From: http://batkhuu-law.blogspot.com/2008/07/blog-post_20.html
Гадаадад түр болон удаан хугацаагаар оршин суух, ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн олширсоноор олон улсын татвар, тэтгэвэр, тэтгэмжийн байгууллагуудтай харьцдаг болсон учир Нийгмийн халамжийн захиргаа нийгмийн халамжийн татварын давхардлыг арилгах, тэтгэвэр тэтгэмжийн баазийг өргөжүүлэх зорилгын үүднээс бусад оронтой Totalization Agreements гэдэг хэлэлцээрийг байгуулдаг.
АНУ дурдсан хэлэлцээрийг Итал /1991.12.19/, ХБНГУ /1979.12.1/, Швейцарийн Холбооны Улс /1980.11.1/, Бельгийн Вант Улс /1984.7.1/, Норвегийн Вант Улс /1984.7.1/, Канад / 1984.8.1/, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /1985.1.1/, Шведийн Вант Улс /1987.1.1/, Испан /1988.4.1/, Франц /1988.7.1/, Португали / 1989.8.1/, Нидерландын Вант Улс /1990.11.1/, Австри /1991.11.1/, Финлянд /1992.11.1/, Ирланд /1993.9.1/, Люксембургийн Вант Улс /1993.11.1/, Грек / 1994.9.1/, БНСУ /2001.4.1/, Чили /2001.21.1/, Австрали /2002.10.1/, Япон /2005.10.1/ -тай байгуулсан байна.
Тэгэхээр Монгол улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар дээрх хэлэлцээрийг судалж, өөрийн талын төслийг санал болгох замаар яриа хэлэлцээ явуулвал хоёр талын сонирхол нэгдсэн байдлаар тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна. Энэ талын мэдээллийг үзэж болох хэдэн вэб хуудсыг дор дурдая.
- Social Security Administration http:// http://www.ssa.gov/
- US Government Accountability Office, Social Security Reform: http://www.gao.gov/cgi-bin/getrpt?GAO-05-193SP)
- Congress Budget Office: Social Security Primer (http://www.cbo.gov/showdoc.cfm?index=3213&sequence=2)
Posted by O.Batkhuu at 1:04 AM