Австрали улсыг азиудад элэгтэй, Азийн гэх бүх уралдаан тэмцээнд энэ улсын төлөөлөл байнга багтдаг талаар урьд өмнө нь хэд хэдэн мэдээлэл өгч байсан билээ.
Энэ удаад Австрали улс нь ази иргэд ихтэй, Ази-Пасифик бүсийн орон гэдгийг баталсан бас нэгэн жишээ байна. /Иргэдийн 44 хувь нь гадаадад төрсөн бөгөөд, 25 хувь нь хятадаас ирсэн байдаг ажээ/
Европ, Ирландад байдагтай адилаар шар арьстныг гадуурхах үзэл Австрали хэмээх Азийн улсад бараг байдаггүйд тооцож болно. Тиймээс Монголчуудад энэ улсад сэтгэл амгалан, сайн сайхан амьдарч, сурч хөдөлмөрлөх бүрэн боломж байгаа ажээ.
Эх сурвалж: http://dayarmongol.com/
2008 оны 01 сарын 08
Буриадууд монгол угсаатны нэгэн бүл
Д.Гангаа
“Буриадууд эдүгэ Орос, Монгол, Хятад, Австрали Улсад амьдардаг түүхэн өлгий голомт нь Соёны уулсаас Эргүнэ мөрөн, Байгал далайгаас Гурван гол хүртэл билээ. Буриадын бүрэлдэхүүнд түүхэн гарлын талаас нь авч үзвэл буриад, эхирэд, булгад, хорь түмэд, тавнан, сонгоол, авгад, атаган, хатагин, ашавгад, салжиуд, сартуул, юншэйбү хамниган, барга үзөөн хэмээх олон овгийн олон язгууртай бөгөөд тэр бүгд удам угсааныхаа аргамжийг мах цусаараа хэлхэн Монголын их гүрэнд нэгдэн улс гэрээ тэтгэж, түүх соёлын нэгдмэл их огторгуйд хувь заяагаа холбож явсан юм” гэж Бямбасүрэн гуай уран яруу тодорхойлсон нь бий.
…
