From: http://www.lamongols.com/
“eBay” Paypal үйлчилгээгээ хойшлуулах хэрэгтэй болов
Бичсэн: Administrator 2008-06-18, Лхагва

Интернэт дуудлага худалдааны үйлчилгээ эрхэлдэг “eBay” сайт Австралийн хэрэглэгчдэдээ өөрийн барааг зөвхөн “Paypal” үйлчилгээгээр хийх төлөвлөгөө нь бүтэлгүйтжээ.
Учир нь тус компанийн саналыг Австралийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй байна. Австралийн газар нутагт шударга өрсөлдөөнийг зохицуулдаг “ACCC” компанийн зүгээс “eBay”-ийг нэг төрлийн төлбөрийн үйлчилгээгээр дагнасан тохиолдолд бусад компаниудад хохиролтой гэж үзэж байгаа гэнэ.
Харин эсрэг талаас “eBay” энэ алхмыг хэрэглэгчдэд илүү найдвартай, аюулгүй төлбөрийн систем хэмээн хэлсэн байна. Тус компани зургадугаар сарын 17-нд энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөөд байсан юм.