Австралид хүн хувилна
• 2008.10.17, 11:27 • Үнэн Энэ мэдээг 857 хүн уншсан. Өнөөдөр, 557 хүн уншаад байна.
Дэлхийн түүхэнд анх удаа хүн хувилах лицензийг Австралид хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Yнэндээ үүнийг эсийн аргаар хувилсан домогт Долли хоньтой харьцууламгүй.
Энэ нь цусны анхдагч эсээс гаргаж авсан хүний үр хөврөлийг ургуулах замаар хийгдэх бололтой. Гэвч эл арга хэмжээг эсийн аргаар хүн амьтныг хувилахыг ёс зүйн талаас хориглосноос хойш хийгдэж буй ээлжит алхам гэж олон хүн үзэж байна. Уг лицензийг хиймэл аргаар үр тогтоох ажил эрхэлдэг “Sydney IVF” компани авчээ. Yүний тулд тус компани долоон мянган донорын өндгөн эс цуглуулах ёстой. Тэдгээрийн тусламжтайгаар компанийн мэргэжилтнүүд эсийн аргаар авсан үр хөврөлийг ургуулж хэн нэгэнтэй усны дусал шиг адилханыг хувилах аж.
Бэлтгэсэн Б.Булганмаа. (
© 