Байрны vнэ буужээ

From: www.news.mn | http://www.gogo.mn | http://www.olloo.mn | http://www.orloo.info
Байрны үнэ яав? | Орон сууцанд хямдрал зарлав | Байрны vнэ буужээ

Байрны үнэ яав?
5 минутын өмнө – 2008-11-12

 -Барилгууд нэгэн дээвэр дор нэгдэв-

“Үл хөдлөх хөрөнгө-2008” үзэсгэлэн яармаг Мэдээлэл, технологийн үндэсний паркт нээлтээ хийгээд гурав хонож байна. Барилга, орон сууцтай холбоотой мэдээллийг нэг дороос авах боломж олгосон уг үзэсгэлэнгээс өдрийн сурвалжлага бэлтгэлээ.

Байрны үнэ буурсан уу?

Байрны үнэ буурсан уу? Бие биеэсээ итгэж ядан асуусан энэ асуултын хариуг хайя. Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын өгсөн хариултаар бол орон сууцны үнэ дунджаар долоогоос найман сая төгрөгөөр буурчээ. Мэдээж хэрэг хотын аль хэсэгт байрладаг, цонх нь хаашаа харсан бэ гэдгээсээ хамаарч байрны үнэ харилцан адилгүй байх. Бэлэн мөнгө гаргаж өгөөд байраа авахаар тохиролцоод гарах үйлчлүүлэгч тэнд ховор байсан ч ирсэн хүмүүсийн ихэнх нь үнэ нь өсч, буурууд байгаа барилгын компаниудын талаарх мэдээлэл цуглуулж, харьцуулалт хийхэд чиглэгджээ. Тэдний ярьснаар нар бага тусдаг, автобусны буудал, үйлчилгээний төвөөс хол газар байрлалтай барилгууд харьцангуй хямд байгаа аж. Тодруулбал, нэг өрөө байр авахын тулд та халаасандаа 40-42 орчим сая төгрөгтэй байх хэрэгтэй бололтой.

Барилгын материалын үнэ буурвал…

Байрны үнэ буурсан гэх өөр нэг үзүүлэлт бол шинэ барилгын нэг ам метр талбайн үнэ 1000 гаруй ам.доллар байснаа буурч дунджаар 800-900 ам.доллар орчим болжээ. Жишээлбэл, “Нарлаг сууц” хотхон 950 ам.доллараар нэг метр кв талбайгаа үнэлж байсан бол хэсэг хугацаанд

888 ам.доллар болгон бууруулжээ. Гэхдээ энэ нь иргэдийн хүлээсэн бодит хямдрал мөн үү гэвэл бас тийм биш. Яагаад үнэ хангалттай бууж чадахгүй байгаа талаар зарим компанийн менежерүүдээс тодрууллаа. Монголын барилгын салбарын ууган компанийн нэг “Авзага трейд”-ийн мэргэжилтний ярьснаар барилгын материалын үнэ буурахгүй байгаа учир шинэ орон сууцны үнэ хангалттай буух боломжгүй аж. Барилгын хамгийн гол материал болсон цемент, арматур төмөр, тоосгоны үнэ төдийлөн сайн буураагүй тул байрны үнийг үүнээс доош татах боломжгүй гэнэ.

“Санхүүгийн туслалцаа, дэмжлэгийг бид хүлээгээгүй”

Ингэж барилгын компаниуд хэлж байна. Арилжааны банкууд зээлээ багасгах бодлого барьж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулсан нь барилгын компанийг элгээр нь хэвтүүлэхэд дөхсөн мэтээр сүүлийн үед ярих болсон. Тиймээс барилгын компанид бодитоор ямар хүндрэл учирсан талаар сонирхлоо.

“Гангар инвест” компанийн менежер “Бидэнд санхүүгийн хувьд тулгарсан бэрхшээл алга. Байраа борлуулж байна, захиалгаа авч байна. Ажил явдгаараа л явж байна. Угаасаа жил бүрийн аравдугаар сар гаргаад байрны борлуулалт буурдаг. Энэ бол бидний санхүүгийн байдалтай холбоотой хэрэг биш” гэсэн юм. Мөн “Мон-тед” компанийн ажилтан “Бид арилжааны банкнаас зээл авах шаардлага бага байна” хэмээв. Харин банкууд барилгын явц нь 70 хувиас дээш гүйцэтгэлтэй барилгын компаниудад зээл олгохоор болсон гэнэ. Гэхдээ Барилгын зөвлөгөө, мэдээллийн төвийн захирал Г.Батсүхийн ярьснаар бол тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, зах зээлд байр сууриа олсон томоохон компаниудад банк зээл олгож байгаа бол захиалагчийн мөнгөөр барилга барьж байгаа жижиг компаниудын үйл ажиллагаа хүнд байдалд орж байгаа бололтой.

Байрны үнэ харилцан адилгүй байна

Энэ үзэсгэлэнд голдуу орон сууцны барилгын компаниуд оролцож буйг дахин онцолъё. Нэг ам.метрийн үнэ хамгийн доод тал нь 650 мянган ам.доллар бол дээшээгээ 1800 ам.долларт хүрчээ. Үүнийг дундчилбал орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 800-900 ам.доллар орчим байх бололтой.

Барилгын компаниуд худалдан авагчдад үнэ төлөх хэд хэдэн хэлбэр санал болгож байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй байх. Тухайлбал, хэрэв байрны нийт төлбөрийг бэлнээр нь 100 хувь төлсөн тохиолдолд ам.метр бүрийн үнээс 50-100 ам.долларыг хасч бодох боломж байна. “Алтан-Өргөө” цогцолбор нэг ам.метр талбайгаа 900-1000 ам.доллараар үнэлсэн байгаа бол 100 хувь төлбөр хийсэн хүнд 850-950 ам.доллар болгон бууруулах аж.

Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудаас “Sichishie” компани хамгийн хямд үнэтэй байр санал болгож байлаа. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн урд барьж буй эл орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 650-750 ам.доллар байлаа.

Б.СҮРЭН

*******************************

http://news.gogo.mn/r/45372

Орон сууцанд 10-20 хувийн хямдрал зарлав

Орон сууцанд 10-20 хувийн хямдрал зарлав

“Үл хөдлөх хөрөнгө-2008” үзэсгэлэн яармаг өчигдөр Мэдээлэл технологийн үндэсний паркт эхэллээ. Уг үзэсгэлэнд үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон барилга угсралтын компаниуд оролцож байна. Уншигч та үл хөдлөх хөрөнгө худалдах буюу худалдан авах гэж байгаа бол мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч болох аж.

Сүүлийн үед барилгын салбарт шинэ орон сууцны эрэлт ихтэй байгаа боловч худалдан авах чадвар  багассан байна. Энэ нь арилжааны банкууд орон сууцны зээлээ зогсоосонтой холбоотой аж. Тиймээс үзэсгэлэнд оролцож байгаа барилга угсралтын компаниуд эл өдрүүдэд  худалдах орон сууцныхаа үнэд 10-20 хувийн хямдрал  зарлажээ. Түүнчлэн компаниуд өөрсдийн хөрөнгөөр орон сууцны зээл олгож байгаа юм байна. Үзэсгэлэнгийн талаар зохион байгуулагч Барилгын зөвлөгөө, мэдээллийн төвийн захирал Г.Батсүхээс тодрууллаа.

-Үзэсгэлэнгийн гол зорилго юу вэ?
-“Үл хөдлөх хөрөнгө -2008” үзэсгэлэн нь анх удаа зохион байгуулагдаж байна. Өнөөдөр иргэдийн дунд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тогтворгүй байдал үүсчээ гэсэн яриа байгаа нь нууц биш юм. Тэгвэл энэ тогтворгүй байдлыг арилгах,  үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах арилжааг  зах зээлийн сөрөг үр дагавраас хамгаалах зорилготой.

-Банкууд барилгын явц нь 70 хувиас дээш гүйцэтгэлтэй барилгын компаниудад зээл олгохоор болсон. Тэгэхээр захиалагчийн мөнгөөр барилга барьж байгаа компаниуд яах вэ. Мөн тэдэнд захиалга өгсөн хэрэглэгчид хэрхэх болж байна.
-Өнөөдөр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, зах зээлд   байр сууриа олсон томоохон компаниудад зээл олгож байгаа. Харин захиалагчийн мөнгөөр барилга барьж байгаа жижиг компаниудын үйл ажиллагаа хүнд байдалд орж байгаа юм. Мөн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдөө зээл олгож эхэлсэн. Энэ нь өөрийн барьж байгаа байрны төлбөрийн 50 хувьд  нь урьдчилж аваад үлдсэн 50 хувийг нь 1.5-2.1 хувийн хүүтэй зээл олгож байгаа юм. Жижиг компанид захиалгаа өгсөн хүмүүсийн хувьд маш эрсдэлтэй. Тийм учраас үүнд Монголбанкнаас зээл олговол дээрх эрсдэл арилна гэж бодож байна.

-Орон сууцны үнэ сүүлийн үед буурч байгаа. Цаашид энэ хандлага  үргэлжлэх үү?
-Хуучин орон сууцны хувьд хямдарч болно. Харин шинэ барьж байгаа байр таван жилийн өмнөх шиг хямдарна гэж байхгүй. Хэрвээ хямдарлаа гэхэд үл хөдлөх хөрөнгө үнэ цэнэгүй болно. Монголын эдийн засагт ч хүндээр нөлөөлнө.

-Барилгын компаниуд зээл өгч байгаа нь мэдээж сайн талтай. Харин ийм зээл олгох чадвартай компаниуд хэр олон байгаа вэ?
-Зээл өгөх компаниуд олон байгаа. Энэ нь Монголын барилгын салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлснийг харуулж байгаа хэрэг гэв.

Харин үзэсгэлэнг сонирхож яваа иргэдийн сэтгэгдлийг сонсоход ийм үзэсгэлэнг сардаа байг гэхэд улиралд нэг удаа зохиож, барилгын үнэ цэнийг танилцуулж байвал зүгээр хэмээж байсан юм.
Үзэсгэлэн энэ сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.

Г.Даваабаатар

**************************************************************************

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1141517

Барилга : » Байрны vнэ буужээ, гэхдээ та цалингаараа хэзээ ч авч чадахгvй


Нийтэлсэн: 2008-11-12 08:58:48 , Мэдээний дугаар: #1141517

Єєрийн гэсэн очих гэр, оочих аягатай байна гэдэг жаргал. Ах, дvv хамаатан саднаасаа толгой хоргодуулаач хэмээн царайчлахгvй, хvссэн хvнээ гэртээ урьж, дуртай зvйлээ хийгээд л. Гэвч би гэдэг хvн Солонгост амьжиргааны эх vvсвэрээ дээшлvvлэх гэж бусдын жишгийг дагаж гурван жил ажиллахаар болж, хороололд дахь хоёр єрєє байраа хэдэн жилийн ємнє 25 саяар зарав. Эргэж ирээд хэдэн тєгрєг нэмээд л байрлал сайтай газар гурван єрєє байр авах тєлєвлєгєєтэй алсын аянд гарав. Гэвч хvний газар гурван жил ажиллаад иртэл байрны vнэ нэг дахин нэмэгдсэн байх нь тэр. Уг нь хэдэн жилийн ємнєхєє бодвол нийслэлийнхээ хаана ч тоолоод єгчих мєнгє нь байвал орон сууц авах боломжтой болжээ. Гэвч сvvлийн vед байрны эрэлт хэт ихэссэнээс арилжааны банкууд чанаргvй зээлд живэн манай хєлєє олон дэгэн догоцох зах зээлийг доргиосон аж. Чухам яагаад банк орон сууцны зээлийг зогсоосныг найзаасаа тодруулбал “Монголбанкнаас гарч болох эрсдлээс сэргийлэн орон сууцны зээл олголтыг зогсоосон. Зєвхєн єнгєрсєн статистикийн судалгаанаас харахад иргэдэд олгосон зээлийн єрийн vлдэгдэл 38,4 хувиар єсч, хугацаа хэтэрсэн зээ¬лийн єрийн vлдэгдэл 8,5 тэрбум, чанаргvй зээлийнх 16,8 хувиар єссєн гэнэ. Єєрєєр хэлбэл, банкны системийн хэмжээгээр чанаргvй зээл 83,3 тэрбум тєгрєгт хvрсэн гэнэ. Тиймээс л тєв банкнаас ийм мєнгєний хатуу бодлого явуулснаар байрны vнэ эхнээсээ бууж байгаа юм” хэмээн эдийн засагч шиг л тайлбарлав.

Тэгэхээр ямар ч гэсэн байрныхаа vнийг нэг дахин нэмж тєлєх нь гэж харамсах сэтгэл тєрсєн ч тєв банкнаас явуулсан бодлогын ачаар хямдхан байр авах боломж байна гэсэн бодол сэтгэлийг минь тайвшруулж байлаа. Ингээд юу ч гэсэн хураасан хэдэн цаасаа vргvй зарахаас ємнє байрны эрэлд гарлаа. Эхлээд удахгvй ашиглалтад орох орон сууцнаас эхлэн Мєн Ган Бай компанийн Сэлбэ голын эргийн хажууд сvндэрлэх “Нарлаг сууц” хотхоныг сонирхлоо. Ємнє нь нэг метр кв нь 950 ам.доллараар 3-4 єрєє байраа vнэлж байсан бол єдгєє 888 ам.доллар болгожээ.

Гэвч сvvлийн vед иргэд нэгээс хоёр єрєєнєєс илvvтэй 3-4 єрєє байр л авах сонирхолтой болсон юм байх. Тиймээс ч ихэвчлэн 3,4 єрєє байр л санал болгон эхлээд 50 хувиа хийж явц дунд 20, тvлхvvрээ гардан авахдаа 10 хувиа хийснээр байр таных боллоо л гэсэн vг гэнэ. Анод банктай харилцаж байгаа болохоор зээл авч болно гэв. Учир нь, шинэхэн байрыг чинь барьцаалж байгаа учраас тэр. Харин “Гангар инвест” компанийн хувьд Халдвартын эмнэлгийн урд барьж буй орон сууц талбайн хэмжээнээсээ шалтгаалаад 900-1000 ам.доллар гэнэ. Хэдийгээр арилжааны банкууд зээл олгохгvй байгаа гэх авч зарим барилгын компаниуд бvтээгдэхvvнээ борлуулахын тулд хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурсан бололтой. Тиймээс орон сууцны зээл олгож байгаа банкууд эрсдлээс сэргийлэх зорилгоор ашиглалтад орох байранд зээл олгож байгаа аж.

Тооцоо хийж vзье л даа. Хэрвээ тус компаниас 47.09 мкв-тай хоёр єрєє байр авахаар болж урьдчилгаа 50 хувийг нь ХХБ, Капитрон банкинд тушаачихлаа. Харин vлдсэн мєнгєє зээлээр тєлье гэж vзэн хоёр жилийн хугацаатай сарын 0,8 хувийн хvvтэй зээл авлаа гэхэд сард 1195 ам.доллар тєлєхєєр болж байна. Харин 10 жилийн хугацаатай сард 1,5 хувийн хvvтэйгээр бол сард 471 ам.доллар тєлєх аж. Зээлийн vндсэн тєлбєр 25,900 ам.доллар байх нь. Харин гурван єрєє байр нь ариун цэврийн хоёр єрєєтэй байгаа нь тансаг санагдах авч, хэт их ашиггvй талбайн мєнгє тєлєх, гэрэл, усны тєлбєр нь нvдэнд харагдах шиг болов. Тэгэхээр цалингаас цалингийн хооронд амьдрах бид энгийн буюу зардал багатай байр сонгох нь дээр. Харин орон сууцны vнэ сонирхож явахад арилжааны банкууд эрдлээс сэргийлэн зээл олгохгvй байгаагаас зарим барилгын компаниуд єєрсдєє банкны vvрэг гvйцэтгэх болж. Энэ нь барилгын компаниуд захиалагчтайгаа гэрээ байгуулахдаа байрыг нь барьцаалан тєлбєрєє таван хэсэг хуваан тєлєх механизм бодож олсон хэрэг.

Ємнє нь 30,50 хувийг нь урьдчилан тєл гэж тулган шаардснаар нь мєнгєє тєлєн орон байрны хэрэгцээгээ хангаж байсан бол єдгєє хvv бодохгvй, зєвхєн хугацаандаа л мєнгєє тєлєх vvрэг хvлээх гэнэ. Нэг бодлын банкинд шимтгэл тєлєхгvй нь давуу санагдах авч хэрвээ барилгын ажил зогсох компани дампуурах, надаас тvрvvлж мєнгєлєг нэг нь тєлбєрєє хийчих зэрэг эрсдэл гарч та мєнгєє аваад гар даа гэвэл би чинь эхнэр, хvvхдээ аваад хаашаагаа явах билээ. Бас л бодох зvйл байгаа биз. Хэдийгээр хэтэрхий хаширлаж байгаа мэт боловч ам.долларын ханш хурдацтай єсч байгаа vед тухайн vеийн ханшаар гээд єндєр тєлбєр нэхвэл би гэдэг хvн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болно. Тэгэхээр миний санасан бодсон бvхэн талаар єнгєрлєє гэсэн vг. Иймд муу нэртэй, муу данстай арилжааны банк бидний баталгаа болдог байсан мэт. Гэхдээ нэг сонирхолтой зvйл нь арилжааны банкууд ємнє нь 2,5 хувийн хvvтэй хэмээн босго тавьдаг байсан бол бууруулж 1,99-2 хувь болтлоо доошоо буужээ.

Энэ нь хvний газар мєнгєний vнэ цэнийг мэдэрсэн залуус болон зээлээр орон сууц авна гэж тєлєвлєсєн нэгэнд таатай мэдээ. Ямартай ч хоёр сарын хугацаанд дээд тал нь нэг ам.метр нь 1500 ам.доллар хvрч галзуурч байсан орон сууцны vнэ буужээ. Бvр газрын байршил, байгалийн vзэсгэлэнт газар Туулийн хєвєєнд гэх орон сууцнууд метр квадратдаа 200-500 ам.доллараар. Харин дунджаар хоёроос гурван єрєє байрны vнэ 650-950 ам.доллар хvрсэн байна. Тэгэхээр ямар ч гэсэн байрны vнэ бууж. Гэхдээ надад гял цалаасаа илvvтэй бат бэх, дуу чимээ нэвтрvvлдэггvй, дулаан алдахгvй, халуун, хvйтэн ус нь тасарчихгvй найдвартай байр л хэрэгтэй. Юутай ч шинэ байрны vнэ ингэж бууж байгаа юм чинь хуучин байр хэд байгааг судлахаар шийдэн тvрээсийнхийг эхлээд сонирхов.

Гэвч манайхан сvрхий “супер” гэгч засварыг нь хийгээд гадаадын иргэнд л хєлсvvлнэ хэмээн босго тавьчихсан байх юм. Гэхдээ бvр хотын тєвд гурван єрєє байр бол сарын 800-1000 ам.доллар гэжээ. Тэгэхээр ийм мєнгє сарынхаа тvрээсэнд єгнє гэхээр яах аргагvй гадаадынханд зориулсан байр гэдэг нь тодорхой болов.
Харин vл хєдлєх хєрєнгийн зуучлалын тєвvvдэд танилцуулж буй хотын тєвд 1960-1980 онд баригдсан угсармал буюу хуучны байрны vнэ ханшийг сонирхвол Чингэлтэйд 16 ам.метр нэг єрєє байр 48 сая, Сvхбаатар дvvрэгт гурван єрєє 850-1350 ам.доллар, Баянголд гурван єрєє 70 сая, Баянзvрхийн 23 хороонд хоёр єрєє байр 20 сая тєгрєг гэжээ. Vнэндээ хуучны байр¬ны vнэ байршлаасаа шалтгаалаад хэлбэлзэлтэй байгаа ч тєдийлєн буугаагvй байна.

Тэгэхээр адилхан vнэ єртєгтэй байгаа хуучин болон шинэ орон сууцны алиныг нь сонгох нь хэрэглэгчийн сонголт. Гэхдээ албан бус эх сурвалжаас сонсоход арилжааны банкууд ирэх сараас орон сууцны зээлээ єгнє гэсэн сураг сонсогдов. Энэ vед тєв банкнаас одоо тогтсон vнийг барих талаар арга хэмжээ авах биз. Харин миний хувьд ямар ч гэсэн орон сууцны vнийг судлаад боломжийн байр аваад хар гэртээ хаан, бор гэртээ богд мэт л амьдрахыг хvснэм. Тэр болтол байрны vнэ дахиад л тvймэр шиг “авалцчихгvй” л байгаасай билээ.

Т.Баяр
Дугаар 226/545/

*****************************************

http://www.orloo.info/readfull/mongolia/3757-bairnii-une-baga-zereg-buuv

Үл хөдлөх хөрөнгө 2008 үзэсгэлэн худалдаа – Байрны үнэ бага зэрэг буужээ
2008/11/12 – 02:46
Үл хөдлөх хөрөнгө 2008 үзэсгэлэн худалдаа - Байрны үнэ бага зэрэг буужээЭнэ сарын 11 – 13 ны хооронд МТҮП -дээр Үл хөдлөх хөрөнгө – 2008 нэртэй үзэсгэлэн яармаг болж байна. Үзэсгэлэн яармаг дээр хүний хөл их байгаа нь байрны эрэлт их байгааг илтгэж байгаа хэдий ч оролцогч компаниудын хувьд цөөвтөр санагдлаа. Мэдээж хамгийн түрүүнд та үнэ хэдтэй байна гэх байхаа. Тэгвэл яармагт оролцогч компаниудын үнийн санал хэдэн сарын өмнөхтэй харьцуулвал бага зэрэг буусан байдалтай байна. Хамгийн хямд байр нь 700 ам.доллар байсан бөгөөд цаашлаад 1500 – 1800 ам.долларын үнэ ханштай орд харшууд ч байлаа. Хотын төвд хамгийн ойр нь 1 хорооллын Цамбагаравын замын урд талд баригдаж буй Өнөр хотхон (99083893, 99013893) байсан бөгөөд 1 м2 нь 850 – 890 ам.долларын ханштай байна. Мөн 13 -р хороололд Алтан өргөө (70150177, 70150155) цогцолбор 900 – 1000 ам.доллар, 3-4р хороололлын эцэст Намуун дэнж (99083893, 99013893) цогцолбор 899 ам.доллар, Оросын шинжлэх ухааны төвийн хажууд Нарлаг сууц (95193355, 95293355) – 888 ам.доллар, Зүүн 4 замын хажууд Зүүн хүрээ цогцолбор (99113433,88113433) 850 ам.доллар, UB palace -ын хажууд Эрдмийн өргөө цогцолбор (88097959, 99007988) зэрэг газрууд байлаа. Барилга.мн -с гаргасан барилгуудын үнийн жагсаалтын зургуудыг оруулав.

Энэхүү үзэсгэлэн яармагийг Барилга.мн -ы хамт олон зохион байгуулж байгаа юм байна. Мөн барилга.мн -с гадна, zuuch.nomin.net , www.fujizuuch.mn , www.zarmedee.mn , www.demozu.net , www.eruu.biz зэрэг үл хөдлөх зуучлалын байгууллагууд оролцож байгаа ажээ.

Зарим байгууллагууд барилгын үнээ тавиагүй, зарим нь өнөөдөр материалтай ирээгүй байсан нь бага зэрэг чамлалтай санагдав. Түүнээс гадна компаниуд Зарын сонингууд үнэгүй тарааж иргэдэд барилгаас гадна өөр зүйл хайхад нь багагүй туслаад авлаа.

Зөвхөн үзэсгэлэнгийн үеээр барилгууд үнээ бага зэрэг буулгасан гэж мэдэгдэж байсан бөгөөд та холбогдох утаснуудаар нь лавлаж асуусан нь зүйтэй болов уу.

Сүүлийн үед Монголд ам.долларын ханш өсөх хандлагатай байгаа бөгөөд барилгууд бүгд ам.доллар-р тооцоо хийж байгаа тул үнийн хямдрал нь түүнтэй эсрэг зүгээр хөдлөх мэдэгдэхүйц хямд болсон санагдсангүй. Хэрвээ та санаж байгаа бол оны эхэн үеээр шинэ барилгын үнэ дунджаар 500 ам.доллар байсан билээ.

За ингээд олон зүйл нуршилгүй та бүхэнд зурагнуудаа хүргье. Үзэсгэлэн дээр гаргасан барилгуудын жагсаалтын зураг том хэмжээтэй байгаа тул та томруулж үзэхэд бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй. Жижигрүүлчихвэл бичиг нь харагдахгүй болох бизээ.

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: