Австралийн SunRise шоуны “Voice Box” нэвтрүүлгийн продюсер Габриель Брейд Монголд

From: http://tsagtur.news.mn/content/2711.shtml

Related: AYAD Australians in MN | AUSAID AYAD program | AYAD Program for MN
* AYAD Australians in Mongolia
* Children Foundation in Australia for Mongolians
* Lotus children Centre with Australian organizer in UB

… - Ямар аргаар гадаад хэл сурахыг сайн үр дүнтэй гэж үздэг вэ ?
- Аль болох яг англи хэлтэй оронд байгаа юм шиг хоорондоо байнга харилцаж байх хэрэгтэй. Кино  үзэж, дуу хөгжим сонсох хэрэгтэй.  Таны эргэн тойронд, заавал англи хүн байх албагүй. Англи хэл сурах хүсэлтэй хэн нэгэнтэй нийлээд хоорондоо англиар ярилцах их чухал. Миний нэг монгол найз хэзээ ч англи хэл заалгаж байгаагүй ч гадаад хүмүүс­тэй ажилладаг байсан болохоор бага багаар ярьсаар байгаад маш сайн сурсан байсан. Яг л англи хэлтэй оронд байгаа гэж бодоод. Бараг л хүн бүр англи хэл сурах хэрэгтэй байгаа юм чинь бие биетэйгээ сайн харилцах хэрэгтэй….
————————————————–
Энгийн хүмүүсээр бодит амьдралыг яриулах хэрэгтэй

2008 оны 11 сарын 5

“Voice Box” нэвтрүүлгийн продюсер Габриель Брейдийг нутаг буцхын өмнө амжиж ярилцсан юм.

– Та яагаад монголд ажиллахаар шийдсэн бэ?

- Би Австралиас яг жилийн өмнө ирсэн. Би “Сиднэй”-д долдугаар сувгаар “SunRice” нэр­тэй тв шоуны анкор байлаа. Австралийн хам­гийн алдартай өглөө­ний шоунуудын нэг. Хүмүүсийг урьж ярилцдаг. Нэг өдөр “Австралийн хөгжлийг түгээгч залуу элч төлөөлөгчид” -ийг Монгол руу илгээх зар байхыг хараад би наашаа явахаар шийдсэн. Биднийг илгээдэг хөтөлбөр бол хүмүүнлэгийн үйлстэй зарим талаараа адил. Одоогийн Австралийн залуучуудыг маш амиа бодсон гэж шүүмжилдэг. Монголд нэг удаа наймуулаа хөдөө замд машин эвдрэхэд нэг айл биднийг бүгдийг гэртээ аваачиж хоолоор дайлаад, гэртээ хонуул­сан. Австралид бол – уучлаарай энэ бол таны асуудал гэж хэлнэ. Нэг талаас би ийм сайн дурын ажилд нэгдмээр, нөгөө талаас карьераа алдмааргүй байсан. Тэгээд хамгийн зөв гарц буюу телевизэд “Voice Box” англи хэлний нэвтрүүлгийн төслийг сонгосон. Монголын хүүхэд залуусын англи хэлний мэдлэгийг дээш­лүүлэх үндсэн зорилготой. Би өргөн нэвтрүүлгийн сэтгүүл зүйгээр сураад ажиллаж байсан юм. Тэр үед Монголын тухай бараг юу ч мэдэхгүй, гол нь Австралид мөрөөдлийн ажлаа хийж байсан ч алс холын Монголчуудад англи хэл сурахад нь туслахаар бүтэн жил ажиллаж, амьдрах гэдэг надад үнэхээр сонирхол­той санагдсан.  Үүндээ ч баяртай байна. Намайг ирэхэд цаг агаар маш таатай байсан ч долоо хоногийн дараа цас орсон. Хамт ирсэн хоёр найз маань тэгэхэд анх удаа цас үзсэн юм. Монголын тухай хамгийн сайхан дурсамжуудын нэг. Би энд ирээд маш их баяртай байгаагаа илэрхийлэх үг олдохгүй байна. Үнэхээр гайхамшигтай байлаа. Би энд яг л төрсөн гэр шигээ дасаж хайртай болсон. Удахгүй явна гэхээр нүд нулимсаар дүүрчих юм. Сайхан Монгол оронд би хайртай. Гэрийнхэндээ очно гэхээр сайхан ч, Монгол найзуудаа, үзэсгэлэнт хөдөө нутгийг маш их санах байх даа.

- “Voice Box” нэвт­рүүлгийн зохиолыг яагаад ийм дараалал­тай хийсэн бэ?

- “Voice box”-г олон хүнд хүргэхийн тулд МҮОНТ-г бид сонго­сон. Намайг ирэхэд нэвтрүүлэгт маань  мөнгө, санхүүжилт байгаагүй болохоор би Австрали руу буцаж хүмүүст, компаниудад хандан мөнгө цуглуулж ирээд ажил­ласан. Ер нь МҮОНТ-ын гайхалтай сайн ажил­чид хамаг чадлаараа гэхдээ минимум мөнгөөр телевиз ажиллуулдаг. Хүсэл мөрөөдөл, зорил­гын тухай анхны дугаараа хийж байсан. Хүмүүс юуны тухай хүсч мөрөөд­дөг, яавал түүндээ хүрч болох талаар, зочны булангаараа Австрали явах мөрөөдлөө ямар саад бэрхшээл даван биелүүлсэн нэг бүсгүйтэй ярилцаж байсан. Би нэвтрүүлгээ яг хэлний хичээл байгаасай гэж хүсээгүй. Залуусын сонир­холыг татахад заавал харь холын гайхам­шигтай, баатарын жишээ байх албагүй, Монголын залуус соёл иргэншил, эх орноороо бахархдагийг би сайн мэднэ. Хамгийн гол нь сонирхолтой, танин мэдүүлэн чанар чухал. Мөн богино ярилцлага, захидлын булан оруулсан. И-мэйлээр ирсэн үзэгчдийн захидал бүрийг уншихыг хичээдэг. Нэвтрүүлгийг маань анхааран үздэг үзэгчдийн тухай бас оруулах хэрэгтэй. Дараа нь караоке байна. Бид анхандаа гудамжинд явж байгаа хүмүүсээр дуулуулахаар оролдсон бүтээгүй. Харин сургууль дээр очсон нь зөв болсон. Хүүхдүүд дуртайяа дуулдаг, англи хэл сурж эхэлж байгаа болохоор сайн дуулж чадахгүй л дээ. Бид зааж өгдөг. Мөн хөдөө орон нутгийн амьдралыг сайн үзүүлэх хэрэгтэй гэж би үзсэн. Хотын амьдралыг бусад телевизүүд маш их гаргаж байна. Тэгээд Монголын аймаг бүрт очин хөдөөний хүүхдүүдийн бодит амьд­ралын, тэд юу хийхийг хүсдэг тухай “Voice Box”-оор гаргасан. Бас би Монголын бүх үзэсгэлэнт газруудыг үзсэн. Үнэхээр азтай. Миний хамгийн сайн Монгол найз бол жуулч­дын хөтөч. Бүх л аялалуудаа түүнтэй хамт хийсэн.

- Нэвтрүүлэгтээ урих зочдоо та хэрхэн олдог вэ?

- Янз бүр. Анхандаа хүн танихгүй болохоор олох амаргүй байсан. Эргэн тойрны хүмүүсээсээ асууж урт утасны жагсаалт гаргаад их сургууль руу утасдаж танайд сайн англи хэлтэй оюутан байна уу, тэд ямар сонирхолтой зүйл хийдэг бол гэх мэтээр хайна. Заримдаа бол өөрөө харж ажиглаж байсан хүмүүс байна. Жишээ нь дуучин Номинжин, ММ агентлагийн сэтгүүлч Дөлгөөн бидэнтэй ярлцаж байсан. Янз бүрийн мэдээлэл цуглуулж бараг л тааралдсан хүнээсээ сайн англи хэлтэй хүн олод өгөөч гээд л асуудаг байлаа. Мөн би сайн хамтрагчидтай. Надтай хамт хөтөлдөг Цоогий бол миний уулзаж байсан хүмүүсээс хамгийн алиа нь. Би хамтран ажилладаг хүмүүсдээ хайртай. Миний дараа Миранда гэдэг хөөрхөн охин ирж байгаа. Тэр урьд энд ирээд явж байсан л даа. Над шиг л Монголчуудад хайртай. Бид хамтдаа их сургуульд сурдаг байсан миний хамгийн сайн найз. Бид МҮОНТВ-д бие дааж ажилдаг байсан. Зураглаач, редактор зэрэг Монгол телевизийн удирдлагаас томилж бидэнд туслах хүмүүс байсан ч бид чөлөөтэй хийе гэснээ л хийдэг.

- Ямар аргаар гадаад хэл сурахыг сайн үр дүнтэй гэж үздэг вэ ?

- Аль болох яг англи хэлтэй оронд байгаа юм шиг хоорондоо байнга харилцаж байх хэрэгтэй. Кино  үзэж, дуу хөгжим сонсох хэрэгтэй.  Таны эргэн тойронд, заавал англи хүн байх албагүй. Англи хэл сурах хүсэлтэй хэн нэгэнтэй нийлээд хоорондоо англиар ярилцах их чухал. Миний нэг монгол найз хэзээ ч англи хэл заалгаж байгаагүй ч гадаад хүмүүс­тэй ажилладаг байсан болохоор бага багаар ярьсаар байгаад маш сайн сурсан байсан. Яг л англи хэлтэй оронд байгаа гэж бодоод. Бараг л хүн бүр англи хэл сурах хэрэгтэй байгаа юм чинь бие биетэйгээ сайн харилцах хэрэгтэй.

– Монголын телевизүүдээр анг­лиар гардаг нэвт­рүүлгүүдийг үздэг байв уу ?

- Монголд ирээд англи хэлээр гардаг сонин сэтгүүл, телевизийн хөтөлбөрүүдийг хараад үнэхээр гайхсан. Миний бодож байснаас хамаагүй их, мөн маш сайн байсан. Ер нь бол намайг ямар орчин хүлээж байгаа бол гэсэн ямар нэгэн төсөөлөлгүй, монголын тухай бараг юу ч мэдээгүй ирсэн. “Mongol Messenger” “UB Post” сонин үнэхээр сайн. Австралийн засгийн газраас томилогдсон бидэнтэй адил нэг залуу “UB Post” сонинд редактор хийж байгаад саяхан буцсан. Тэнд ажилдаг хүмүүс сайн англи хэлтэй ч нутгийнх нь хүн заавал хэрэгтэй байдаг. Ярих амархан ч дүрмийн хувьд хүмүүст ойлгуулан, найруулан бичих амар биш. Монголд юу болж байгааг мэдээлдэг “MM today” мэдээллийн хөтөл­бөр үнэхээр сайн. Азийн бусад оронтой харьцуулахад маш өндөр түвшинд Монголчуудын ихэнх нь англи хэл сайн сурч байна. Таксины жолоочоос эхлээд. Тэд жуулчдад үйлчилсээр байгаад англи үг сайн мэддэг. Англи хэл хүн бүрт олон улсад гарах боломж олгож байна. Англи хэл сурахыг хүсч байгаа хүмүүст бид туслаж дэмжихдээ баяртай байдаг. Улаанбаатар миний төсөөлж байснаас хамаа­гүй өндөр хөгжсөн газар байсан.

– Монголын телевизүүдийн өнөө­гийн байдлыг та хэрхэн үнэлэх вэ?

- Манай гариг дээр хамгийн шилдэг телевизүүд Америкт бий. Хөрөнгө оруулалт сайн, орлого ч их. Том бизнес. Миний бодлоор Монголын телевизүүд уйтгартай. Тэд  ямар нэг шинэ уур амьсгал оруулах хэрэгтэй, Америк Австралийн том телевизүүд цаг үеэсээ хоцролгүй, хэр­хэн хөгжиж хүмүүст хэрэгтэй мэдээллийг түгээж, танин мэдүүлж байгаагаас ажиглаж сурах хэрэгтэй. Монголын бараг бүх нэвтрүүлгүүд нэг юм уу хоёр хөтлөгч яриад л байхад юу нь сонирхолтой байх вээ. Гэтэл ийм нэвтрүүлэг маш их. Австралид миний ажилладаг байсан “SunRice” амжилтанд хүргэсэн нэг том хөшүүрэг бол үзэгдчийн и-мэйлийг анкоруудын хажуу­гаар гаргадаг байсан. Үзэгчдэд ч гэсэн санал бодлоо телевизээр дамжуулж нийтэд хүргэх боломжийг олгож байгаа юм.  Заавал мөнгөний төлөө төлбөртэй утас руу утасдаж эсвэл хэдхэн үгтэй мессеж бичих биш. Тэртээ тэргүй зар сурталчилгааны орлого байгаа шүү дээ. Бүр үнэгүй утас ажиллуулж, үзэгчид юу хүч байгааг олж мэдэх хэрэгтэй. Энэ бол маш олон талын ач холбогдолтой. Олон нийтийн санаа бодлыг тусгадаггүй телевиз агаарт дүүжлээстэйгээс ялгаагүй. Гэтэл монголын телевизүүд зөвхөн аш­гийн төлөө үнэтэй утсаар үзэл бодол сонсох гээд байгаа нь олон сөрөг талтай. Монголын телевизүүд дандаа ямар нэг одуудтай юу ч юм ярьдаг. Хааяа ч гэсэн энгийн хүмүүсээр сонирхолтой, бодит амьдралын тухай яриулах хэрэгтэй. Тийм хүмүүс нэвтрүүлгийг маань заримдаа алдартнуудаас хамаагүй сонирхолтой болгодог. “Voice box”-д энгийн л залуус оролцдог. Анкор өөрөө тухайн хүнийхээ онцлогийг мэдрээд түлхүүрийг нь олж чадвал сонирхолтой зүйлс тэднээс гарна. Телевиз болон бусад мэдээллийн хэрэгслүүд олон нийтийн санаа бодолд хамгийн их нөлөөлдөг маш чухал салбар учраас Монголд зөвхөн бизнес “мөнгө олох хэрэгсэл” гэдэг талаараа их хөгжөөд байгаа нь харамсалтай.

Б.Халиун

From; AYAD Australians in MN

Intake 20 AYADs:
Gabrielle Brady

Gabrielle is undertaking a twelve month project with the English for Special Purposes (ESP) Foundation which is based in Ulaanbaatar. ESP Foundation is a non-government organisation that aims to promote social development and reduce isolation in Mongolia through enhancing the English speaking capacity of its people. The Foundation’s activities include providing courses in English for special purposes, teacher training and organising cultural activities to complement learning. ESP Foundation has also initiated a number of projects to improve distance education using the internet, television and SMS technology.

As a Television Youth Producer for English Youth Development, Gabrielle wi

About these ads
Posted in My Mongolia. Comments Off
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: