From: http://acc.ses.edu.mn/
Их Британийн боловсролыг эх орондоо эзэмших боломж нээгдлээ
| Бичсэн: Webmaster | |
| Saturday, 15 November 2008 | |
| Их Британийн “ NCC EDUCATION” их сургуулийн консерциум МУИС-тай байгуулсан гэрээний дагуу ЭЗС дээр Менежментийн олон улсын хөтөлбөр нээгдэж 11-р сарын 07-ны өдөр мэдээлэл хийж, нээлттэй өдөрлөг зохиолоо. Тус хөтөлбөрт суралцсанаар эх орондоо хямд үнээр чанартай боловсрол эзэмшиж бакалаврын диплом авах юм. Энэ 11-р сард эхлэх уг хөтөлбөр нь бэлтгэл ангидаа элсэлт авч эхлээд байгаа бөгөөд оюутнууд гадаадад дээд боловсрол эзэмших гэж өндөр үнэ төлөхийн хэрэггүй боллоо.
Сургалтанд Их Британийн их сургууль, коллежийн чанарын стандартыг баримталж, орчин үеийн аргад суурилсан технологийг нэвтрүүлэх гэж байгаагаараа онцлогтой юм байна. Хэрэв амжилттай суралцаж буй оюутан явцын дунд Их Британи, Австралийн 40 гаруй их дээд сургуулиудад шилжин суралцах боломжтой гэнэ. Мөн оюутан суралцах хугацаандаа МУИС болон бусад NCC education хөтөлбөр явуулдаг аль ч орны их дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт оролцож болох юм байна. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийг хариуцан явуулж буй ЭЗС-ийн Менежментийн тэнхимээс авч болно. |