news.mn

С.Баяр зөвлөхөөрөө дэд сайд Ж.Цолмонгийн нөхрийг сонгожээ
2008 оны 11 сарын 4

 Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Гадаад бодлогын зөвлөхөөрөө Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгийн нөхөр О.Очийг томилжээ. Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Жамбалдорж нь Австрали улсад суух Монгол Улсын Элчин сайдаар томилогдсон тул гүйцэтгэх засаглалын тэргүүн дээрх томилгоог хийсэн аж. О.Оч нь Москвад Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн, Гадаад хэргийн яаманд мэргэжилтэн, МУИС-ийн харьяа Олон улсын харилцааны дээд сургуульд багшилж байв. Дээрх албан тушаалд очихоосоо өмнө НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар ажиллаж байсан гэнэ.

Ерөнхий сайд С.Баярын энэхүү томилгоо олон хүний анхаарлыг татаж, тэр хэрээр багагүй дуулиан дагуулаад байна.

Монгол Улсаас Австрали Улсад суух элчин сайд Ц.Жамбалдорж Итгэмжлэх жуух бичгээ барилаа

From: news.mn | http://www.mglaus.com

Итгэмжлэх жуух бичгээ барилаа
2008 оны 10 сарын 30

Монгол Улсаас Австрали Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Жамбалдорж энэ 10 дугаар сарын 30-ны өдөр Австрали Улсын Амбан захирагч хатагтай Квентин Брайст Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Амбан захирагч хатагтай Квентин Брайс Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзах үеэр элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндчилгээг түүнд уламжлав. Read the rest of this entry »

Австрали улс Монголд Элчин сайдын яам нээнэ

From: www.olloo.mn

Гадаад харилцаа : » Элчин сайдын яамд долоон га газар хvсчээ


Нийтэлсэн: 2008-10-24 10:23:07 , Мэдээний дугаар: #1140051

Манай улсад гадаадын 20 орны Элчин сайдын яам, 11 улсын консулын газар, олон улсын найман байгууллага vйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын тєслийг УИХ-ын чуулганы єчигдрийн хуралдаанаар хэлэлцэв. Тогтоолын тєсєлд дурдсанаар Элчин сайдын 12 яамны газрыг баталгаажуулах юм байна. Манай улсад дипломат тєлєєлєгчийн газраа ажиллуудаг орнууд гэрээгээр газар болон барилгын тvрээс тєлдєг гэнэ. Тухайлбал, Япон, Герман, Энэтхэг зэрэг оронтой 99 жилийн гэрээ хийж тус бvр 1.1-1.5 сая ам.долларын тvрээсийг урьдчилсан байдлаар авчээ. Швед, Австрали, Канад улс Монголд Элчин сайдын яамаа нээх санал тавьсан байна. Read the rest of this entry »

Official Address of MN Ambassador in AU

From: http://groups.yahoo.com/group/mglaus/message/305

From: Embassy Mongolia <mongembaustralia@yahoo.com>

ESYa-ny shine hayag
EMBASSY OF MONGOLIA
29 Cobbadah street, O’Malley
ACT 2606, Canberra
utas 02- 62862947

MN Ambassador 2 Australia

From: http://www.mongolia-investment.com/

Mongolian Embassy To Open In Australia Print E-mail

At Wednesday’s regular meeting, the Minister of Foreign Affairs S.Oyun was entrusted to approve four posts for the Mongolian Embassy in Australia and to reflect salaries of the Embassy’s staff in the state budget of this year. Read the rest of this entry »