“Under the Southern Skies”, Сидней 2000 Олимп – Нээлтийн ажиллагаа
Австралийн поп дуучин Никки Вэбстэр (Nikki Webster – 1987.04.30нд Сидней, NSW-д төрсөн) 2000 оны Сиднейн Олимп дээр жүжиглэж, дуулан дэлхий дахинд танигдсан ба “Strawberry kisses” дуу нь Австралид хит болж, тухайн жилдээ хамгийн их зарагдсан синглийн тоонд орж байжээ.
Ягаан даашинз, буржгар үстэй бяцхан хөөрхөн охин Олимпийн стадион уруу орж ирэн мөрөөдөж эхэлдэг, тэгээд тэнгэрийн элч шиг нисэж, дуулахад нь түүнийг стадион доторх 110000 дэлхийн даяар 3.7 тэрбум хүмүүс үзэж байсан юм. Энэ өдөр Никки Вэбстэр хэмээх нэрийг дэлхий дахин мэддэг болж Олимпийн тоглолтын алтан охиныг Австрали хүн бүр таньдаг болсон юм. Хэдийгээр тэр бүр жаахан байхаасаа амжилт олж байсан ч Сиднейн олимпийн нээлт, хаалтын тоглолтууд дээр дуулсан “We’ll be one” “Under the southern skies” дуунууд нь түүнийг дэлхий дахинаа танил болгож түүнд асар их амжилт авч ирсэн. Олимпод ийнхүү амжилт олсныхоо дараахан 2000-11 сард Gotham Records/BMG Australia Ltd (BMG) –тэй дуу бичлэгийн гэрээ байгуулсан.
Анх 4 настай байхдаа тайзан дээр гарсан ба 6 настайдаа Twisties реклам, 10 нас хүрэх үедээ Warner Bros Movie World-д зориулсан 3 рекламыг оролцуулан хэд хэдэн телевизийн сурталчилгаанд тоглож, Майкл Жексонтой дуэт дуулж, “Aladdin” болон “Cinderella” зэргийн үггүй жүжиг, Австралийн олон сая долларын бүтээл болох “Wizard of OZ”, мөн “Les Miserables”, “The Sound of Music” гэх мэтийн алдарт мюзиклүүдэд тоглож амжсан байв.
Nikki Webster & Kylie Minogue
2001 онд Jäger, It’s a Girl Thing зэрэг өсвөр насны охидын гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болсон ба одоо тэр Kmart-д өөрийн нэрийн хувцасны дэлгүүртэй, Австралийн урлагт тодорхой хэмжээний байр суурьтай нэгэн болсон байна.
Сиднейн Олимпийн од 2008 оны Олимпийг зохион байгуулах Бээжин хотод олимпийн эрхийн төлөөх арга хэмжээнүүдэд оролцохоор 2001-4-14нд уригдан очиж байжээ. 2005 оны зун V8 Super Car-д зориулж Шанхайд очин өөрийн 3 хит сингл болон Австралийн Төрийн Дуулалыг дуулсан. Хятадаас тэр Лос-Анжелес уруу явж алдартай дуу зохиогчид, продюссерүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн ба 2007-01 сард Австралид буцаж ирсэн ба HAIR мюзиклийн Шейлагийн дүрд тоглосон юм. Нэгэн ярилцлагадаа тэр удахгүй дараагийнхаа цомгийг гаргах тухайгаа дурдсан удаатай. Buffy, the Vampire Slayer –ийн дууг дуулсан Америк хамтлаг Nerf Herder Никкигийн тухай дуу зохиож, бичүүлж байжээ.
Тэр 2007-08 сард нэрээ Никки Кийн (Nikki Keane) болгож өөрчлөх гэж буйгаа зарласан. Homebush, Sydney-д амьдардаг ч маш их аялдаг. Түүний ах Скотт ч мөн урлагийн хүн ба 2008-01 сард ахтайгаа хамтран урлагийн сургууль нээнэ гэдгээ зарлаад байгаа.
“We’ll Be One”, Сидней 2000 Олимп – Хаалтын ажиллагаа
Albums:
Follow Your Heart, 2001 (Platinum)
The Best of Nikki Webster, 2004
Notable singles:
We’ll Be One, 2000 (Gold) – http://youtube.com/watch?v=8QWD1lbOVRg
(Under the southern sky – http://youtube.com/watch?v=3rYxilXaMrk)
Strawberry kisses, 2001 (Platinum) – Түүний анхны сингл бөгөөд клип нь Австралид хийгдсэн хамгийн үнэтэй клипүүдийн нэг юм. – http://youtube.com/watch?v=jNKLn0A-1CM
Something more beautiful, 2002
24/7 (Crazy ‘Bout Your Smile), 2002
References:
http://www.nikkiwebster.com.au/
http://en.wikipedia.org/wiki/Nikki_Webster
http://www.myspace.com/nikkiwebstermusic
http://nikkirocksgallery.galacgallery.com/
http://www.geocities.com/nikkiwebster2000/nojava.html